Сэлэнгэ аймгийн Хашаат сумын иргэн Э нь замын хөдөлгөөнд оролцохдоо “портер”автомашины тэвшин дээр зээ хүүгээ тээвэрлэж явсан гэнэ. Улмаар дөрвөн настай А тэвшин дээрээс унаж эндсэн гэх харамсалтай мэдээ цагдаагийн газар өчигдөр бүртгэгджээ. Эл хэрэг жолоочийн хариуцлагагүй үйлдлээс болж гарсан хэмээн ЦЕГ-аас мэдээлэв. Мөн иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлыг сайтар хангахыг албаныхан анхаарууллаа.