Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав одоогоос 30 жилийн өмнө буюу 1984 онд Үндэсний их найралд зориулан “Сэрсэн тал” удиртгалаа туурвисан. “Монголын сэрж буй амьдрал, хийж бүтээх гэсэн хүсэл эрмэлзлийг уг хөгжмөөр илэрхийлэхийг зорьсон” гэж тэрбээр ярьсан байдаг. Цоглог өрнүүн хэмнэлтэй эл хөгжмийг сонссон хүн бүхний сэтгэлд морин төвөргөөн төсөөлөгдд өг байх. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа энэ сарын 13-нд “Сэрсэн тал-30 жил” хүндэтгэлийн тоглолт болсон. Б.Шаравын “Тэнгэрийн орон” симфониор энэ үдшийн үйл ажиллагаа эхлэв. Энэ тоглолтыг Монгол Улсад орчин цагийн найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан юм. Тоглолтод Их Чингис хааны түүхээс сэдэвлэсэн “Алтан ураг” бүжгэн жүжгийн Тэмүжин Жамухын бүжиг багтсан байв.
Хүндэтгэлийн тоглолтод урилгаар Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга, Э.Амартүвшин, соёлын тэрг үүний ажилтан Б.Эрдэнэтуяа, Ч.Энхтайван, Э.Анхбаяр нар ирж, “Аав ээж хоёр минь”, “Монголын тал” нутаг зэрэг ард түмний сэтгэлд хоногшсон дуунаас дээжлэн хүргэлээ. Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын олон бүтээл дэлхий дахинаа алдаршиж нийтэд түгсэн байдаг. Тэрбээр тоглолтын үеэр “Миний бүтээл үүдээс хамгийн олон удаа эгшиглэсэн нь “Сэрсэн тал”. Хөдөө орон нутаг, сум бригад гээд хаа сайгүй. Энэ бол миний хувьд их хувь заяа. Би бага байхдаа морь унаж хөдөө өссөн. Тиймээс “Сэрсэн тал” миний бага насны амьдралтай салшг үй холбоотой” хэмээн ярилаа. “Сэрсэн тал”-ыг Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий удирдаач Н.Буянбаатар удирдан тоглуулснаар тоглолт өндөрлөсөн.
Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ