Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэхээр тов гаргаад байсан. Гэвч Э.Бат-Үүл, Б.Чулуудай, ТОСК-ын гүйцэтгэх захирал асан А.Гантулга, “Бэрэн” группын захирал Б.Мөнхтөр, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Ё.Гэрэлчулуун, Л.Нарантуяа, Ш.Ганхуяг, Ю.Алтангэрэл нарт холбогдох хэргийн шүүх хурлыг хойшлуулав. Өмнө нь ч тэдэнд холбогдох шүүх хурлыг хэдэнтээ хойшлуулж байсан юм.
Шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Цэцэгмаа нь шүүх хурал давхацсан Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг, шүүх хуралдааны товын хамт, шүүгдэгч Л.Нарантуяа, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч нарын зүгээс эмнэлгийн магадлагаагаар үйлчлүүлэгч нар нь шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй болсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1-т заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэх хүсэлтийг эмнэлгийн магадалгаа, холбогдох баримтын хамт ирүүлснийг шүүх хүлээн авчээ. Улмаар шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2021 оны зургадугаар сарын 17-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Нийслэлийн прокурорын газраас тэдэнд Эрүүгийн хуулийн 22.1-2 эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан, 22.12-1 хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан, 18.6-2 мөнгө угаасан гэх зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн юм байна.