Казахстан улсад зохион байгуулж буй насанд хүрэгч¬ дийн ДАШТ-дМонголоос паралимпийн наадмын хүрэл медальт, Гавьяат тамирчин Б.Ууганхүүгийн удирдлагад гурван дасгалжуулагч, нэг эмч, найман тамирчин оролцохоор Астана хотод хөл тавьсан. Тэднээс эмэгтэйчүүдийн J1 ангилалд хүч сорьсон ОУХМ Л.Туруунаа багийнхаа шагналын салхийг хагалж, 70 кг-ын жинд хүрэл медаль хүртэв. Тэрбээр Азербайжаны Баку хотод 2022 онд болсон ДАШТээс мөнгөн медальтай ирж, “Парис-2024” паралимпийн наадамд шагналт V байрт эзэлсэн юм. Эрэгтэйчүүдээс J1 ангиллын +95 кг-д Л.Эрдэнэбилэг хү¬ рэл медалийн төлөө барилдахаар шалгарсан ч өрсөлдөгч¬ дөө ялагдав. Тус тэмцээний J2 ангиллын 81 кг-д Э.Даваадагва зодоглоно. Манайхан тус улсыг зорихоосоо өмнө Төв аймгийн Батсүмбэр сумд байрлах “Чэмпионс кэмп” баазад бэлтгэлээ базаасны үр дүн ийн гарч байна.