Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ойрын үед буюу энэ сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Засгийн газрын тэргүүний өмнөд хөршид айлчлахтай холбоотой ажил нэлээд эртнээс эхэлсэн бөгөөд тус улсын Элчин сайд Цай Вэньруй “Монгол Улсын Ерөнхий сайдын манай улсад хийх айлчлалыг Хятадын тал чухалчилж, ач холбогдол өгсөөр ирсэн. Тохиромжтой цагт айлчлал хийхийг хоёр тал нотолж байгаа” хэмээн өнгөрсөн гуравдугаар сард хэлж байв. Тэгвэл Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын эхээр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Чинь Ганы урилгаар тус улсад айлчлах үеэр хоёр тал дээрх айлчлалыг ойрын хугацаанд хийхээр тохиролцжээ.
2023-05-09
Түүхий тос дамжуулах хоолойг тээвэрлэн авчирч байна
Манай улс Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй билээ. Газрын тосыг хол замд тээвэрлэх томоохон магистрал шугам хоолойн угсралтын ажил эхлэхэд бэлэн болж, тээвэрлэн авчирч байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас мэдээллээ.
2023-05-08
84 сургууль мэргэжлийн хоолзүйчтэй
Гэсэн ч өдгөө улсын хэмжээнд ерөнхий боловсролын 84 сургуульд мэргэжлийн хоолзүйч ажилладаг гэнэ. Энэ нь нийт сургуулийн дөнгөж 10 орчим хувь бөгөөд цаашид боловсролын бүх байгууллагад мэргэжлийн хоолзүйч, шим тэжээл судлаач ажиллуулж, “Үдийн хоол” хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь чухал аж. Уг нь ШУТИС-д 2020 оноос эхлэн хоол тэжээлийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн боловч төгсөгчдийн дийлэнх нь эмнэлэг болон уул уурхайн компаниудад ажилладаг гэнэ.
2023-05-08
“Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нэмж санхүүжилт авчээ
Монгол, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн” нь “Монголиан майнинг корпорэйшн”-тэй (MMC) байгуулсан стратегийн түншлэлийн хоёр дахь үе шатыг эцэслэжээ. Мөн энэ оны нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулав. “Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн”-ий ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Петер Акерли “Нэгдүгээр улиралд “Хөндий” эрдсийн дүүргийн хайгуулын ажлыг эрчимжүүлж, молибден, зэсийн “Зуун мод” төслийн өрөмдлөгийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Эл хөтөлбөрөөр ашигт малтмалын болон гидрогеологийн нөөцийн хайгуул, геотехникийн өрөмдлөг гэсэн гурван төрлийн өрөмдлөг хийж байна” гэжээ.
2023-05-08
Монгол хэлний шалгалтад оролцогчдын 15 хувь нь босго оноог давсангүй
Засгийн газрын 2013 оны 37 дугаар тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэгчдээс жил бүр монгол хэл, бичгийн шалгалт авдаг. Энэ удаагийн шалгалтыг өнгөрсөн сарын 22-нд орон даяар зохион байгуулсан бөгөөд оролцогчдын дүнг өнгөрсөн баасан гарагт гаргажээ. Уг шалгалтад оролцохоор 32 513 төгсөгч цахимаар бүртгүүлсэн байна.
2023-05-08
Гольфын улирал “Балдорж цом”-оор эхлэв
Тэрэлж дэх “Чингис хаан” гольфын талбайд Монголын гольфын холбооны улирлын нээлт уламжлал ёсоор “Балдорж цом” тэмцээнээр энэ сарын 6-нд эхэллээ. 14 дэх удаагийн тус тэмцээнд 84 тамирчин (үүнээс эмэгтэй 14, гадаадын 12) оролцлоо. Өрсөлдөөн дундаас Д.Баяртогтох анх удаагаа “Балдорж цом”-д түрүүлэв. 2019 оны “Балдорж цом”-ын эзэн Ч.Гантөмөр аман хүзүүджээ. Эмэгтэйчүүдээс Г.Алтанбилэг түрүүлж, БНСУ-ын тамирчин Со Ое Сүүк удааллаа. Тус тэмцээнийг Монголын гольфын холбоо, “Балдорж сан”, “Заан тэрэлж” гольфын клуб хамтран зохион байгуулсан юм.
2023-05-08
Тарьсан модоо бүртгүүлэх боломжтой
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэгч байгууллагууд хамтран www.terbummod.mn сайт болон “Terbummod” аппликэйшн хэрэглээнд нэвтрүүлжээ. Тус хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэгчид болон төрийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, мөн тэдний оролцоог тэгш, хүртээмжтэй байлгах, модны бүртгэл, тооллогыг үнэн, зөв хийх зорилгоор үүнийг бүтээсэн юм байна. Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд тарьсан модоо дээрх аппликэйшнд бүртгүүлэх боломжтой гэнэ.
2023-05-05
Улаанбаатарт төрийн үйлчилгээний 18 “ХурДан” цэг байгуулжээ
Цаашид нийт 61 цэг байгуулахаар төлөвлөсөн. Төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж, иргэдийн тоон гарын үсгийн хэрэглээг нэмэгдүүлснээр түгжрэл, төвлөрлийг бууруулахад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэж үзэж байна. Төрийн үйлчилгээг гар утас, нэг цэгийн үйлчилгээний төв, оператор, ТҮЦ, киоск машин зэрэг бүх төрлөөр авах боломж бүрдүүлнэ” гэв.
2023-05-05
Оюутан солилцооны хөтөлбөрүүдийн хамрах хүрээг тэлэхэд анхаарах нь
УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний ассамблейн дарга Көвер Ласло манай улсад айлчилж байна. Парламентын дарга нар өчигдөр албан ёсны хэлэлцээ хийв. Энэ үеэр УИХ-ын дарга “Хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй хамтын ажиллагаа нь талуудын харилцааг өргөжүүлэх, харилцан ашиг сонирхол бүхий салбарт хамтын ажиллагааг баяжуулах, түүнийг дэмжсэн эрх зүйн таатай орчныг бий болгоход чухал ач холбогдолтой” гээд Тамгын газрын ажилтнуудыг солилцож, туршлага хуваалцах чиглэлд хамтран ажиллахыг хүсэв.
2023-05-05
Түймэрт өртсөн хоёр хүний биеийн байдал хүндэрчээ
Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт энэ сарын 1-нд хээрийн түймэр дэгдэж, улмаар Гурванзагал, Чулуунхороот сумын нутгийг дамнан тархжээ. Уг түймэрт хоёр иргэн, хилийн цэргийн найман алба хаагч өртсөн байна. Тухайлбал, Чойбалсан сумд хоёр иргэн түймрээс гэрээ хамгаалах гээд галд өртжээ. Тэд 6-8 хувийн түлэгдэлтэй, биеийн байдал нь хөнгөн, эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ авсан гэнэ.
2023-05-05
Гаалийн албан тушаалтнуудад торгох ял оноов
НПГ-аас Б.Оюундэлгэрт Эрүүгийн хуулийн хуулийн 22.4-4, Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар, Ж.Баттогтох, .Оргилмаа нарт мөн хуулийн 22.5-2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд дээрх шүүх хэргийг гурван өдрийн турш хэлэлцсэн байна. Шүүхээс Б.Оюундэлгэрийг албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр бусдаар дамжуулан хээл хахууль авсан гэм буруутайд тооцож, төрийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 12 сая 480 мянган төгрөгөөр торгожээ. Улмаар түүнээс гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1.5 саяыг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
2023-05-05
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн барилаа
Засгийн газраас боловсруулсан Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг өчигдөр Хэрэг эрхлэх газрын дарга, сайд Д.Амарбаясгалан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Уг төсөлд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгож, тэдний 50 хувийг мажоритар, 50 хувийг пропорциональ аргаар сонгохоор тусгажээ.
2023-05-04
Цахимаар арилжсан нүүрсийг Гашуунсухайтын тусгай гарцаар нэвтрүүлэх нь
Нүүрсний цахим арилжааг эхлүүлээд гурван сар болж байгаа бөгөөд нийт 26 удаагийн дуудлага худалдаагаар 1.2 сая тонныг борлуулжээ. Цаашид нээлттэй цахим арилжааны үйл ажиллагааг өргөжүүлэх, дуудлага худалдаагаар арилжсан ашигт малтмалыг худалдан авагч талд товлосон хугацаанд хүргэхэд хилийн боомтын зохион байгуулалтыг сайжруулах шаардлага тулгарч байна.
2023-05-04
Б.Мөнхзаяа марафон гүйлтийн УАШТ-д түрүүлэв
Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Багахангай дүүргийн ЗДТГ хамтран “Багахангай-2023” марафон гүйлтийн УАШТ-ийг 12 дахь жилдээ зохион байгууллаа. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчдаас гадна Монгол, АНУ, Япон, Нидерланд, Киргиз зэрэг таван орны тамирчид тус тэмцээнд өсвөр үе, насанд хүрэгчдийн төрөлд өрсөлдөв. 15 аймаг, зургаан дүүргийн төлөөлөл болох 44 байгууллага, клубийн 500 гаруй тамирчин хурд хүчээ сорьсон уг тэмцээний насанд хүрэгчдийн 10 км-ийн зайд зэвсэгт хүчний 327 дугаар ангийн артиллерийн дивизионы Хангалт үйлчилгээний салааны нярав, ОУХМ, ахлагч Б.Мөнхзаяа түрүүлж аварга боллоо.
2023-05-04
Авлигын төсөөллийн индексийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтарна
“Транспэрэнси интернэшнл” байгууллагаас гаргасан, 2022 оны авлигын төсөөллийн индекст Монгол Улсын гаргасан үзүүлэлт болон 2023-2024 онд баримтлах стратегийн талаар хэлэлцлээ. Улмаар уг индексийг тодруулахад нөлөө үзүүлэх бусад шалгуур үзүүлэлтийг тодорхойлоход оролцдог байгууллагуудтай хамтран ажиллах, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын төлөвлөгөө гарган дараагийн хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгав.
2023-05-04
Эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд иргэдийн 80 хувийг хамруулахыг даалгав
Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог Засгийн газар өнгөрсөн оны тавдугаар сарын 1-нээс зохион байгуулж буй. Үүнд энэ сарын 1-ний байдлаар хүн амын 30 хувь нь хамрагдаад байгаа бөгөөд 2023 онд нийт иргэдийн 80 хувийг хамруулахыг үүрэг болголоо.
2023-05-04
Манай улсын иргэдийн ердөө 30 хувь нь цэвэр ус ундандаа хэрэглэдэг
Иргэдийн ундны ус чанарын шаардлага хангахгүй байна. Тухайлбал, өдгөө манай улсын нийт хүн амын ердөө 30 хувь нь л аюулгүй, цэвэр ус ундандаа хэрэглэдэг гэнэ. Харин бусад хэсэг нь баталгаагүй ундны ус уудаг. Уг нь усны эх үүсвэрт шинжилгээ хийхэд стандартын шаардлага хангадаг аж. Харин эцсийн хэрэглэгчдэд очсон усыг шалгахад нян, бактери, зарим төрлийн эрдэс хүлцэх хэмжээнээс хэтэрсэн байдаг гэнэ.
2023-05-04