Өмнөд хөршийн Ханжоу хотод энэ сарын 28 хүртэл үргэлжлэх Азийн пара IV наадмын таеквондогийн төрөлд Монголын пара үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуулагч Н.Эрдэнэбаатар, Д.Батнасан нарын удирдлагад 17 орны 77 тулаанчтай өрсөлдөж буй. Тус наадмын хөтөлбөрт пара таеквондог анх удаа багтааснаараа онцлог юм. Тэднээс У.Сүрэнжав эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, шагналын салхи хагалсныг бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл тэмцээний гурав дахь өдөр түүний амжилтыг буухиалж, эрэгтэйчүүдийн -63 кг-д Гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ хагас шигшээд Узбекистаны тамирчинтай тулалдан 28:11- ээр буулгаж авсан.
Аваргын төлөө Ираны тамирчныг 6:2- оор ялж, алтан медаль хүртлээ. Тэгвэл жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн тамирчдаас эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Баттөгс, эмэгтэйчүүдээс Л.Туруунаа 70 кг-д хүрэл медаль хүртлээ. Мөн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ц.Баттулга хүрэл медалийн эзэн болов. Дээрх наадамд 44 орны баг тамирчид спортын 22 төрөлд 604 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Манай улсаас спортын 14 төрөлд68 тамирчин ур чадвараа сорьж байгаа билээ. Монгол Улс багийн дүнгээр нийт таван медальтайгаар өчигдөр16 дугаар байрт жагссан юм. Эзэн орны багийнхан 83 (31 алт, 29 мөнгө, 23 хүрэл) медаль хүртсэн амжилтаар тэргүүлэн, Иран, Узбекистан улс удаалж байна.