Налайх дүүргийн "Гандан-Уул" утга зохиолын нэгдлээс зохион явуулсан утга зохиол, эрэлхийллийн "Шинэ сэтгэлгээ" яруу найргийн наадам өнгөрсөн баасан гарагт амжилттай зохион байгуулагдлаа. Тус наадамд хөдөө, хот, орон нутгаас шалгарсан 30 яруу найрагч сүүлийн шалгаруулалтад шүлгээ уншсан юм. Улмаар наадмын тэргүүн байрт залуу яруу найрагч Э.Гантулга, дэд байрт яруу найрагч Д.Цогбадрах, шагналт байрт яруу найрагч Н.Мөнхбаяр, яруу найрагч Б.Батхүү, яруу найрагч О.Цэнд -Аюуш, Л.Ганзул, Ш.Хишигбадрах нар тус тус шалгарлаа.