Монголын үсчин гоо засал, хумс дизайн урлалын улсын аварга шалгаруулах XXII их наадам өнгөрсөн баасан, бямба гаригт “Мишээл экспо” төвд болж өндөрлөлөө. Энэ жил улсын аварга шалгаруулах тэмцээнийг гоо сайхны бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаатай хамтатган Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Үсчин гоо засалчдын холбоо, “Мишээл групп” ХХК зохион байгуулсан юм. “Hair and beauty Mongolia festival 2014” нэрийн дор зохион байгуулсан улсын аварга шалгаруулах тэмцээнд Нийслэлийн зургаан дүүрэг болон 13 аймгийн төлөөлөл болсон 170 гаруй үсчин, гоо сайханч оролцжээ. Харин үзэсгэлэн худалдаанд 85 байгууллага оролцож, гурван өдрийн турш бүтээгдэхүүнээ танилцуулж, арьс арчилгаа, оношилгоо, эрүүл мэндийн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч, бүсгүйчүүдэд үйлчиллээ. Улаан, шар, ногоон гээд янз бүрийн өнгөтэй үсийг, санаанд оромгүй өвөрмөц байдлаар засаж, биеийг бүхэлд нь будаж, өвөрмөц урлан болгосон, өнгө алагласан өрсөлдөөн нэлээд ширүүн боллоо.
Энэ удаа улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон үсчин, гоо засалчдын 70 орчим хувь нь 20 гаруй настай залуус байлаа. Энэ салбарт шинээр хөл тавьж, зургаахан сарын өмнө мэргэжлийн үнэмлэхээ гардсан залуу үсчин наадмын тэрг үүн шагналыг хүртсэн нь олны анхаарлыг татав. Түүнийг Т.Баярбаясгалан гэдэг. “Грийс” салонд өнгөрсөн хавраас ажиллаж эхэлсэн бөгөөд ур чадвар, мэдрэмжээрээ илүүрхэж 90 оноо авснаар гран при, 1.5 сая төгрөгийг гардсан юм. Багийн төрлийн гран при шагналыг “Эвергүүд” салоны үсчин Г.Сайханбаяр, М.Ууганбаяр нар хүртэв. Тэд “Нарантуул” зочид буудлын нэгдүгээр давхарт байрладаг “Эвергүүд” салонд мэргэжлээрээ 3-4 жил ажиллаж буй. Үсчин гоо засал, хумс дизайн урлалын улсын аварга шалгаруулах XXII их наадам 19 төрлөөр алт, мөнгө, хүрэл медаль хүртээж, шилдгүүдээ тодруулсан юм.
Гран при шагнал хүртсэн оролцогчид 2015 онд эх орноо төлөөлөн Азийн аварга шалгаруулах үсчин, гоо сайханчдын тэмцээнд оролцох эрхтэй болж буй аж. Түүнчлэн энэ жил ОХУ-ын Эрхүү хотоос найман хүний бүрэлдэх үүнтэй баг ирж, манай наадамд оролцжээ. Тэд хумс засалт болон боди артын төрлөөр тэрг үүн шагнал хүртсэн юм. Зарим хүн УАШТ-д гадаадын мэргэжилтнүүдийг оролцууллаа гэж дургүйцсэн боловч зохион байгуулагчид болон мэргэжлийн 20 гаруй шүүгч, хяналтын есөн шүүгч санал нэгтэйгээр тэднийг шалгаруулжээ. Нөгөөтэйг үүр нь энэ нь манай мэргэжилтн үүдэд ур чадвараараа дээшл үүлэн, гадаадын үсчин, гоо засалчдын ур чадвартай танилцах боломж олгосон биз ээ.
Монголын үсчин гоо засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа энэ үеэр “Энэ жил орон нутгийн үсчин, гоо засалчид идэвхтэй амжилттай оролцсоныг онцолмоор байна. Ховд аймгийн үсчин Бямбацэрэн, Говь-Алтай аймгийн Сэлэнгэ, Архангай аймгийн Цэрэнбалжид, Увс аймгийн Цэрэнбалжид нарын ур чадварыг онцгойлон магтмаар байна. Тэрг үүний аймгаар шалгарсан Орхон, тусгай байрт шалгарсан Сэлэнгэ аймгийнхан болон Хөвсг өл, Архангай, Дархан- Уул, Дорнод, Өмнөговь, Булган аймгийг төл өөл өн оролцож амжилт гаргасан мэргэжил нэгт залуустаа амжилт хүсэж, талархаж байгаагаа уламжилъя” хэмээн хэлсэн юм.
Ж.СЭЛЭНГЭ