Тонн зэсийн ханш 8393 ам.доллар болж хямдрав
Зэсийн хэрэглээгээр дэлхийд тэргүүлдэг БНХАУ-ын аж үйлдвэрлэл таван сар дараалан багассанаас шалтгаалж эл таваарын үнэ хямдарсныг “Reuters” уламжиллаа. Тухайлбал, Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх шаргал металлын ханш 0.5 хувиар доошлон, тонн нь 8461 ам.доллартой тэнцсэн юм
2024-03-04
Улиран одсон үеийн эр зоригийн түүх
“Шадар гурван цэрэг”-ээр гуравдугаар сарын үзвэр эхэллээ. Цаашид ч үзвэрүүд хөврөхөөр буй. Энэ сарын 1 буюу өнгөрөгч баасан гарагт Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн тайзнаа “Про” театрынхан улирлын нээлтийн тоглолтоо уг жүжгээр хийсэн юм
2024-03-04
Дэлхийн хэмжээний охидын хамтлагт нэгдэх боломж нээгдлээ
32 улсад хэрэгжүүлэх “Click the star” төсөлд оролцогчдын бүртгэл эхэллээ. Уг төслөөр дэлхийн 32 улсаас дуулах, бүжиглэх авьяастай, 13-18 насны охидын хамтлаг бүрдүүлэх аж. Үүгээрээ улс орон бүрд “Bling оne” нэртэй, долоон гишүүнтэй 32 хамтлаг байгуулах юм байна. Одоогоор Перу улсаас охидын хамтлагт оролцох шилдгүүдийг шалгаруулжээ. Ингээд төсөл хэрэгжүүлэх хоёр дахь улсаар Монголыг нэрлэж, бэлтгэл ажлыг хангасан гэнэ
2024-03-04
МУИС оюутнуудаа цалинжуулж эхэллээ
Монгол Улсын их сургууль оюутнуудыг номын сандаа цагаар ажиллуулж эхэлжээ. Ингэснээр оюутнууд хичээлийн бус цагаараа бие даалтаа хийнгээ цалин авах боломж бүрдсэн байна. Оюутнууд номын сангийн үйлчилгээний ачаалал өндөр байдаг 11.00-17.00 цагт ажиллана. Ингэхдээ уншигчдад хэрэгтэй номоо олоход туслах, шүүх, онлайн номын сан ашиглах талаар заавар, зөвлөгөө өгөх, зохиогчийн эрхийн зөвшөөрөл авсан цаасан бүтээлийг цахим хэлбэрт шилжүүлэх зэргийг хариуцах нь. Мөн сан хөмрөгийн эмх цэгц, хадгалалт, хамгаалалтын хэвийн нөхцөлийг хангахад анхаарах, ном сэлбэн засахад туслах аж
2024-03-04
Х.Нямбаатар хотын төсвийг хувийн хөрөнгө шигээ цацсаар байх уу
Дөнгөж хоёр сар гаруйхны өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд баталсан нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулчихлаа. Хотын төсвийг гэнэт, яаран сандран тодотгосон нь ард иргэдийн төлөө бус, харин айсуй сонгуулийн зардлыг босгох арга гэж хардах үндэслэл байна. Агаарын бохирдлыг бууруулахын тулд гэр хорооллын айл өрхүүдэд цахилгаан халаагуур, бас зуух тараах гэх мэт үрэлгэн зардлыг энэ оны төсөвт тусгаад байсан нь зарим хүний гайхшийг барсан билээ. Тэгвэл төсвийн тодотголоор тэр мэт үрэлгэн зардлаа хасжээ. Гэхдээ тэдгээрийн оронд илүү хачирхалтай зардлуудыг оруулж ирэв. Үндсэндээ хотын төсвийн тодотгол нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэгч боллоо.
2024-03-04
“Хөх сувд 2024” олон улсын мөсний баярыг 22 дахь удаагаа зохион байгууллаа
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хөх сувд” олон улсын мөсний баяр энэ сарын 2, 3-нд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүй толгойн аралд боллоо. Тус баярын үеэр мөсөн шагайн, мөсөн сурын харваа, тэшүүрийн тэмцээн, олон ястны хоолны уралдаан, жижиг дунд үйлдвэрлэлийн бараа, бүтээгдэхүүний “Хөвсгөлд үйлдвэрлэв” үзэсгэлэн зэрэг гадаад, дотоодын жуулчлал зориулсан олон арга хэмжээ зохион байгуулдаг. Энэ удаад эхний өдөр мөсөн хотхоны нээлт, мөсөн шагайн тэмцээн, мөсөн дээрх унадаг дугуйн уралдаан болов. Мөн тэшүүрийн, нохой чарганы, мото спортын үзүүлэх тоглолт, мөсөн дээрх олс таталтын тэмцээн болон урлагийн тоглолт, галын наадам зохион байгуулсан
2024-03-04
Загвар хоршоо, жимс, жимсгэнийн аж ахуй байгуулахаар 17.2 тэрбумын зээлийн хүсэлт ирүүлжээ
Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор баталсан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам, ХХААХҮ-ийн сайдын тушаалаар хөдөө аж ахуйн загвар хоршоо, жимс, жимсгэнийн төрөлжсөн аж ахуй байгуулахад долоон тэрбум төгрөгийн эх үүсвэр олгохоор болсон. Үүний дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нээс энэ сарын 1 хүртэл 30 хоногийн хугацаанд Төсөл хүлээн авах цахим системээр төслүүд хүлээн авсныг Жижиг, дунд үйлдвэрийн газраас мэдээллээ
2024-03-04
Архангайн Ихтамир сумд он гарснаас хойш газар зургаан удаа хөдөлжээ
Архангай аймгийн Ихтамир сумд энэ он гарснаас хойш газар зургаан удаа хөдлөөд байгааг орон нутгийн удирдлагууд хэллээ. Хамгийн сүүлд энэ сарын 2-3-нд хоёр удаа газар хөдөлсөн байна. Тухайлбал, өчигдрийн 05.07 цагт газар 4.7 магнитудын хүчтэй хөдөлжээ. Мөн уржигдар 12.59 цагт газар 4.6 магнитудын хүчтэй хөдөлж, чичирхийлэл нь иргэдэд мэдрэгдсэн гэнэ. Тус сумын удирдлагын хэлснээр он гарснаас хойш ойролцоо бүсэд буюу хоёр км-ийн радиуст удаа дараа газар хөдөлсөн.
2024-03-04
“Оюутолгой”-н баяжуулах үйлдвэрийн ойролцоо гал гарав
Оюутолгойн уурхайн талбар дахь баяжуулах үйлдвэрийн зүүн урд талд байрлах агуулахад өнгөрсөн бямба гаргийн 11.00 цагийн үед гал гарсныг унтраажээ. Тэдгээр агуулах нь оффисын зориулалттай бус, бараа хадгалах, түгээх зориулалттай бөгөөд аюултай бодис, химийн материал байгаагүйг “Оюутолгой” компаниас мэдээлэв. Утаа гармагц тухайн орчимд ажиллаж байсан ажилтнууд дээрх газраас холдсон бөгөөд Ослын баг яаралтай очжээ
2024-03-04
Их монгол засахуй ухаан намыг бүртгүүлэх хүсэлтээ буцаан авчээ
Улс төрийн намын тухай хуулийг өнгөрсөн оны долоодугаар сард шинэчлэн баталсан. Үүнтэй холбоотойгоор Дээд шүүх өнгөрсөн сард нийт шүүгчийн хуралдаанаараа Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг тус хуульд нийцүүлэн өөрчлөөд буй. Уг журмыг Дээд шүүх цахим хуудсандаа бүрэн эхээр нь нийтэлжээ
2024-03-04
Инновацын төсөлд грант олгох сонгон шалгаруулалт зарлажээ
Инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад грант олгох сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас зарлажээ. Засгийн газрын тогтоолын дагуу уг шалгаруулалтыг жил бүр явуулдаг. Шалгаруулалтад оролцогчдын санаачилсан инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээ нь зах зээлд гаргах боломжтой байх шаардлагатай. Мөн зах зээл дэх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү байх ёстой. Грантын хэмжээ нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 40 хувиас ихгүй, 60 сая төгрөгөөс хэтрэхгүй байх аж
2024-03-01
МИАТ Мөрөн-Улаанбаатар чиглэлд 188 100 төгрөгөөр зорчигч тээвэрлэх нь
МИАТ ТӨХК өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой “Хөх сувд” мөсний баярын хүрээнд нэмэлтээр нислэг үйлдэж, урамшуулал зарлахаа мэдэгдсэн. Тэгвэл уг арга хэмжээнд зориулсан хөнгөлөлттэй нислэгийг зөвхөн энэ сарын 1, 2-нд буюу баярын өмнөх болон нээлтийн өдөр, Мөрөн-Улаанбаатар чиглэлд үйлдэхээр болсноо тус компаниас зарлалаа. Ингэснээр зорчигчдод Мөрөнгөөс Улаанбаатар луу нэг талдаа 188 100 төгрөгөөр зорчих боломж олгож байгаа гэнэ. Харин маргаашаас нь үндсэн үнээр буюу нэг талдаа 380 гаруй мянган төгрөгөөр нислэг үйлдэх аж.
2024-03-01
Хичээлийн хоцрогдол арилгах цахим систем нээлээ
“Боловсрол-Их өгөгдөл-AI” нэгтгэсэн цахим системийн нээлт өчигдөр боллоо. Боловсрол, шинжлэх ухааны яамнаас сүүлийн нэг жилийн хугацаанд салбарынхаа мэдээллийн санг нэгтгэснээр уг системийг боловсруулжээ. Ингэснээр салбарын хэмжээнд дүн шинжилгээ хийж, түүнд тулгуурлан бодлого, төлөвлөгөө гарахад хялбар болоод буй гэнэ. Үүнээс өмнө салбарын мэдээллийн санг байгууллагууд тус тусдаа хариуцдаг, хоорондоо мэдээлэл солилцох үйл явц нь хязгаарлагдмал, ашиглалт хангалтгүй байжээ. Түүнчлэн хот, хөдөөд, төрийн болон хувийн сургуулиудын хооронд үүсээд буй хичээлийн хоцрогдол, боловсролын ялгаатай байдлыг арилгахад эл систем туслах аж
2024-03-01
Яаралтай тусламжийн утсанд холбогдохгүй бол +976 угтвартайгаар залгаарай
Яаралтай тусламжийн 101, 102, 103, 105 тусгай дугаарын утас руу залгасан зарим иргэн “Холбогдох чадахгүй байна” гэх гомдол санал гаргах нь нэмэгджээ. Энэ нь техникийн шалтгаантай бөгөөд гар утасны загвараас хамаарч буй гэнэ. Хэрэв иргэд ийм асуудалтай тулгарвал тухайн дугаарын өмнө +976 угтвар нэмж залгахыг онцгой байдлын байгууллагаас зөвлөжээ
2024-03-01
Шилдэг зурагт номын эздийг шалгаруулахаар болов
Азийн сан олон улсын бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй “Хамтдаа уншицгаая” төслийнхөө хүрээнд шилдэг зурагт ном шалгаруулах “Үлгэрч үнэгхэн” уралдаан зарлажээ. Энэ нь монгол хэлээрх хүүхдийн номын хүртээмжийг сайжруулах, зохиолч, уран бүтээлчдийг дэмжих зорилготой гэнэ. Уралдаанд оролцогчдын бүтээлийг “Шилдэг зурагт ном”, “Шилдэг зураглал”, “Шилдэг зохиол”, “Шилдэг, шинэ зурагт ном”, “Шилдэг, хэвлэгдээгүй ном” гэсэн таван төрлөөр шалгаруулах юм байна.
“Үлгэрч үнэгхэн”-ий бүтээл хүлээн авах хугацаа 40 гаруй хоног үргэлжлээд өнөөдөр дуусаж буй бол шилдгүүдийг ирэх сарын 25-нд зарлах аж
2024-03-01
Дүрслэх урлаг дахь бүсгүйчүүдийг “танилцуулна”
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах өдөрт зориулсан “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тус музейнхэн дөрөв дэх удаагийн эл үзэсгэлэнгээ Монголын эмэгтэйчүүдийн холбоотой хамтран өнөөдөр нээх гэж байна. Музейн сан хөмрөг дэх, үе үеийн уран бүтээлчдийн оюуны бүтээл, тэр дундаа бүсгүй хүний сэтгэл зүрх, дотоод ертөнцийг илэрхийлэн дүрсэлсэн бүтээлүүдийг үзэсгэлэнд дэлгэх нь
2024-03-01
Шог зураач Ц.Байдыгийн бүтээлүүдийг дэлгэлээ
Ардын зураач, шог зургийн мастер Ц.Байдыгийн бүтээлүүдийг Монголын уран зургийн галерейн байнгын үзэсгэлэнгийн танхимд дэлгэжээ. Тус галерейгаас энэ онд сэдэвчилсэн таван үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь энэ аж. Нийгмийн өөр тал, хүмүүсийн харилцаа, үзэл суртал, хуучин, шинийн зөрчил, шашин шүтлэг, соёлын өв, хэл яриа зэрэг олон сэдвийг харуулсан 52 шог зургийг уг үзэсгэлэнд багтаасан байна
2024-03-01
Ганц шил архины үнэд ч хүрэхгүй мөнгөөр торгож, ёс зүйгүй үйлдлийг өөгшүүлсээр байх уу
“Тавантолгой төмөр зам” компанийн удирдах түвшний ажилтнууд ажлын байрандаа архидан согтуурч буй бичлэг цахим сүлжээнд тархаж, олны анхааралд өртсөн. Тэднийг ажлаас нь халж, 25 000 төгрөгөөр торгосноор эл хэрэг өндөрлөж, мартагдах тийшээ хандлаа. Төрийн албан хаагчид ёс зүйгүй үйлдэл гаргасан нь дүрс бичлэгээр нотлогдож, цахим сүлжээнд нийтлэгдчихээд байхад 25 000 төгрөгөөр торгож, толгойг нь илээд өнгөрөөв. Эл дуулиан намжаагүй байхад Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалангийн хөл дээрээ тогтох ч тэнхэлгүй болтлоо согтуурсан бичлэг ч олон нийтэд ил боллоо
2024-03-01
Зудтай газрууд руу илгээсэн тусламж зорилтот бүлгийнхэнд хүрсэн, эсэхийг хянаж байна
Манай орны ихэнх нутагт өвөлжилт, хаваржилт хүндэрч, зуд болсонтой холбоогоор төрийн байгууллагуудаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)- ынхон хяналт тавьж байгаа гэнэ. Ялангуяа зудтай газрууд руу илгээсэн тусламж зорилтот бүлгийнхэнд хүрч байгаа, эсэхийг ХЭҮК-ынхон төвийн болон орон нутгийн ажилтнуудаараа дамжуулан хянаж байгааг гишүүн Б.Энхболд дурдлаа
2024-03-01
УИХ-ын дарга Г.Занданшатар Киргизийн Ерөнхийлөгчид бараалхлаа
УИХ-ын дарга Г.Занданшатар Бүгд Найрамдах Киргиз Улсад хийж байгаа албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч С.Жапаровт бараалхжээ. Тэрбээр хоёр орны Төрийн тэргүүний үзэглэсэн Найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Киргиз Улсын хамтарсан тунхаглал хэрэгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсэн байна. Киргиз улсын Ерөнхийлөгч С.Жапаров хоёр улсын уул уурхай, хөдөө аж ахуй, зам, тээвэр, хүмүүнлэг зэрэг салбарт хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгааг тэмдэглэв
2024-03-01