Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Хүнд металлаар бохирдсон 10 га газрын хөрсийг саармагжуулах нь

Нийслэлийн Байгаль орчны газар энэ онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх 10 га талбайд хөрсний хүнд металлын бохирдол бууруулах ажил зохион байгуулахаар төлөвлөжээ
2024-03-14

Еврокомиссын тэргүүн ташаарчээ

Европын комиссын дарга, энэ албанд дахин нэрээ дэвшүүлэхээ саяхан зарласан Урсула фон дер Ляйен Европын Холбоонд элсэхэд шаардлагатай өөрчлөлтийн 90 хувийг Украин хийсэн гэж өнгөрсөн онд мэдэгдэж байсан юм. Үнэн хэрэгтээ байдал нэлээд өөр байгаа бөгөөд иргэд тайван жагсаал хийх эрхийг урьдын адил зөрчсөөр, улс төрийн намуудын үйл ажиллагааг хязгаарлаж, сэтгүүлчид хийгээд сөрөг хүчнийхнийг мөрдөж мөшгөсөөр байна
2024-03-14

“Дэлхийн хүн амын 21 хувь нь визгүй зорчих боломжтой”

НҮБ-ын Аялал жуулчлалын агентлаг “Аялал жуулчлалын салбар дахь нээлттэй байдал цар тахлын өмнөх үеийн түвшинд очлоо” гэж зарлав. “Ковид-19”-өөс үүдэлтэй хямралыг богино хугацаанд даван туулж, эдийн засгаа сэргээхийн тулд улс орнууд визийн шаардлагаа сулруулж, зорчигчдын урсгалыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч байгаа нь “Аялал жуулчлалын визийн нээлттэй байдлын индекс” тайлангаас харагдаж байна хэмээн тус байгууллагын судлаачид дурджээ
2024-03-14

“Монголын геологи хайгуул-2024” чуулга уулзалт, үзэсгэлэн болно

Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны санаачилгаар 2009 оноос хойш зохион байгуулж ирсэн “Монголын геологи хайгуул” чуулга уулзалт, үзэсгэлэн энэ сарын 28-29-нд Улаанбаатар хотод болох нь. 15 дахь удаагийн чуулганаар геологи, эрдэс баялгийн салбарт Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, хайгуул, судалгааны үр дүн, арга технологи, хөрөнгө оруулалтын орчин нөхцөл зэргийг хэлэлцэхээс гадна уул уурхайн төслүүдийг танилцуулах гэнэ.
2024-03-14

Авлигатай тэмцэх чиглэлээр 290 арга хэмжээ хэрэгжүүлэх нь

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэн баталснаар авлигын эсрэг тэмцэлд ахиц гарна гэж үзжээ. Улмаар Засгийн газрын хуралдаанаар Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжээд, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон байна. Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигладаг зохисгүй үйлдлийг зогсоох, авлигатай үр дүнтэй тэмцэж, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд урт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийг бодлого, төлөвлөгөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай байгаа аж
2024-03-14

Зудын улмаас малгүй болсон өрхийг малжуулна

Засгийн газрын өчигдрийн ээлжит хуралдаанаар Зудын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас үүссэн эрсдэлийг бууруулах талаар авах арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцэв. Зудын гамшигт нэрвэгдсэний улмаас малчид банкны зээлээ төлөх чадваргүй болоод буй. Тиймээс Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журамд малчдын зээлийн үндсэн төлбөрийг шаардлагатай хугацаагаар хойшлуулах, эсвэл ангиллынх нь чанарыг бууруулахгүй байх зохицуулалт оруулж, мөрдүүлэхийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнд зөвлөсөн байна.
2024-03-14

Арай ч дээ! Дарга нар дураараа дургиж, иргэдээр даажигнахаа больё

Тээврийн цагдаагийн албаныхан иргэдээр ийнхүү даажигнаж, иргэдийн бухимдал дээд цэгтээ тулах шахаж байхад хотын дарга .Нямбаатар бүх бурууг өөрөөсөө зайлуулж, “Нийслэлийн ЗДТГ-аас ийм шийдвэр гаргаагүй”, “Иргэд бухимдалтай байна. Зохицуулалтаа зогсоо гээд мессеж биччихсэн” гэж нийгмийн сүлжээгээр хаацайлсаар байв. Тэрбээр отын даргын хувиар нийслэлд иймэрхүү асуудал, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж, иргэдээ аюулгүй, ая тухтай амьдруулахад анхаарах ёстой. Гэтэл бүх бурууг өөрөөсөө холдуулж, уснаас хуурай гарахыг оролдлоо. 
2024-03-14

Сөүлийн үзэсгэлэнд оролцох аж ахуйн нэгжүүдийг бүртгэж эхлэв

SITF хэмээх товчлол нэрээрээ дэлхий дахинд танигдсан Сөүлийн олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх тавдугаар сарын 9-12-нд 39 дэх удаагаа БНСУ-д болох тов гарчээ. Уг үзэсгэлэнд манай улсыг төлөөлөн оролцох, Солонгосын зах зээлээс жуулчин хүлээж авдаг аж ахуйн нэгжүүдийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо бүртгэж эхэлсэн байна.
2024-03-13

Хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдангийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолт зохион байгуулна

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан уушгины хорт хавдраар өвчилжээ. Түүний биеийн байдал нь хүндэрч, Монголд эмчлэх аргагүй болсон гэнэ. Тиймээс гадаадын орнуудад эмчлүүлэхийг эмч нар зөвлөжээ. Түүний шавь нар нь нэгдэж, эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх зорилгоор энэ сарын 18-нд хандивын тоглолт хийхээр болсон гэнэ. Тоглолтод хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдангийн бүтээлийг ард түмэнд хүргэсэн уран бүтээлчид оролцох аж
2024-03-13

О.ГАНТУЛГА: Онжавууд уулзаад, дурсамжаараа аялаасай

Соёлын тэргүүний ажилтан, залуу дуучин О.Гантулга энэ сарын 16-нд “UB рalace”-д “Онжав” нэртэй, анхны бие даасан тоглолтоо хийх гэж байна. Түүнтэй тоглолтын бэлтгэл, уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
2024-03-13

Дагадаг хотоос дагуул хот хүртэл 

Дэгсдүүлж, хэтрүүлбэл Ази тивийг бүхэлд нь шар өнгөөр бүрхсэн Манж Чин гүрэн Монголыг бүхэлд нь шашнаар эрхшээж байх тэр цаг үед 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүүг анхдугаар Богд Жавзундамба хутагтаар өргөмжлөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур гэдэг газар Өргөө болон айлсжээ. Товчхондоо Богдоо даган хүрээлэн орших хэдэн гэрийн айлсал ингэж бүрдсэн түүхтэй. Төрийг шашинтай холбож тогтоон барихаар төлөвлөсөн “их хот” маань Богдоо дагасаар Орхон, Тамир, Туул голын хөндий дагуу нийт 29 удаа нүүжээ
2024-03-13

“Хог биш хог” цахим зөвлөгөөн зохион байгуулах нь

БОАЖЯ, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооноос Европын холбоо, “Каритас Чех репаблик” олон улсын байгууллагатай хамтран “Хог биш хог” сэдэвт цахим зөвлөгөөнийг энэ сарын 15-нд зохион байгуулах гэж байна.
2024-03-13

Бизнес эрхлэгчид тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэхийг хүслээ

МҮХАҮТ төр, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран “Үзэсгэлэн яармагаар дамжуулан уул уурхайн бус экспортын боломжийг нэмэгдүүлэх нь” уулзалт, хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэг цахим болон танхим хосолсон хэлбэрээр болсон бөгөөд бизнес эрхлэгч 60 орчим аж ахуйн нэгж оролцсон. Манай улсын экспортын дийлэнх хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж ирсэн. Үүнд нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, алт зэрэг түүхий эд багтдаг. Тэгвэл МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн “Уул уурхайн бус гэгдэх түүхий эд, бусад бүтээгдэхүүний экспортын орлогыг нэмэгдүүлэх талаар төр засгаас ярьдаг ч дорвитой бодлого хэрэгжүүлэх нь ховор
2024-03-13

Ардчилсан институт, хүний эрхийн газрынхан Монголд ажиллаж байна

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гишүүн Д.Баяндүүрэн нар Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын ахлах зөвлөх Владимир Мисев, зөвлөх Горан Петров нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Манай сонгуулийн зохион байгуулалт, эрх зүйн орчны талаар мэдээлэл авч, санал солилцохоор тэд Монгол Улсад ажиллаж байгаа аж. Ардчилсан институт, хүний эрхийн газар нь ЕАБХАБ-ын гишүүн орнуудын сонгуулийн үйл ажиллагааг ажиглах, мэргэжлийн түвшинд, хараат бусаар санал, зөвлөмж гаргах, сайн туршлагыг дэлхийд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг тогтмол явуулдаг
2024-03-13

 Дахин сонгогдохын төлөөх “тэмцэл”

УИХ-ын Эмийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах үүрэг бүхий түр хорооны даргын хувиар гишүүн Ж.Чинбүрэн сүүлийн үед ийм байдлаар гэнэт “ухаан орж”, энд тэндгүй “аялах” боллоо. Түүний эдгээр үйлдэл нь чанар, аюулгүй байдал нь алдагдаж, бүх талаар доголдчихоод буй эмийн салбарыг цэгцлэх гэснийх бус. Өвчин, зовлондоо туйлдчихаад байгаа сонгогч, ард түмэндээ хайртайгийнх нь илэрхийлэл бүр ч биш. Харин иргэдийн зовлон, бэрхшээлээр гишгүүр хийн, УИХ-д дахин суухыг санаархаж байх магадлалтай.
2024-03-13

“Сайн дурынхан” иргэдийн эрүүл мэндэд заналхийлж байна

Цахим сүлжээ хэрэглэгчид олшрохын хэрээр тэдний дундаас “их мэдэгч” олноор төрөн гарах болов. Тэд олон нийтэд эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, өөрөө хараа ч үгүй бараагаа сайн гэсэн тодотголтойгоор худалдахыг оролдож байна. 
2024-03-13

Бизнес эрхлэгчдийн саналыг ХҮН намынханд уламжлав

Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим (МҮХАҮТ)-аас нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт тусгах бизнес эрхлэгчдийн саналыг нэгтгэн боловсруулжээ. Тэд уг саналаа бизнес орчны 2023 оны судалгааны тайлангийн хамт улс төрийн намуудын удирдлагад гардуулж эхэлсэн аж. Улс төрийн нам, эвслүүд энэ сарын 25-наас өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөртөө төрийн аудитын байгууллагаар хяналт хийлгүүлэх учиртай. Тиймээс үүнээс нь өмнө бизнес эрхлэгчдийн саналыг дайж, хөтөлбөртөө тусгаасай гэж тэд хүсэж буй юм байна
2024-03-12

189 283 малчин өрх зудад өртжээ

Улсын хэмжээнд 21 аймгийн 251 сум зудад өртөж, хаваржилт хүндэрчээ. Үүнээс 11 аймгийн 50 сум төмөр буюу шилэн зудтай, нөхцөл байдал хамгийн хүнд байгааг Улсын онцгой комисс (УОК)-оос өчигдөр мэдээлэв. Зудад 189 283 малчин өрх өртөөд буй гэнэ. Энэ нь нийт малчин өрхийн 76 хувь аж. Тэдгээр айлаас 72 462 нь маш хүнд нөхцөлд буюу цас их орсны улмаас зам, даваа хаагдсан, төвөөс алслагдсан газарт хаваржиж байна. Зудад өртсөн айл өрхүүдэд жирэмсэн эх 2556, 0-5 настай хүүхэд 29 026, өндөр настан 28 446, хөгжлийн бэрхшээлтэй иргэн 10 701 байна гэх судалгааг холбогдох албаныхан гаргажээ
2024-03-12

“Nas summit” чуулга уулзалтыг хоёр дахь удаагаа зохион байгуулна

“Nas summit” хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хамтарсан хамгийн том чуулга уулзалтыг манай улсад хоёр зохион байгуулна.Цахим орчинд  70 гаруй сая дагагчтай сошиал нөлөөлөгч Нас Дэйли БОАЖЯ-тай хамтран зохион байгуулах уг чуулга уулзалт ирэх тавдугаар сарын 4-нд болох аж. Карьераа өсгөх хүсэлтэй хэн бүхэнд эл уулзалт нээлттэй, үнэ төлбөргүй гэнэ. Тус арга хэмжээд дэлхийн өнцөг булан бүрээс сошиал нөлөөлөгчид хүрэлцэн ирж,санал бодлоо хуваалцах юм .Мөн Соёлын сайд Ч.Номин зочин илтгэгчээр оролцох ажээ. Үүнд 20 гаруй байгууллага, 150 гаруй гаруй компани, мөн 1000 хүн оролцох аж
2024-03-12

2024 онд заавал зочлох 20 музейн нэгээр “Чингис хаан”-ыг нэрлэжээ

“Адал явдал хайгч аялагчид ихэвчлэн Монголын өргөн уудам говь нутгийг, эсвэл Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолбор газраар зугаалах нь элбэг. Харин хөл хөдөлгөөн ихтэй Монголын нийслэлийг голдуу дамжин өнгөрдөг. Тэгвэл нийслэл Улаанбаатарт түүх археологийн үнэт олдворууд, тэр дундаа үлэг гүрвэлийн яс, эртний чулуун сийлбэр, мөнXIII зууны домогт хаан Чингисийн түүхийг өгүүлэх музей байна. Энэхүү гайхалтай музейг үзэхээр төлөвлөсөн бол Улаанбаатар хотод ганц хоноход хангалтгүй” гэж “National geographic” мэдээлжээ.
2024-03-12