Хүйтэн сэрүүний улирал ирж байгаатай холбогдуулан танд, мөн таны бяцхан үрсэд үүнээс хэрхэн сэргийлэх тухай зөвлөгөөг хүргэе.
- Хүүхдийг дулаан хувцаслах, агаар салхинд гаргах.
- Хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байх мөн гарыг нь тогтмол савандаж угаах.
- Хүүхдийн хамарт оксотицин, виферон зэрэг тос түрхэх.
- Сармис, цагаан гаа, сонгино түлхүү хэрэглэх.
- Гэртээ чийгтэй цэвэрлэгээ, агаарын солилцоо хийх.
- Ханиад томуунаас сэргийлэх цэгэн массаж хийж хэвших.
- Витамин "С"-ээр баялаг аарц, чацаргана, аньсны шүүс, зөгийн балтай усыг халуунаар уух.
- Сод, давс, царвангийн уусмалаар ээлжлэн ам, хамрын хөндийг зайлах, халуун уураар утах.
- Ханиад, шуухнаа хүрсэн үед гэртээ байх, амны хаалт хэрэглэх, ханиаж найтаахдаа сальфетка хэрэглэх.
- Саун, халуун шүршүүрт орох.
- Эмчид хандах, антибиотик хэрэглэхээс зайлсхийх.