ОХУ хуучны машинуудаа шинэчилж байгаа аж. Өнгөрөгч наймдугаар сард “УАЗ 469” машины шинэчилсэн хувилбарыг дэлхий нийтэд танилцуулжээ. Орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж, өнгө үзэмж сайтай үйлдвэрлэгдсэн эл УАЗ-ын шинэчилсэн хувилбар “УАЗ-Патриот” нэртэй болсон байна. Ийнхүү “УАЗ 469” машин 14 жилийн дараа орчин үеийн хувилбарт шилжжээ.