Хүний бичгийн хэвээр уг хүнийг тодорхойлж болно. Тиймээс найз нөхөд дотны хүмүүсээ бичгийн хэвээр нь шинжиж мэдэж болно шүү.
Цаасныхаа зүүн талд илүү их зай үлдээсэн байвал аливаад санаачилгатай, бүтээлч, бие даасан бардам зантай хүний шинж.
Цаасныхаа баруун талын хоосон зайг зүүнээсээ өргөн гаргадаг бол ирээдүйдээ санаа зовдог итгэл зориг муутай хүний шинж.
Бичсэн зүйлийнхээ дээд талд их зай үлдээсэн бол ичимхий, бага эсвэл огт зай үлдээгээгүй бол зоримог, элгэмсүү бас хэнэггүй хүний шинж.
Доод талдаа их зай үлдээсэн бл аливаад хийсвэр сэтгэлгээгээр ханддаг хүний шинж аж. Харин дээд талдаа багагүй зай үлдээсэн бол юманд бодлоготой ханддагийг гэрчилнэ.
Үг, үсэг, мөрүүд хоорондоо хол зайтай бол бие даасан хэнээс ч хараат бус хүн бололтой.
Үсэг нь өргөн бол найз нөхрийн тус дэмийг эрэлхийлдэг, өндөр бол нийтэч, бусдын анхаарлын төвд байх дуртай
Жижиг үсгийн хэмжээ хоёр мм-ээс бага бол ноомой зантайг, үүнээс өндөр бол өөрийгөө бусдаас илүүд тавьдаг сэхүүн зантай.
Босоо бичигтэй бол аливаад бодлогогүй ханддаг, сэтгэлийн хөөрөлдөө тэр бүр хөтлөгдөөд байдаггүйн шинж.
Баруун тийш нь бага зэрэг налуулж бичдэг хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун, амьдралыг сайхан талаас нь тольдох дуртай.