Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Олимпын төрөл

М.Анхцэцэг гурав дахь олимпдоо өрсөлдөх нь

“Парис-2024” зуны олимпын 33 дахь наадмын хүндийг өргөлтийн таван жинд эрэгтэй, эмэгтэй тус бүр таван туйванч өрсөлдөнө. Жин тус бүрд 2022-2024 онд олон улсын болон тив, дэлхийн тэмцээнд оролцсон чансааны оноогоор шилдэг 10 тамирчин олимпын эрх авах журамтай. Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос олимпод ур чадвараа сорих тамирчдыг урьдчилсан байдлаар зарлалаа. Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванчдаас Гавьяат тамирчин М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т жагссанаар Францыг зорих эрхийн болзлоо хангаж, гурав дахь олимпдоо өрсөлдөхөөр болов.
2024-05-17

М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангалаа

"Парис 2024" Олимпын хүндийн өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийн өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа. Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа бөгөөд Парисыг зорих эрхийн болзлоо хангаад байна.
2024-05-16

Олимпын бамбарыг угтан авахаар 50 мянга гаруй хүн цуглажээ

"Парис 2024" Олимпын бамбар нь өлгий нутаг Элладагаас буухиалж, түүхэн алдарт “Белем” далбаат хөлөг онгоцоор газар дундын тэнгисийг гатлан, Марсель хотоос Франц дахь аяллаа эхлүүллээ. 1896 онд бүтээгдсэн “Белем” хөлөг онгоц Марселийн боомтод ирэх мөчид 1000 орчим усан завь угтаж, бамбарт буухианы аяллыг эхлүүлэхээр 50 000 гаруй хүн хуран цугласан байна.
2024-05-15

Б.Хулан, Т.Тулга, Э.Даваанасан нар олимпын эрхээ авчээ

Туркийн Станбул хотноо чөлөөт бөхийн Олимпын эрхийн төлөөх сүүлчийн тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд Монголын долоон тамирчин ур чадвараа сорьсноос Б.Хулан, Э.Даваанасан, Т.Тулга нар “Парис 2024” Олимпын наадмын эрхээ хүртлээ.
2024-05-14

Азийн Олимпын зөвлөлийн 43 дахь удаагийн Ерөнхий ассамблей боллоо

Азийн 45 улс орны Үндэсний олимпын хороодын төлөөлөл, Олон улсын олимпын хороо болон ирэх 2025, 2026 онуудад болох өвөл, зуны Азийн наадмуудыг Зохион байгуулах хорооны төлөөлөл оролцсон Азийн Олимпын зөвлөлийн /АОЗ/ Ерөнхий ассамблей Тайланд улсын Бангкок хотноо болов. Тус ассамблейд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
2024-05-14

Жигмэд Дэлхийн цомд түрүүллээ

Паттаяа хотод ᠋пара пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн цомын аварга
2024-05-13

ЖҮДО: Насанд хүрэгчдийн ДАШТ-д монголын 18 бөх барилдана

Абу Даби хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн
2024-05-13

Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн цомд түрүүллээ

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Баттулга,
2024-05-10

Үндэсний шигшээтэй дөрвөн баг хамтран ажиллаж байна

“Парис-2024” зуны олимп, паралимпийн наадамд эх орноо төлөөлж оролцох үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчидтай дөрвөн баг хамтран ажиллаж байна. Тухайлбал, спортын сургалт, дасгалжуулалтыг дэмжих, спортын сэтгэл зүйч, спортын анагаах ухаан, спортын хоол зүйн багийнхан ажиллаж буй юм. Тэд олимпод оролцох эрх авсан болон эрх олгох тэмцээнд өрсөлдөх тамирчдыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сургаж, дасгалжуулах боломж бүрдүүлэн, эрүүл мэндийн тусламжийг хүртээмжтэй хүргэх, сэтгэл зүйн бэлтгэлийг нь хангах, хоол, шим тэжээлийг нь тохируулах чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлэн, амжилтыг нь ахиулах зорилготой.
2024-05-09

Б.Мөнхзаяа олимпын эрх авч, Б.Сарангуа олон улсын тэмцээнд тэргүүллээ

марафон гүйлтийн эмэгтэй төрөлд Монгол Улсын рекордыг 2:24:45 болгон шинэчилж
2024-05-07

Монголын гурван марафонч Парисын олимпод оролцоно

"Парис 2024" Зуны олимпын наадмын марафон гүйлтийн төрлөөр гурван тамирчин оролцохоор боллоо. Эрэгтэйд Монгол улсын гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од, эмэгтэйд ОУХМ Баярцогтын Мөнхзаяа, ОУХМ Галбадрахын Хишигсайхан нар олимпод уралдах цагийн нормативийг хангасан байна.
2024-05-06

Б.Сэр-Од зургаа дахь олимпдоо оролцоно

Дани улсын нийслэл Копенхаген хотноо марафоны “Парис 2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн болж өндөрлөв. Тэмцээнд Монголын марафонч, ОУХМ Г.Хишигсайхан 2:28:48 цагийн амжилтаар 4-р байрт шалгарсан бол гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19:25 цагийн амжилтаар 14-р байр эзлэн Парисыг зорих эрхээ баталгаажуулж, зургаа дахь Олимпдоо оролцохоор боллоо.
2024-05-06

Монголын баг тамирчид Бангкок хотноо хамтарсан бэлтгэл хийнэ

Манай баг тамирчид тавдугаар сарын 8-ны өдрөөс Тайландын Бангкок хотноо олон улсын хамтарсан бэлтгэлд хамрагдаж, энэ сарын 23-ны өдөр эхлэх Олимпын эрхийн төлөөх тэмцээндээ оролцох аж.  Уг тэмцээнд манай эрэгтэй 7, эмэгтэй 5 тамирчин ур чадвараа сорих хуваарьтай.
2024-05-03

Манай хоккейчид Азийн АШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа гардлаа

Манайхан эх орондоо өнгөрсөн жил зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд зургаан орны багтай ур чадвараа сорьсон. Тэднээс Узбекистаны багийнхан тивийн аваргаар тодорч, Туркменистаны тоглогчид мөнгөн медальтай буцаж байв. Тэмцээний сүүлийн өдөр манай тамирчид Тайландын шигшээг нутгийнхаа мөсөн талбайд буулган авч хүрэл медаль хүртсэнээр Монголын хоккейн спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн билээ.
2024-05-02

Б.Амарзаяа олимпын эрх олгох тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Саудын Арабт болсон туялзуур сэлмийн Ази, далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнд дасгалжуулагч Д.Ганбаатарын удирдлагад Монголоос Ц.Жигжидсүрэн, Б.Амарзаяа нар оролцлоо. Эмэгтэйчүүдийн хүнд сэлмийн төрөлд Б.Амарзаяа зургаан тулаан өрнүүлэн Малайз, Кувейт, АНЭУ, Тайвань, Ираны тамирчныг илүүрхэж, чансаагаараа эхний хоёрт эрэмбэлэгдэв. Хасагдах шатны тулаанд Йорданы тамирчныг 15:14-өөр хожин, шөвгийн наймд “Дэлхийн цом”-ын мөнгө, хүрэл медальт Австралийн тамирчныг 15:9-өөр буулган авч, хагас шигшээд шалгарсан юм
2024-04-30

Б.Алтангадас олимпын эрх олгох тэмцээнийг дэнслэх нь

Туркийн Истанбул хотод чөлөөт бөхийн олимпын эрх олгох сүүлийн тэмцээнийг ирэх сарын 9-12-нд зохион байгуулна. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос эл тэмцээнийг дэнслэх шүүгчдийн нэрийг зарлахад манай улсаас олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас сонгогдсон байна. Сонгон шалгаруулалтыг хийхдээ Киргизийн Бишкек хотод саяхан болж өндөрлөсөн Азийн АШТ болон олимпын эрх олгох Ази тивийн тэмцээнд ажилласан шүүгчдийг ур чадвар, туршлагыг харгалзан үзжээ
2024-04-29

Д.Цолмон Тайландаас хүрэл медальтай ирнэ

Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд Д.Цолмон шийдвэрлэх тулаанд Хонконгийн тамирчныг 13:10-аар ялж, хүрэл медаль хүртлээ. Түүний амжилт Монголын пара туялзуур сэлмийн спорт түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн тивийн анхны медаль юм. Эл спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа тэрбээр өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн зуны паралимпийн наадамд улсаа төлөөлөн оролцож байв.
2024-04-25

Олимпын цагирагуудыг “Шарль-де-Голль” нисэх онгоцны буудлын терминалд байрлууллаа

Олимпын нээлт болоход 100 хүрэхгүй хоног үлдлээ. Парисын “Шарль-де-Голль” нисэх онгоцны буудлын I терминалд аварга том хэмжээтэй Олимпын цагирагуудыг байрлууллаа.
2024-04-25