Ногоон бүсэд оршин суудаг иргэд ой, хээрийн түймэр гаргахгүй байх, эрсдэлээс сэргийлэх баталгааг тухайн нутаг дэвсгэрийг хариуцсан байгаль хамгаалагчдад гарган өгөх үүрэгтэй гэнэ. Хотын ногоон бүсийг хариуцсан байгаль хамгаалагчид энэ хавар 1280 орчим иргэнээр түймрийн эсрэг баталгаа гаргуулж, хориглосон үйл ажиллагаа явуулсан 37 зөрчлийг илрүүлэн, хүрээлэн буй орчинд хохирол учруулсан 17 зөрчлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Цаашид хуурайшилтын үе дуустал буюу зургаадугаар сарын 10 хүртэл ногоон бүсэд хяналт шалгалт тогтмол хийж, иргэдийн хариуцлагыг нэмэгдүүлэх баталгааны хуудсыг тараах аж. Ой, хээрийн түймрийн эрсдэл өдгөө Багануур, Багахангай дүүрэгт маш өндөр, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэйд өндөр, Баянгол, Налайхад бага байна.
Ж.Сувд