Монголын спортын корпорацаас гурав дахь жилдээ зохион байгуулсан холбоодын нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг фото сурвалжилгаараа онцолж байна.
Цомхон бүрэлдэхүүнтэй ч сагсан бөмбөгийн болон хөл бөмбөгийн лиг гэх мэт олон тэмцээнийг мэргэжлийн түвшинд, олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулж буйгаар нь Монголын спортын корпорацыг спорт сонирхогчид сайн мэднэ.
Холбоодын нэгдсэн УАШТ-ийг зохион байгуулахад олон залуус сайн дураар оролцдог болсон нь харагдлаа.
Фанкшенл фитнесийн тэмцээнүүд
“Фантастик”-ийн жүжигчид бүх оддын өрсөлдөөнийг чимэв
Орчин үеийн таван төрөлтийн нэг лазер гүйлт
УАШТ мөсөнд авиралтаар эхэлсэн бол спорт авиралтаар өндөрлөлөө
Байт харвааны төрөлд нийт 360 тамирчин өрсөлдлөө
Скэйтбордын УАШТ-ий аваргаар Г.Сумъяабазар гурав дахь удаагаа шалгарав
Корнхолын төрөл нэгдсэн УАШТ-д хоёр дахь удаагаа багтав
Фризбигийн спортыг үзэгчдэд танилцуулав
Тусгай олимпын наадмын медальт тамирчид үзүүлэх тоглолт хийв
Модон барилдааны төрөл хамгийн өрсөлдөөнтэй байлаа