Дасгалын зориулалттай хэрэгслүүд
Дасгал хийхийн тулд заавал үнэ өртөг ихтэй нүсэр төхөөрөмжүүд худалдаж авах шаардлагагүй. Ямартай ч идэвхитэй амьдралын нэг хэсэгт зайлшгүй дасгал хөдөлгөөн ордог болохоор гэрт тань дасгал хийхэд зориулсан жижиг ч хамаагүй хэрэгсэл байх хэрэгтэй. Тухайлбал дасгалын талбай, дэвсгэр, гантель, дээс гэх мэт. Эдгээр зүйл байхад фитнесст явах боломжгүй байсан ч хүссэн үедээ хөдөлгөөн хийж эрч хүчээ сэлбэж чадах юм.
Урам зориг хайрлах номнууд
Амжилттай яваа хүмүүст ч бас саад бэрхшээлтэй нүүр тулгарч шантрах үед урам зориг оруулах номнууд хэрэг болдог. Ийм төрлийн номонд агуу хүмүүсийн намтар, амжилтын түүх, хувь хүний хөгжлийн зөвлөмж зэрэг багтдаг. Тэгэхээр та ч бас өдөр бүхэн өөрийгөө цэнэглэх гайхалтай номнуудаас бүрдсэн цуглуулгатай болох нь зүйтэй юм шүү.
Ажлаа хийхэд зориулсан тусгай орчин
Амжилттай хүмүүст заримдаа зайлшгүй хийж дуусгах шаардлагатай ажил гардаг. Харин тэд ажлаа богино хугацаанд чанартай хийж дуусгахын тулд хэн ч саад болохооргүй орчинд ажиллахыг илүүд үздэг байна. Тиймээс гэртээ өөрт зориулсан тусгай орчныг бий болгож, бүрэн төвлөрснөөр тайван бус орчинд ажилласнаас хоёр дахин үр бүтээлтэй байж чаддаг ажээ.
Зорилгоо бичих тэмдэглэлийн дэвтэр
Зорилгыг ерөнхийд нь гурав ангилж болдог. Эхнийх нь урт хугацааны буюу жилийн төлөвлөгөө, хоёр дахь нь богино хугацааны буюу ойрын хугацаанд гүйцэтгэж дуусгах ажлууд, гурав дахь нь өдөр тутмын зорилтууд байдаг. Амжилттай хүмүүс бүх зорилго төлөвлөгөөгөө дэвтэр дээр бичиж тэмдэглэдэг бөгөөд өдөр тутмын ажлуудаа жижиг дэвтэр дээр бичиж, биедээ авч явдаг.
Утасгүй интернетийн сүлжээ
Энэ хэдийгээр мэдээжийн зүйл боловч заавал байх ёстой учраас дурьдлаа. Ажил хэрэгч хүний хувьд гар утас болон интернет найдвартай ажиллагаатай байх шаардлагатай. Тиймээс үүнийг онцгой анхаарч цаг хугацаа болон хариуцлага алдахгүй байх нь чухал.
Зогсоогоороо ажиллахад зориулсан ширээ
Олон цагаар суух нь эрүүл мэндэд муу нөлөөтэйгөөс гадна оюун ухааны чадамжийг бууруулдаг. Тэгэхээр тархиа илүү сэргэг ажиллуулахыг хүсвэл бие махбодынхоо идэвхийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Иймд ширээний ард зогсоогоороо ажиллах юм уу аль болох чөлөөтэй хөдлөхөд зориулсан ажлын өрөөтэй болохыг хичээгээрэй.
Зорилгын самбар
Гэртээ хоёр төрлийн самбар байрлуулаад нэг дээр нь ойрын хугацаанд хийхээр төлөвлөсөн ажлуудаа бүгдийг нь тэмдэглээд, нөгөөх дээр нь ажлынхаа биелэл хэдэн хувьтай байгааг, амжилт ололт болон сурч мэдсэн зүйлсээ тэмдэглэж байгаарай. Самбарын давуу тал нь үргэлж нүдэнд ил харагдах учраас зорилгыг сануулагч, мөн хамгийн сайн урамшуулагч байх болно.
Эрүүл хүнс бүхий хөргөгч
Амжилт бүтээлтэй амьдралын үндэс суурь нь зөв хооллохоос эхэлдэг. Эрүүл зөв хооллосноор бие эрүүл байж, ажиллаж хөдөлмөрлөх эрч хүчээр дүүрэн байж чадна. Тиймээс гэрийнхээ хөргөгчийг тэнцвэртэй, эрүүл мэндэд ашигтай хоол хүнсээр дүүргэж өдөр тутмын идэвхтэй хэв маягаа төлөвшүүлээрэй.
Зурагтнаас ангид хооллох өрөө
Сүүлийн үед ажил амьдралаа тэнцвэртэй байлгахын ач холбогдлын талаар их ярих болсон. Тэгэхээр халуун ам бүлээрээ цугларч хооллон дотно яриа өрнүүлэх хамгийн чухал үеийг тань үймүүлэх зүйлсээс зайлсхийгээрэй. Тэр тусмаа гал тогоо юмуу хоолны ширээ байдаг өрөөнд зурагт байрлуулах хэрэггүй. Харин үүний оронд гэр бүлийнхээ харилцааг улам гүнзгийрүүлж, аз жаргалтай амьдралаа батжуулахад анхаараарай.
Оюун санаагаа амраахад зориулсан зүйлс
Орчин үеийн технологижсон нийгэмд дэлгэцнээс хол амьдрахад тун хэцүү болсон. Чөлөөт цагаараа компьютер тоглох эсвэл кино үзэх нь нь тархийг улам ядраадаг тул тийм ч оновчтой амралт болж чадахгүй. Харин түүний оронд зураг зурах, будах, хөгжим тоглох, гар урлал хийх зэрэг нь мэдрэлийн эд эсийг сэргээж, бүтээлч чадварыг дээшлүүлдэг байна. Тийм учраас гэртээ ийм төрлийн бүтээлч зүйлсийг байлгаж, дэлгэцнээс хол байж өөрийгөө амраах хоббиг бий болгоорой.
Сүүлийн үед ажил амьдралаа тэнцвэртэй байлгахын ач холбогдлын талаар их ярих болсон. Тэгэхээр халуун ам бүлээрээ цугларч хооллон дотно яриа өрнүүлэх хамгийн чухал үеийг тань үймүүлэх зүйлсээс зайлсхийгээрэй. Тэр тусмаа гал тогоо юмуу хоолны ширээ байдаг өрөөнд зурагт байрлуулах хэрэггүй. Харин үүний оронд гэр бүлийнхээ харилцааг улам гүнзгийрүүлж, аз жаргалтай амьдралаа батжуулахад анхаараарай.