Хувцас загварын “Гоёл 2015” наадам энэ сарын 26-нд эхлэх гэж байна. Жил бүр уламжлал болгон Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг тус наадам энэ жил топ моделоос гадна шилдэг загвар өмсөгч, шилдэг гоо засалч, шилдэг үсчин шалгаруулахаараа онцлогтой.
Уг наадмын үйл ажиллагаа загварын долоо хоногоор эхлэх юм.
Энэ үеэр Монголын шилдэг дизайнерууд өөрсдийн урласан бүтээлүүдээ нийтийн хүртээл болгодог уламжлалтай билээ. Харин наадмын шилдгүүдийг тодруулах “Гала” тоглолт нь арванхоёрдугаар сарын гурванд Соёлын төв өргөөний тайзнаа болох аж.