УИХ-ын гишүүн Т.Доржханд хүүгийнхээ зээлийг барагдуулна гэв
“Миний хүү дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгддэг Кэмбрижийн их сургуульд 2019 онд тэнцэж, журмын дагуу зээл авсан. Аав нь 2020 онд УИХ-ын гишүүн болоход өөрийн саналаар зээлээ зогсоосон. Үүнийгээ төлөхөөр мөнгө цуглуулж байгаа. Ирэх намар гэхэд төлж дуусгах боломжтой гэсэн. Хэрэв чадахгүй бол би хүнээс зээлээд төлчихнө”
2023-05-19
Жуулчны гудамжийг шинэчлэх ажлыг “Урт цагаан”-аас эхлүүлье
Засгийн газраас 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарлан, “Welcome to Mongolia” хэмээн жуулчдыг урин, даллаж байна. Энэ онд гэхэд нэг сая жуулчин хүлээн авах зорилт дэвшүүлээд буй. Тэртээ 2002 онд, 20 гаруй жилийн өмнө Засгийн газраас аялал жуулчлалын салбарыг дэмжих зорилгоор “Discovery Mongolia” буюу “Монголд зочлох жил” болгон зарлаж байв. Энэ түүх 21 жилийн дараа давтагдаж буй нь энэ. Гэхдээ жуулчин хүлээн авах нэг хэрэг. Хүрээд ирсэн хүмүүсийг ая тухтай байлгаж, дахин зочлох сэдэл төрүүлэн буцааж, дараагийн жуулчдаа нүүр бардам угтана гэдэг бас өөр хэрэг.
2023-05-19
Орон нутагт ажиллаж буй соёлын салбарынханд мөнгөн тэтгэмж олгох журам баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, соёл, спорт, эрүүл мэндийн салбарын албан хаагчдын цалинг боловсрол, шинжлэх ухааны салбарынхтай дүйцүүлэх арга хэмжээ авах үүргийг Ерөнхий сайд өглөө. Тодруулбал, Соёлын тухай хуулийн дагуу орон нутагт ажиллаж буй тус салбарын ажилтан, албан хаагчдад таван жил тутам нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай дүйх хэмжээний мөнгөн тэтгэмж олгох журам баталсан юм. Үүнийг хэрэгжүүлэхдээ энэ оны батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх, цаашид жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Соёлын сайд Ч.Номин, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгав.
2023-05-18
Д.СУМЪЯАБАЗАР: Улаанбаатар, Сөүлийн түншлэлийг шинэ түвшинд гаргана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотод албан томилолтоор ажиллаж буй. Үүний хүрээнд тэрбээр Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ким Хён Ги, Хотын дарга У Сэ Хүн нартай уулзсан юм. Хоёр хотын хамтын ажиллагаа, цаашдын боломжуудын талаар Д.Сумъяабазараас тодрууллаа.
2023-05-17
Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B түвшинд хэвээр үлдээв
Эдийн засаг ирэх жил үүнээс илүү өсөх төлөвтэй хэмээн таамагласнаа мөн тэмдэглэжээ. Өнгөрсөн онд инфляц дунджаар 15 хувиас өндөр байсан бол энэ жил 12 хувь байна хэмээн тооцсон гэнэ. Тэгвэл 2024 онд дээрх тоо есөн хувьд тогтворжихоор байгаа нь Монголбанкны зорилтот түвшнээс (4-8 хувь) өндөр гэдгийг дурдлаа.
2023-05-17
Монгол хэл, бичгийн шалгалтыг наймдугаар сард дахин зохион байгуулна
Өөрөөр хэлбэл, 400-гаас дээш оноо авснаар тухайн төгсөгчийн их, дээд сургуульд элсэх эрх нь нээгдэх юм. Боловсролын үнэлгээний төвийн захирал Л.Ганбат үүний талаар “Өмнөх шалгалтад тэнцээгүй хүүхдүүд гурван сарын хугацаанд сайн бэлтгэж, оноогоо ахиулах боломжтой. Бүх хүүхдэд тэгш боломж олгох үүднээс энэ жил монгол хэл, бичгийн шалгалтыг дахин зохион байгуулахаар боллоо. Наймдугаар сард шалгалтдаа тэнцсэн хүүхдүүд ирэх намар их, дээд сургуульд элсэх боломжтой” хэмээн мэдээлэв.
2023-05-17
Монголын шилдэг уран зургууд орон нутгаар “аялна”
Олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийнүйлчилгээг ороннутагт хүртээмжтэй хүргэх зорилгоор Монголынуранзургийнгалерейгаас Дархан-Уул аймагт анх удаа “Галерей аялж байна” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийнхүрээнд “Монголыншилдэг уранзургууд” тусгай үзэсгэлэнгээтус аймагт дэлгэх юм байна.
2023-05-16
Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх төв нээв
Чингэлтэй дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дэргэд Эрэгтэйчүүдэд зөвлөгөө, мэдээлэл өгөх жишиг төв байгуулсныг өчигдөр нээлээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас НҮБ-ын Хүн амын сан, Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн хүрээнд уг төвийг байгуулжээ.
2023-05-16
Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрт сайтар бэлтгэхийг даалгав
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даваа гаргийн өглөөний уламжлалт уулзалтаа үйлдвэрчний эвлэл, ажил олгогчдын төлөөлөлтэй хийлээ. Тус уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа “Нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагаа, бодлогын чиглэл” сэдвээр танилцуулга хийж, Засгийн газар суурь цалингийн ялгаатай байдлыг арилгаж, шатлалыг нь багасган, гүйцэтгэлд суурилсан цалингийн бодлого хэрэгжүүлж байгааг онцлон дурдлаа. Уулзалтад оролцсон МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Төрийн албан хаагчдыг эрс цомхотгох хэрэгтэй.
2023-05-16
Аялал жуулчлалын үйлчилгээнд стандарт алга
Амралт, аялал жуулчлалын цогцолбор гэх атлаа цахилгаан, халуун ус нь байсхийгээд л тасарчихдаг, хоол нь цагтаа гардаггүй зэрэг нь гадаадынхныг гайхшируулж орхижээ. Аялал зохион байгуулсан тур оператор компанийн залуу аргаа бараад тус амралтын газрынханд гомдол гаргахад “Танайх шаардлага өндөртэй учир жуулчныг чинь дахиж хүлээж авахгүй” гэж хөөх шахам аягласан байна. Үүнд унтууцсан залуу “Үйлчилгээний байгууллагууд ийм байдалтай байхад манай улс нэг сая жуулчин хүлээж авах тухай яриад ч, мөрөөдөөд ч хэрэггүй” хэмээн бухимдлаа илэрхийлжээ.
2023-05-16
Э.Бат-Амгаланшиг 152 “шантаажчин”-тай болох уу
Харин сүүлийн өдрүүдэд яриад байгаа үг, үйлдлүүд нь хуулийн хязгаар давж, УИХ-ын гишүүний хийх ажлаас халиад явчихлаа. Э.Бат-Амгалан 2023 оны тавдугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн I хорооны нутагт, РЦНК-гийн урд байдаг газарт очив. Эндхийн газарт нэр бүхий компани спорт цогцолбор бүхий хотхон барихаар болжээ. Харин хэсэг хүн “Бариулахгүй” хэмээж буй аж.
2023-05-16
Эдийн засгаа өөд нь татах Рикардогийн онол
Дэвид Рикардо бол Адам Смит, Томас Мальтус нарын адил хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн нөлөө бүхий эдийн засагчид тооцогддог. Сонгодог буюу эдийн засгийн ухааны үндэс суурь болсон онолыг тавьсан тул зүй ёсоор ийнхүү хүлээн зөвшөөрөгддөг. Юу байна, түүгээрээ дайл гэдэг шиг аливаа улс орон харьцангуй давуу тал бүхий салбартаа анхаарал хандуулж, эдийн засгаа өөд нь татдаг гэх онол бол Дэвид Рикардогийнх юм.
2023-05-15
Хаврын мод тарих арга хэмжээг нээлээ
“Ногоон хот-иргэний оролцоо” уриатай 2023 оны хаврын мод тарих арга хэмжээний нээлт өнгөрсөн бямба гарагт буюу Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болов. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагууд эл өдөр нийслэлийн найман байршилд тогтоосон хуваарийн дагуу мод тарьсан бол иргэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр орууллаа.
2023-05-15
“Хас”, Худалдаа, хөгжлийн банкны олон нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэжээ
Энэ нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөх, хөрвөх чадвар сайтай шинэ бүтээгдэхүүний тоо нэмэгдэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын идэвх, оролцоо сайжрахад нөлөөтэй гэнэ. Мөн банкуудын үйл ажиллагаа ил тод, нээлттэй болох, урт хугацааны санхүүжилтийн эх үүсвэр бий болохын сацуу олон тулгуурт санхүүгийн тогтолцоо бүрдүүлэхэд ач холбогдолтой аж.
2023-05-15
Эмийн үнийг 30 хүртэлх хувиар нэмж борлуулсныг тогтоолоо
Түүнчлэн үнэлгээнд хамрагдсан байгууллагуудын 17.5 хувь нь хүний нөөцийн дутагдалтайг шалгалтаар илрүүлсэн байна. Мөн эмийн сангуудын 46.8 хувь нь хүчингүй буюу шаардлага хангахгүй жороор иргэдэд үйлчилсэн зөрчил илрүүлжээ. Үүнээс гадна эмийн үйлдвэр, импортлох, ханган нийлүүлэх тусгай зөвшөөрөлтэй этгээдэд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хамт олгодог нь үнэ нэмэгдэх шалтгаан болсныг ажлын хэсгийнхэн тодотгосон аж. ЭМЯ, ШӨХТГ, ЭМДЕГ зэрэг байгууллагын төлөөлөл ажлын хэсэгт багтжээ.
2023-05-15