Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

“IrAero” компани Улаан-Үд-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхэллээ

“Хүннү эйр” компани зорчигчийн урсгал багассан гэдэг шалтгаанаар Улаанбаатар-Улаан-Үд чиглэлийн нислэгээ өнгөрсөн оны намраас тодорхой хугацаагаар зогсоогоод буй. Тэгвэл ОХУ-ын Эрхүү хотод төвтэй агаарын тээврийн “IrAero” компани энэ сарын 28-наас “CRJ 200” хөлгөөр тус чиглэлд нислэг үйлдэж эхэлжээ. Ингэснээр Монгол болон ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл хооронд агаарын тээврийн өөр нэг урсгал нээгдэв
2024-01-31

Өв соёлынхоо утгыг алдагдуулсан өнөө үеийнхний хийрхэл

Сүүлийн жилүүдэд бөхийн хөшөө босгох, тодорхой нэгэн бөхөд зориулсан эзэнтэй дуу гаргах нь элбэгшсэн. Энэ нь бөхөө алдаршуулж буй сайн хэрэг хэдий ч хянадаг, баталдаг газар байхгүйгээс хэн дуртай нь хөшөө босгож, дуу хийдэг боллоо. Хөшөө босгох, дуу хийхэд буруу юу байх вэ. Гэвч ул суурьтай судалгаагүйн улмаас урлагийн бүтээл болон ур хийц талаасаа дутуу дулимаг, утгаа алдсан дүр дүрслэлтэй, хэлбэр маяг нь дэндсэн юм хийх нь олширлоо. Нэгэнт хөрөнгө мөнгө зарж, ажил хэрэг болгож, олон хүний хандив, тусламжаар хийдэг зүйлийг ёс горимынх нь дагуу, зөв зүйтэй байдлаар бүтээх хэрэгтэй
2024-01-31

Иргэний нийгмийн өдөрт зориулсан үзэсгэлэн нээнэ

Өнөөдөр Иргэний нийгмийн өдөр. Ийм өдөртэй болох санаачилгыг Ардчиллын боловсролын төвийнхөн 2005 онд анх гаргаж, нөлөөллийн ажлыг тогтмол явуулж иржээ. Тэдгээр ажил нь үр дүнд хүрснээр 2008 онд Засгийн газрын шийдвэрээр эл өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 31-нд тэмдэглэхээр болжээ. Түүнээс хойш иргэний нийгмийн байгууллагууд 16 дахь жилдээ эл өдрийг тэмдэглэх гэж байна
2024-01-31

Нас бол тоо гэдгийг харуулж буй теннисчин

Үе тэнгийнхэн нь зодог тайлдаг насанд Энэтхэгийн теннисчин Рохан Бопанна оргил амжилтаа үзүүлж байна. Тэрбээр М.Эбдений хамтаар “Австралийн нээлттэй тэмцээн”-ий эрэгтэй хосын төрөлд түрүүлснээр дэлхийн номер нэг теннисчин боллоо.  Өдгөө 43 настай энэтхэг тамирчин ийнхүү хоёр ч дээд амжилтын эзэн болж байгаа юм. Тодруулбал, “Их дуулга”-д түрүүлсэн хамгийн ахмад тамирчин, мөн дэлхийн чансааны хамгийн хөгшин тэргүүн теннисчин. Р.Бопаннагийн карьерын оргил үе ийм хожуу тохиож байна
2024-01-31

К.Валиевагийн медалиуд хэнд очих вэ

ОХУ-ын уран гулгагч К.Валиевагийн тэмцээн уралдаанд оролцох эрхийг Лозанн хот дахь Спортын арбитрын шүүх (CAS) дөрвөн жилээр хасах шийдвэрийг энэ сарын 29-нд гаргалаа. Ингэснээр 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн түүний үзүүлсэн бүх амжилтыг хүчингүйд тооцож, медаль болон мөнгөн шагналыг нь хураах юм.  Энэхүү шийдвэрийг талархалтай хүлээж авч буй гэдгээ Допингтой тэмцэх дэлхийн агентлаг (WADA) илэрхийлэв
2024-01-31

ЖАЙКА-тай хамтран хүнсний ногооны үйлдвэрлэлийг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

ХХААХҮЯ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА) “Зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйг дэмжих MON-SHEP төсөл” хэрэгжүүлэх баримт бичигт өчигдөр гарын үсэг зурав. Энэ оноос эхлэн дөрвөн жилийн хугацаатай хэрэгжүүлэх эл төсөл нь Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах гэнэ
2024-01-31

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооноос намрын чуулганаар хийсэн ажлаа өчигдөр тайлагнав. Тэд нийт долоон удаа хуралдаж, хуулийн нэг, байнгын хорооны тогтоол дөрвийг хэлэлцэн шийдвэрлүүлжээ. Тухайлбал, байнгын хорооны тогтоолоор Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар зөвлөмж, санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулсан аж. Уг ажлын хэсгээс “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” сэдэвт үндэсний чуулганыг энэ оны эхэнд зохион байгуулж, 500 гаруй хүн оролцсон байна
2024-01-31

15-64 насныхны 67 хувь нь гадаадад ажиллах сонирхолтой байна

“Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгааны үр дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр танилцууллаа. Эл судалгааны онцлох үр дүн нь манай улсын хөдөлмөрийн зах зээлд голлох үүрэг гүйцэтгэж буй 15-64 насныхан дотооддоо бус, гадаадад ажиллах сонирхолтой байгааг тогтоосон нь аж. Тухайлбал, энэ насныхны 67 хувь нь “Хэрэв боломж байвал гадагшаа явж ажил хийх сонирхолтой” гэсэн байна
2024-01-31

Сүхбаатар боомтоор 71 580 тонн АИ-92 бензин импортолжээ

Улаанбаатарт өнгөрсөн ням гаргаас даваа гарагт шилжих шөнөөс эхлэн шатахуун түгээх станцуудын (ШТС) гадаа дараалал нэмэгдсэнийг иргэд олон нийтийн сүлжээнд бичиж буй. Нэгэн жолооч “Манайх Баянзүрх дүүргийн V хороонд байдаг. Өнгөрсөн ням гарагт гэрийнхээ ойролцоох “Сод Монгол”, “Петровис”, “Шунхлай” ШТС-аас АИ-92 шатахуун авах гэсэн ч “Байхгүй. АИ-95 бензин авч болно” гэсэн. Харин “Магнай трейд”-ийн түгээгч “АИ-92-ыг талонтой хүмүүст л өгч байгаа гэж хэлсэн. Гэхдээ өнөөдөр (өчигдөр) “Сод Монгол”-ын ШТС-д лав АИ-92 шатахуун зарж байна лээ” хэмээв. Түүнчлэн Өмнөговийн нэгэн иргэн уржигдар “АИ-92 шатахуун дууссан гээд өгсөнгүй” хэмээн ярьсан юм
2024-01-31

Ц.Амгаланбаатар хүний эрүүл мэндийг хохироожээ

Ц.Амгаланбаатар “Тагнуулын мөрдөгч нарын дарамт шахалт, эрүү шүүлтийн улмаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэж, С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Би ч өөрөө энэ хэрэгт холбогдолгүй” гэж ярьсан байдаг. Гэхдээ өмнө үйлдсэн, хүний амь бүрэлгэсэн болон эрүүл мэндэд хүнд хор уршиг учруулсан гэсэн хоёр ч хэргийнхээ ял шийтгэлийг эдэлж буй юм. Харин түүний бусдыг гүтгэсэн үйлдлийг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хэрэгсэхгүй болгосон аж.
2024-01-31

Байгаль, ан амьтны музей хүрэн баавгай “нутагшуулжээ”

Хүүхэд, залууст экологийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус төвийн музей нь хөхтөн, загас, мөлхөгч, хоёр нутагтан, шувуу, шавжийн 51 зүйлийн 150 гаруй амьтны биет үзмэртэй гэнэ. Үүнийгээ хамгийн сүүлд урлаач Д.Отгонсайханы бүтээлээр баяжуулсан нь хүрэн баавгайн чихмэл аж. Ингэснээр хүүхэд, залууст эл амьтны экологи, биологи, физиологийн онцлогийг тайлбарлан таниулах боломж бүрджээ
2024-01-30

Иргэдээрээ элс цацуулахдаа туллаа

Авто замын явган хүний гарц орчмын хэсэгт нэгэн иргэн элс цацаж байгаа дүрс бичлэг энэ сарын 27-нд олон нийтийн сүлжээнд тархлаа. ухайн иргэн 72 настай бөгөөд 21 дүгээр хорооллоос “Хархорин” зах хүртэлх авто замын явган хүний гарцуудад элс цацжээ. Тухайн замд 10 орчим гарц байдаг гэнэ. Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбай мөсөн гулгуур шиг байгаа учраас арга ядсан иргэн ийнхүү арга хэмжээ авсан бололтой. Ялангуяа авто замын гарцын цагаан тэмдэглэгээнүүд илүү аюултай болчхоод буй юм. Тодруулбал, асфальтан замын цагаан тэмдэглэгээн дээр цас, мөс дагтаршиж үлдээд, хөгшин, залуу хэн боловч халтирч унаж мэдэхээр байна. Зам хөндлөн гарах иргэд нэг талаар автомашинд дайруулахгүй гэж, нөгөөтээгүүр, гарцан дээр халтирчихгүйн тулд маш их хичээл зүтгэл гаргах шаардлагатай болчхоод байгаа билээ.
2024-01-30

Нийтийн тээвэр хувийн амьдралаа дэлгэдэг газар биш

Цаашид эдгээр асуудлыг дуугүй өнгөрөөмөөргүй байна. Аль ч оронд бусдад саад учруулахгүй, оршихуйд нь халдахгүй байх соёл хүчтэй дэлгэрч буй. Тэртэй, тэргүй хүмүүс стресс, бухимдал дүүрэн орчинд ажиллаж, амьдарч байгаа. Тиймээс ядаж олон нийтийн газар, ялангуяа нийтийн тээвэр нь хүний стресс, бухимдлын шалтгаан болох ёсгүй гэсэн бичигдээгүй хууль ч зарим улсад үйлчилж байна. 
2024-01-30

УАШТ-үүдийг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгууллаа

Монголын спортын корпорацаас гурав дахь жилдээ зохион байгуулсан холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг фото сурвалжилгаараа онцолж байна. Цомхон бүрэлдэхүүнтэй ч сагсан бөмбөгийн болон хөл бөмбөгийн лиг гэх мэт олон тэмцээнийг мэргэжлийн түвшинд, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулж буйгаар нь Монголын спортын корпорацыг спорт сонирхогчид сайн мэднэ. Холбоодын нэгдсэн УАШТ-ийг зохион байгуулахад олон залуус сайн дураар оролцдог болсон нь харагдлаа.
2024-01-30

Архангайн Ихтамир сумд гурван удаа газар хөдөллөө

Архангай аймгийн Ихтамир сумд энэ сарын 26-наас эхлэн гурван удаа газар хөдөллөө. Сүүлийн тохиолдол нь өчигдөр 05.27 цагт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн хүч 3.5 магнитуд байжээ. Үүнээс өмнөх хоёр тохиолдол нь илүү хүчтэй буюу 4.3, 4.4 магнитуд байсан аж. Тодруулбал, дээрх байршилд энэ сарын 26-ны 08.12, 23.15 цагт газар хөдөлсөн. Тухайн үед чичирхийлэл нь ойр орчимд нь оршин суудаг иргэд болон нийслэлийн зарим хэсэгт ч мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэнэ
2024-01-30

Гурван сурагч тутмын нэг нь үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртжээ

“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023”-ын дүнг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг төрийн болон олон улсын байгууллагынхан хамтран үндэсний хэмжээнд, түүврийн аргаар уг судалгааг хийжээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар хийсэн уг судалгаанд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг 13-17 насныхныг хамруулсан байна. Судалгаанд оролцсон дөрвөн хүүхэд тутмын нэг нь сургуулийн орчин аюултай хэмээн дүгнэсэн гэнэ
2024-01-30

 Аврагчдын аюулгүй байдлыг хангаагүй дарга нар арьсаа хамгаалахыг урьтал болгов

ОБЕГ-ын одоогийн удирдлага аврагч, гал сөнөөгч дутагдалтай байгаа талаар өнгөрсөн онд хэвлэлд ярилцлага өгч байж. Хүний нөөцийн хангамж нь 82.5 хувьтай байгаа гэж тус газрын албан ёсны цахим хуудсанд бичжээ. Хэрэв эл албаныхны үнэлэмжийг сайжруулж, хангамж, аюулгүй байдалд нь анхаарахгүй бол, хариуцлагатай, туршлагатай хүнээр удирдуулахгүй аваас боловсролын салбар шиг ажиллах хүчний гүн хямралд орж мэдэхээр байна.
2024-01-29

Мөсөн хотхон, шувуулахуйн отогтой “Улаанбаатарын өвлийн наадам-2024

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээр “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд цөөнгүй арга хэмжээ зохион байгуулж байна. Тэдгээрийн нэг нь 12 дахь удаагийн “Улаанбаатарын өвлийн наадам” байлаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 27-28-нд болсон энэхүү арга хэмжээг “Скай ресорт”, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Цонжин болдогийн ойролцоо байрлах “Уухайн дуу” амралтын газар гэсэн гурван байршилд зохион байгуулсан. Гэр бүл, найз нөхдөөрөө хөгжилдөх, нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжийг олгосон “Улаанбаатарын өвлийн наадам-2024”-ийг сурвалжиллаа
2024-01-29

Монгол Улсыг эрчим хүчний шилжилт хийх шаардлагатай гэжээ

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Цэвэр эрчим хүч Монгол Улсын хөгжил дэвшилд” сэдэвт хэлэлцүүлгийг өнгөрсөн баасан гарагт зохион байгууллаа. Эл хэлэлцүүлэг нь Тогтвортой хөгжлийн долоо дахь буюу “Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх” зорилгын хэрэгжилтийг дэмжих хүрээнд энэ оноос эхлэн жил бүр тэмдэглэхээр болсон “Олон улсын цэвэр эрчим хүчний өдөр”-ийн хүрээнд зохион байгуулснаараа онцлог байв. Бодлого боловсруулагч, хөгжлийн түнш, иргэний нийгмийн байгууллага, судлаачдын төлөөлөл, хувийн хэвшлийн мэргэжилтнүүд оролцсон уг хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын цэвэр эрчим хүчний салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй сорилт, боломжит шийдлүүд, сэргээгдэх эрчим хүч рүү шилжих шилжилтийг бүгдэд эрх, тэгш хүртээмжтэй байлгах нь яагаад чухал зэргийг ярилцсан юм
2024-01-29

Авлигын эсрэг тэмцэлд ард түмэн алга ташиж байна

Монгол Улсыг дэлхий дахинаа муухай харагдуулж, олон улсад үнэлэмжийг нь доош нь татах болсон авлига хэмээх хорт үзэгдэлтэй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар эрчимтэй тэмцэхээ зарласан нь олон түмнээс талархал хүлээж буй. Төрийн албан тушаалыг баяжих хэрэгсэл болгодог, ойр тойрныхон, танил нөхдөдөө давуу байдал олгодог дээд, дунд шатны авлигачидтай хийх тэмцлийн үр дүн гэхдээ өнөө, маргаашдаа харагдахгүй нь лавтай. Авлигын төсөөллийн индексийг бодож боловсруулдаг “Транспэрэнси интернэшнл” байгууллага өнгөрсөн жилүүдийн дүгнэлтээ танилцуулахад манай улс нэлээд хэдэн байраар ухарчихсан. Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын орчин муудаж, улс орны эдийн засаг хямрахад ч нөлөө үзүүлснийг Засгийн газар ойлгосон биз
2024-01-29