Жил бүрийн намар Дарьгангын нуур усанд чуулдаг хунгийн сүрэг энэ өвлийн анхны цасны дараахан дулаан орноо зорин буцаж эхэлжээ.
Дарьгангын Ганга, Дуут, Холбоо, Уянгын цагаан нууранд энэ намар жил жилийнхээс илүү олон хун шувуу цугларч чуулсаныг нутгийнхан бахархан ярьж байлаа. Дарьганга нутагт нэлээд ахиухан цас орж, нуурын ус захаасаа зайрмагтан хөлдөж эхэлсэн байна. Цас, мөсөн дээр бууж нисэн ганганалдаж байсан хунгийн сүргийн түрүүч Молцог элсний манхан дээгүүр эргэлдэж өмнө зүг рүү хошууран нисэж байна.