Эрүүл мэндийн сайдын тушаалаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа эмнэлгийн орны ашиглах дээд хязгаарыг баталсан.
Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын тушаалаар Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангийн Нэгдсэн эмнэлгийн орны тоо 75 болж нэмэгдсэн бөгөөд 10 ортой, өдрийн эмчилгээний хэсгийг шинээр байгуулан, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг нэвтрүүлж эхэллээ.
Эмчилгээний хэсгийг ашиглалтад оруулснаар үйлчлүүлэгчдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжрах, оношилгоо эмчилгээ, асаргаа, сувилгааны хүртээмж нэмэгдэх нөхцөл бүрдэж байна.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан
Эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага