Нийслэлийг үнэт цаас гаргахыг дэмжив
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн үнэт цаас гаргах тухай тогтоолын төслийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулжээ. Улмаар Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газрын зүгээс 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг хэлэлцэн дэмжлээ. Үнэт цаасны эх үүсвэрээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг төсөвтөө тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгав.
2023-07-20
115 000 га талбайн хөнөөлт шавжийг устгалаа
Энэ онд улсын төсвийн хөрөнгөөр 185 000 га талбайд ойн хортон шавж устгах ажил зохион байгуулахаар төлөвлөснөөс одоогийн байдлаар 115 000-д нь хэрэгжүүлээд байгааг Ойн газраас өчигдөр мэдээллээ. Авиа микробиологийн аргаар буюу агаарын хөлөг ашиглан Төв аймагт 10 000, Хөвсгөлд 21 000, Завханд 15 000, нийслэлийн ногоон бүсэд 9 500, нийт 55 500 га талбайг хөнөөлт шавжийн нөлөөллөөс хамгаалжээ. Харин механик буюу өндөг хусаж арилгах аргаар Булганд 20 000, үүргийн шүршигч багажаар Архангай, Хэнтий, Төв, Сэлэнгэ, Орхон, Увс, Завхан аймгийн 40 мянган га талбайд устгал хийсэн байна. Агаарын хөлгөөр ойн хортон шавж устгах ажил өдгөө Завханы Баянтэс, Баянхайрхан сумд үргэлжилж байгаа аж.
2023-07-20
Ирэх өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг даалгав
Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаас ирэх өвөл, хаврын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх Ерөнхий сайдын албан даалгаврыг батлав. Хэрэгжилтийг нь Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолынхтой хамт Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг сайд Х.Болорчулуунд даалгалаа.
2023-07-20
Ухаалаг системд суурилсан төлбөртэй зогсоол байгуулна
“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, авто замын барилга угсралтын “Шилдэг зам” ХХК-тай хамтран хотын төв байршлуудад хиймэл оюун ухаанд суурилсан төлбөртэй зогсоол байгуулах “Ухаалаг зогсоол” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
2023-07-20
Булган аймагт хачигт халдварын улмаас хүн нас баржээ
Хачигт халдвар буюу энцефалитын улмаас Булган аймагт уржигдар нэг хүн нас баржээ. Түүнчлэн уг халдварт өртсөн хоёр хүний биеийн байдал хүндэрч, өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Үүнээс өмнө өнгөрсөн сард, мөн энэ сарын эхээр хоёр хүн хачигт энцефалитаар эндсэн байна. Манай улсад хачгаар дамждаг хачигт риккетсиоз, хачигт боррелиоз, хачигт энцефалит гэсэн гурван төрлийн өвчин бүртгэгдсэн байдаг аж. Эдгээрээс хачигт энцефалит нь хамгийн хүнд хэлбэрээр илэрдэг, хүний мэдрэлийн системийг хүчтэй гэмтээдэг, улмаар өвчтөн нас барах эрсдэлтэй өвчин юм.
2023-07-20
Хамгийн баян нь “Арсенал”
Хөлбөмбөгийн томоохон багууд зуны турш бүрэлдэхүүнээ шинэчлэн зузаалж, ирэх улиралд бэлтгэдэг. Transfermarkt.com вэб сайтаас гаргасан сүүлийн мэдээллээс үзвэл энэ зуны солилцоо наймааны дараачаас Английн “Арсенал” баг дэлхийн хамгийн үнэтэй бүрэлдэхүүнтэй болоод байгаа ажээ. Үүнд “Вестхэм”-ээс Д.Райсыг худалдаж авсан нь ихээхэн нөлөөлсөн нь гарцаагүй.
2023-07-19
Эмэгтэйчүүдийн ДАШТ маргааш эхэлнэ
Австрали, Шинэ Зеланд улсад эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн ДАШТ маргааш эхэлнэ. Энэ удаагийн ДАШТ наймдугаар сарын 20 хүртэл дээрх хоёр улсын 10 цэнгэлдэх хүрээлэнд явагдана. Нээлтийн тоглолт Оклэндийн “Эден парк”-т Шинэ Зеланд, Норвегийн багийн хооронд болох юм. Мөн энэ өдрийн хоёр дахь тоглолт Австрали, Ирландын хооронд Сидней хотод болно. Харин аваргын төлөөх тоглолт “Сидней” цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар төлөвлөсөн. Хэсгийн тоглолтууд наймдугаар сарын 3-нд дуусаж, хоёр өдрийн дараачаас хасагдах шат эхэлнэ.
2023-07-19
Теннисний ертөнцийн шинэ ханхүү
Теннисний дөрвөн “Их дуулга” тэмцээний хамгийн алдартай нь гэж болох “Уимблдон”-д Испанийн К.Алкарас домогт Н.Жоковичийг дөрвөн цаг, 43 минут үргэлжилсэн маш өрсөлдөөнтэй таван сетэд (1:6, 7:6, 6:1, 3:6, 6:4) ялж аваргаллаа. Ингэснээр өдгөө 20 настай залуу тамирчин тус тэмцээнд таван жил дараалж түрүүлэх Н.Жоковичийн хүсэлд саад болов. Н.Жокович сүүлийн 14 “Их дуулга” тэмцээний 10-ынх нь финалд шалгарахдаа наймд нь түрүүлсэн гайхалтай амжилтын эзэн болоод байсан юм. Тэрбээр 2020 оны “Ролан гаррос”, 2021 оны “US оpen”-ий шигшээ тоглолтод ялагдсан билээ.
2023-07-19
Тусгай хамгаалалттай газруудын хогийг цэвэрлэв
БОАЖЯ-наас наадмын амралтын өдрүүдээр аялал жуулчлалын бүс нутгуудад үүссэн хогийг цэвэрлэжээ. Тухайлбал, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Тэрэлжийн гармаас Тэрэлжийн даваа, Баянцагаан давааны зүүн талаас Сайханы саравчин дахь отоглох цэг хүртэлх хэсгийг цэвэрлэж, 17.5 тонн хогийг Налайх дүүрэг дэх хогийн цэгт зөөж хаясан байна. Мөн Хяргас нуурын байгалийн цогцолборт газрын Хар тэрмэс хэсгээс 28, Улаагчны хар нуурын эрэг орчмоос 18 тонн хогийг түүжээ. Уг ажлыг энэ сарын 15-наас эхэлсэн бөгөөд одоогоор 63.5 тонн хогийг цэвэрлээд байна. Амралт, зугаалгын улирал эхэлж, орон нутагт зорчих хүний тоо нэмэгдсэнтэй холбоотойгоор БОАЖЯ-наас иргэдийг хогоо ил задгай хаяхгүй, соёлтой аялахыг уриаллаа.
2023-07-19
Энэ сард 43 925 жуулчин хүлээн авчээ
Баяр наадамтай холбогдуулан манай орныг зорих жуулчдын тоо нэмэгдсэн байна. Энэ сар гарснаас хойш 43 925 жуулчин хүлээн авчээ. Ингэснээр манай улс энэ жил нэг өдөрт 4839 жуулчин хүлээж авахаар тооцолсон зорилтынхоо 65 хувийг гүйцэтгэсэн байна. Харин долдугаар сард 150 мянган жуулчин хүлээж авахаар төлөвлөснөөс одоогоор 29.3 хувийг нь биелүүлжээ. Жуулчдын дийлэнх нь Европ болон Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас иржээ. Улсаар нь ангилбал Оросоос хамгийн олон буюу нийт жуулчны 44.1 хувь нь зочилжээ. Үүний дараа БНХАУ, БНСУ, Казахстан, Япон зэрэг орны жуулчид орж байна. Мөн зорчигчдын 42.8 хувь буюу 125 308 иргэн “Чингис хаан” олон улсын нисэх буудлаар дамжин ирсэн аж.
2023-07-19
30 мянган заарт харх агнах зөвшөөрөл олгожээ
Тодруулбал, заарт хархны сүргийн бүтэц, тоо толгойг зохицуулж, байгалийн тэнцлийг хангах зорилгоор 30 мянган бодгалийг агнуулахаар шийдвэрлэсэн байна. Энэ ажлыг Хар-Ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, ЗӨСҮТ, холбогдох сумдын ЗДТГ-аасан амьтны мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулах аж. Ташрамд дурдахад, УИХ-ын гишүүн С.Бямбацогт орон нутгийн иргэдийн санал хүсэлтийг харгалзан, заарт харх агнасан тохиолдолд төлбөр хураамжаас бүрэн чөлөөлөх хуулийн төслийг боловсруулан салбар яамд хүргүүлээд буй гэнэ.
2023-07-19
Газар хөдлөлтөд өртсөн бүс нутгуудад 456 770 айлын орон сууц барьж байна
Турк, Сири улсын зарим бүс нутаг сүүлийн 100 жилд тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлтөд өртөж, их хэмжээний хохирол амссан билээ. Энэхүү үйл явдал хүн төрөлхтний түүхэнд хар толбо үлдээгээд хэдийн таван сарын хугацаа өнгөрөв. Эл байгалийн гамшигт амь үрэгдэгсдийн тоо Турк улсад 50 мянгыг хол давсан бол Сирид 8476 хүн энджээ. Газар хөдлөлтөөр олон мянган хүн амь үрэгдсэн гол шалтгаан нь байшин барилгууд агшин зуурт буюу хэдхэн секундийн дотор нурж унасан явдал юм. Энэ нь барилгын чанар, стандарт ямар түвшинд байгааг зөвхөн Туркт төдийгүй дэлхийн бүх улс оронд гашуун сургамж болгон үлдээлээ. Нүд ирмэхийн зуурт болж өнгөрсөн гамшгийн улмаас Турк улсад 35 355 барилга нурж, 1.5 сая хүн орон гэргүй болсон талаар албаны эх сурвалжаас мэдээлж байв. Тэгвэл тийм хүнд нөхцөл байдалд орж, орон гэргүй үлдсэн иргэд хэрхэн аж төрж байгаа бол. Тэд өдгөө орон гэртэй болсон уу.
2023-07-18
Жуулчлалын оргил үед үйлчилгээний байгууллагуудынхаа ус, цахилгааныг хязгаарласаар байхуу
Манай улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгож, аялал жуулчлалыг дэмжихээ зарлаад буй. 2023 онд гадаадаас нэг сая аялагч хүлээж авах зорилт дэвшүүлсний тал хувийг нь жуулчлалын улиралд буюу 6-8 дугаар сард “авчрахаар” тооцоолсон юм. Яг энэ цаг хугацаа бол аялал жуулчлалынхны хувьд оргил ачааллын, жилийн хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг, орлого олдог гол үе нь билээ. Гэтэл хэрэглэгчдийг цахилгаан, ус, дулаанаар хангадаг байгууллагууд урсгал засвар нэрээр энд тэндгүй хязгаарлалт хийж, зочлох үйлчилгээний газруудын тогтвортой үйл ажиллагаа явуулах, аялагчдад тав тухтай үйлчилгээ үзүүлэх боломжийг хааж буйд салбарын бизнес эрхлэгчид бухимдах болов.
2023-07-18
Шиврээ бороотой, шинэ арслантай наадам
Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам дурсамж дүүрэн боллоо. Сурын харваа эхэлсэн, хязаалан, шүдлэн насны морьдын уралдаан болсон 10-нд үүлэрхэг байсан бол маргааш нь өдрийн хугас бороо оров. Харин 12-нд нартай, уяачдын наадамтай 13-нд мөн бороотой таарлаа. Монгол наадмын нээлтийн ёслол ямар болсноор тухайн баяр цэнгэлийг дүгнэх болсон нь бараг л уламжлал. Энэ жилийн үндэсний их баяр наадмыг “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулсан юм. Уламжлалт “Дээлтэй монгол” арга хэмжээ, Төрийн хүндэтгэлийн концертын аль аль нь наадамчин олны сэтгэлд хүрсэн. Төрийн хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагч, Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Эх орон” нэрийн дор, 21 аймгаа ямар нэг төрлийн уран бүтээлээр төлөөлүүлэн танилцуулах байдлаар зохиомжилсон нь сонирхолтой байлаа.
2023-07-17
Тамхины утаа агаарт тав хүртэл цаг “амьдардаг”
Тамхины үйлдвэрүүд хоёр сая гаруй тонн хатуу хог хаягдал гаргадаг. Тамхины ишний гуравны хоёр нь газарт хаягддаг бөгөөд энэ нь жилд 340-680 сая кг хог гэсэн үг. Тамхинд агуулагдах 7000 гаруй химийн бодисын 69 нь хорт хавдар үүсгэдэг болохыг эрдэмтэд нотолсон.
2023-07-10
Туул голын усны түвшин нэмэгдэх магадлалтай тул бэлэн байдалд ажиллана
Нийслэлийн онцгой комисс (НОК) өчигдөр хуралдлаа. Хурлын эхэнд нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, хурандаа Э.Эрдэнэбаатар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгсөн юм. Үргэлжлэн орсон борооны улмаас Туул, Тэрэлж голын усны түвшин 20-53 см, Сэлбэ, Улиастай, Дунд голынх 5-10 см-ээр нэмэгдэж, үерийн аюултай нөхцөл үүсээд байна. Онцгой байдлын байгууллагад 43 дуудлага, мэдээлэл ирж, тэдгээрийн дагуу иргэдийн амь, эд хөрөнгийг хамгаалжээ. Мөн НОК-ын даргын тушаалаар 20 байгууллагын 40 албан хаагчтай шуурхай бүлэг ажиллаж байгаа юм.
2023-07-07
Бага насны хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулахыг зөвлөв
Энэ оны эхний зургаан сарын байдлаар хурдан мориноос унаж бэртсэн 28 тохиолдол бүртгэгдсэн. Хүүхдээр хурдан морь унуулахдаа хамгаалалтын хувцас өмсүүлж хэвших хэрэгтэй байна. Сүүлийн үеийн үер усны байдлаас үүдэн хөрсний бохирдол ихэссэн учир ил шархны гэмтэлтэй үед эмнэлгийн тусламж яаралтай авах шаардлагатай. Түүнчлэн авто ослын тохиолдол нэмэгддэг тул тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг шалгаж, хурдаа тохируулан зорчихыг анхааруулъя” гэсэн юм.
2023-07-07
АН: Ардын намынхан өрийн дарамтыг бууруулах бус, бүр нэмчихлээ
Мөн Засгийн газрын өр үлэмж өссөн ч түүгээр хийсэн бүтээн байгуулалт гэхээр зүйл алга. Энэ өдрүүдэд нийслэлд болж байгаа үер бол усны биш, авлигын үр дагавар” гэсэн бол иргэдийн үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг Ардын намынхан алхам тутамдаа хааж, боомилж байгааг гишүүн Ш.Адьшаа шүүмжлэв.
2023-07-07