Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Н.Алтаншагай чансаагаараа шилдэг 10-т жагслаа

Дэлхийн триатлоны холбооноос өвлийн триатлоны чансааг шинэчлэн зарлалаа. Энэ удаа Монголын 11 триатлонч чансаанд багтсанаас Н.Алтаншагай 305.19 оноогоор шилдэг 10-т жагссан байна. Л.Баярцэнгэл (203.16) 15, өвлийн анхдугаар УАШТ-ий алтан медальт Б.Ачбадрах (100) 28, мөнгөн медальт А.Хүслэн (92.5) 29 дүгээр байрт эрэмбэлэгдэв. Түүнчлэн тухайн орны УАШТ-ий эхний таван байрт шалгарсан тамирчин оноо авдаг журмын дагуу Т.Амарсанаа (79.15) 31, Г.Энхнасан (73.21) 33-т бичигдсэн юм
2024-03-07

Б.ӨНӨРЗУЛ: Би уран бүтээлч болох замаа олж харсан, түүгээрээ итгэлтэй алхана

БНФУ-ын Версалийн хааны дуурийн театрт “La Vie en Rose” буюу “Сарнайн өнгөтэй амьдрал” дууг Пиафын хоолойгоор хоногшин цуурайтдаг, Парис хотын зүрх сэтгэл болсон газар дуулсан нэгэн миний өмнө сууж байна. Түүнийг хоёр жилийн өмнө “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн тайзнаа уншигч та харсан болов уу. Түүнчлэн “Universe best songs” шоуны оролцогч, “UBS music” нэвтрүүлгийн хөтлөгч байснаар нь ч мэдэж магадгүй юм. Жазз хөгжимд дуртай уншигчид түүнийг “Fat cat jazz club”- ийн “хатагтай” байснаар нь андахгүй
2024-03-07

2010 айлд хоол хүнсний тусламж хүргүүлжээ

Зудад өртсөн 15 аймагт нутаглаж буй 4222 малчин өрхийг түлээ түлшээр ханган, 2010 айлд хоол хүнсний тусламж хүргүүлээд буйгаа Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Түүнчлэн 62 722 айлд өвс, 69 866 өрхөд малын тэжээл хүргэжээ. Аймаг, сумын Онцгой комиссынхонд дэмжлэг үзүүлэх зорилгоор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын 675 алба хаагч 197 тээврийн хэрэгсэлтэйгээр 17 аймгийн 74 сумд ажиллаж байгаа гэнэ
2024-03-07

Суралцагчдад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх журмыг шинэчлэв 

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, боловсролын салбартай холбоотой багц шийдвэр гаргав. Тухайлбал, Дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад зээл, тэтгэлэг олгох, эргүүлэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх журмыг шинэчиллээ. Журамд элсэлтийн ерөнхий шалгалтаар сум, хороо бүрээс шалгарсан болон олон улсын олимпиадад медальт байр эзэлсэн суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгохоор тусгажээ. Мөн Засгийн газрын тэтгэлгийг дараах чиглэлээр олгохоор болов
2024-03-07

“ONDO space” компанийнхан 176 хиймэл дагуул хөөргөнө

“ONDO space” компанийнхан өөрсдийн бүтээсэн “OWL1”, “OWL2” хиймэл дагуулаа уржигдар сансарт хөөргөлөө. Монголчууд ийнхүү өөрсдийн бүтээсэн хиймэл дагуулыг хөөргөснөөр сансар сонирхогч залуус Монголоосоо судалгаа хийх боломж бүрдэх гэнэ. Мөн цаашид ч худалдааны зориулалттай хиймэл дагуул хөөргөх боломж бүрдэж буйг “ONDO space”-ийнхэн онцоллоо. Уг нь сансарт хөөргөх хугацаа нь энэ сарын 1 байсан ч цаг агаарын нөхцөл байдал зэрэг шалтгаанаар хойшлуулжээ. Ингээд тэд “SpaceX”-ийн “Falcon9” пуужингаар АНУ-ын Калифорнигаас хиймэл дагуулаа анхны оролдлогоороо амжилттай хөөргөсөн байна. “ONDO space” компанийн мэдээлэл хариуцсан захирал Д.Эрдэнэбаатар “Хиймэл дагуулаа сансарт хөөргөснөөр технологийн салбарын хөгжлийг нэг шат ахиулсан үйл явдал боллоо
2024-03-07

Үндэсний музейн захирлаар мэргэжлийн хүн томилохыг шаардлаа

Монголын үндэсний музейн ажилтнуудын төлөөлөл Соёлын сайд Ч.Номинд шаардлага хүргүүлэх болсноо өчигдөр мэдээлэв. Үүний гол шалтгаан нь тус музейн захирлаар мэргэжлийн бус хүнийг томилох шийдвэрийг салбарын сайд нь гаргасантай холбоотой. Тухайлбал, Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатыг музейн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон аж
2024-03-07

Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэхэд IGF тусална

Канадын Торонто хотноо зохион байгуулсан, олон улсын эрдэс баялгийн хайгуул, олборлолтын “PDAC-2024” чуулганы хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл Засгийн газар хоорондын форум (IGF-Intergovernmental forum)-ын захирал Грег Рэдфордтой уулзжээ. Уул уурхай, тогтвортой хөгжлийн чиглэлээр шийдвэр гаргах үйл явцад жендерийн тэгш байдал, хүртээмж, төрөлжсөн байдлыг хангахад чиглэсэн IGF-ийн стратеги, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж буй санаачилгуудын талаар энэ үеэр санал солилцсон байна
2024-03-07

Архитектур, хот төлөвлөлт, байгалийн шинжлэлийн мэргэжилтэн дутагдаж байна

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, МҮХАҮТ хамтран “Хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгааны үр дүнг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Тус яамны захиалгаар MMCG компанийнхан эл судалгааг хийжээ. Тэд 19 салбарын ажил мэргэжлийн 2035 он хүртэлх эрэлт хэрэгцээг тооцоолон гаргасан байна. MMCG компанийн судалгаа, хөгжил хариуцсан захирал Ч.Даваасүрэн энэ үеэр 2035 он гэхэд ажиллах хүчний оролцооны түвшин ямар байх болон эрэлт, нийлүүлэлтийн таамаглалыг танилцуулав
2024-03-07

МҮХАҮТ мөрийн хөтөлбөрт тусгах саналаа намуудад хүргүүлж эхлэв

УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд оролцохоор төлөвлөж буй улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас мөрийн хөтөлбөрт тусгах саналаа намуудын удирдлагад хүргүүлж эхэлжээ. Тус байгууллагын ерөнхийлөгч Д.Энхтүвшин, дэд захирал Ц.Магнайбаатар нар АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Одбаяр нарт саналаа уламжилсан байна
2024-03-07

Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилга угсралтын ажил 50 хувьтай байна

Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж байгуулахтай холбоотойгоор цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан, цогц байдлаар шийдвэрлэхээр хөрөнгө оруулагчтай хийсэн хэлцлийн үр дүнг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Засгийн газрын ээлжит хуралдаанд танилцууллаа. Хоёр хэлхээт эл шугамыг барьснаар Бөөрөлжүүтийн 300 MВт-ын цахилгаан станцын жилд үйлдвэрлэх цахилгаан эрчим хүчний хэмжээг одоо байгаа 5500 цагаас 7096 болгон нэмэгдүүлэх юм
2024-03-07

Англид ажиллаж байсан эмэгтэй дипломат ажилтныг эгүүлэн татлаа

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад суугаа ЭСЯ-ныхан өнгөрсөн шинэ жилээр нэгэндээ халдсан, гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тухайн мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдаж, тус улсын хэвлэлд ч энэ тухай мэдээлэл нийтлэгдэж байв. Тэгвэл эл асуудалд холбогдсон эмэгтэй дипломат ажилтныг эгүүлэн татсан аж
2024-03-07

Оргосон хүмүүжигч цасан доор нуугдаж байжээ

Багануур дүүрэг дэх нээлттэй, хаалттай хорих 427 дугаар ангид хүмүүжиж байсан хоёр хоригдол энэ сарын 4-5-нд шилжих шөнө оргож, нэгийг нь удалгүй баривчилсан талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагынхан оргодол Б.Ганчулууныг уржигдар шөнө 02.00 цагийн үед тус дүүргийн нутаг, Хэрлэн голын гүүр орчимд нуугдаж байхад нь олж саатуулжээ. Б.Ганчулуун эрлийнхнээс нуугдан зам дагаж явсаар нэгэн хонхорт орж цасаар өөрийгөө хучин бүгж байхад нь хууль сахиулагчид баривчилсан байна
2024-03-07

Д.Чарльтон дэлхийн дээд амжилт тогтоов

Шотландын Глазго хотод хөнгөн атлетикийн танхимын ДАШТ үргэлжилж байна. Даваа гарагт болсон 60 м-ийн халхалттай гүйлтэд Багамын Д.Чарльтон 7.65 секундийн амжилт үзүүлсэн. Ингэснээр хэдэн долоо хоногийн өмнө Нью-Йоркт тогтоосон дэлхийн дээд амжилтаа шинэчиллээ. Тэрбээр хоёр жилийн өмнө Сербид болсон ДАШТ-ээс энэ төрөлд мөнгөн медаль хүртэж байсан юм. Түүнчлэн өнөө цагийн супер тулгууртай харайгч М.Дюплантис 6.05 метрийг давсан амжилтаар алтан медаль хүртэв. Тэрбээр өөрийн эзэмшдэг дээд амжилтыг (6.23 метр) давах гурван оролдлого хийсэн ч ахицтай болоогүй аж
2024-03-06

Нууц мэдээлэлтэй компьютер хулгайд алдагджээ

2024 оны зуны олимпын наадмын ложистикийн төлөвлөгөөг агуулсан нөүтбүүк Парист алдагджээ. BFM-ийн мэдээллээс үзвэл“Авиценна” эмнэлгийн удирдлагын ерөнхий нарийн бичгийн дарга эмэгтэйг худалдааны төв ороод ирэх хооронд машинд нь байсан нөүтбүүкийг хулгайч нар авч явсан аж. Уг компьютерт олимпын наадмын үеэр эмнэлгийн ажилтнуудыг нэвтрүүлэх, нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөө зэрэг нууц мэдээлэл байжээ
2024-03-06

Гэнэтийн бэлэг барьсан багууд

Энэ улиралд Европын топ лигүүдэд цөөнгүй баг гэнэтийн амжилт үзүүллээ. Улмаар Европын цомын тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөж байна. Дасаагүй байрандаа дээгүүр “жаалж” буй тэдгээр багийг товч танилцуулъя.
2024-03-06

Бүргэдийн баяр ирэх амралтын өдрүүдэд болох нь

Бүргэдээр ан хийлгэх уламжлал, зан заншлыг сэргээх, хойч үедээ өвлүүлэн, олон улсад сурталчлан таниулах казах түмний баярыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Бүргэдийн баяр энэ сарын 9-10-нд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болох гэнэ. Энэ үеэр олон төрлийн тэмцээн, уралдаан зохион байгуулдаг бөгөөд оролцогчид үндэсний хувцсаараа гоён, гаршуулсан бүргэдээ шуун дээр суулгаж, ан хийхэд тусгайлан сургасан морьтой жагсаал хийдэг. Тэднээс уламжлалт зан заншлаа хадгалсан, хамгийн сайхан үндэсний хувцас, морь, бүргэдийн тоноглолтойг нь шалгаруулдаг уламжлалтай
2024-03-06

Эмэгтэйчүүд эрхээ хамгаалахын төлөө тэмцэнэ

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулах хэд хэдэн арга хэмжээний нэг нь “Охид ба активизм” чуулган юм. Энэхүү чуулган нь охидын эрхийн асуудлаар эерэг өөрчлөлт авчрах шинэ санал, санаачилга гаргах, манлайлах боломжийг оролцогчдод олгох зорилготой аж. Чуулган энэ сарын 9-нд МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн ордонд болно
2024-03-06

БНСУ-д хэт их өрсөлдөөн төрөлт буурахад нөлөөлөв үү

Дэлхий дахинд төрөлт буурч байна. Ялангуяа хөгжингүй орнуудад энэ үзэгдэл анхаарал татах хэмжээнд хүрлээ. Тэдгээр орны нэг болох БНСУ-д төрөлт буурсныг хэрхэн “оношилж” буй талаарх материалыг BBC-д нийтэлсэн байна. Уг материалаас уншигчдад хүргэе
2024-03-06

Шатрын олон улсын шүүгчийн сургалт болов

Монголын шатрын холбооны ерөнхийлөгч С.Наранбатын урилгаар Австрали улсаас олон үүгч, Олон улсын шатрын холбооны (ФИДЕ) тусгай хэрэгцээт шатарчдын асуудлыг хариуцсан зөвлөлийн дарга Жэйми Кенмур д хүрэлцэн ирсэн. Тэрбээр Монголын шатрын холбооны шүүгчдийн зөвлөлтэй хамтран шүүгч нарт зориулсан сургалт зохион байгуулсан юм
2024-03-06

Харааны бэрхшээлтэй иргэдэд мэдээллийн технологийн мэдлэг олгоно

“И-Монгол Академи” УТҮГ-ын Цахим ур чадварын газраас харааны бэрхшээлтэй иргэдийн мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх ээлжит сургалтаа зохион байгуулах нь. Үүгээрээ компьютерын хэрэглээний программ ашиглах, гар утсыг хүртээмжтэй хэлбэрт хувиргах, интернэтэд ажиллах зэрэг мэдлэгийг олгох гэнэ. Сургалт энэ сарын 11-нээс гурван долоо хоног үргэлжлэх аж
2024-03-06