Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

М.Лонгийн түүхэн амжилт

БНСУ-ын Бусан хотод анх удаа ширээний теннисний багийн ДАШТ боллоо. Тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд алтан медалийн төлөө БНХАУ, Францын баг өрсөлдөж, урд хөршийн баг 3:0-ийн харьцаатай ялалт байгуулжээ. Багийнхаа эл амжилтад ДАШТ-д сүүлчийн удаа оролцож буй домогт Ма Лонг чухал үүрэг гүйцэтгэсэн байна.  Тэрбээр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 2015, 2017, 2019 онд дэлхийн аварга болсон. Үүнээс гадна 2016, 2020 оны олимпын наадмаас алтан медаль хүртэж байв. Мөн 64 сарын турш дэлхийн чансааг тэргүүлсэн амжилтаараа эрэгтэй теннисчдийн дундах дээд амжилтыг эзэмшдэг билээ. Эдгээр амжилтад нь үндэслэж түүнийг түүхэн дэх хамгийн агуу ширээний теннисний тамирчин гэж нэрлэдэг
2024-02-28

ПСЖ ямар шинэчлэл хийх вэ

Францын ПСЖ баг гол тоглогч К.Мбаппе гүй тоглох шинэ эринд бэлтгэж эхэллээ. Тухайлбал, “Ренн” багийн эсрэг тоглолтын 66 дахь минутад түүнийг сэлгээгээр суулгасан. Тухайн үед ПСЖ өрсөлдөгчдөө 0:1-ийн харьцаатай хожигдож байсан билээ. Ерөнхий дасгалжуулагч Л.Энрике тоглолтын дараа “Эрт орой хэзээ нэгэн цагт бид Килиан Мбаппегүй тоглож сурах ёстой” гэж өгүүлсэн. Баг нь ч од тоглогчийнхоо эзгүйд Г.Рамушийн 90+7 минутад оруулсан гоолын ачаар тэнцжээ.
2024-02-28

Автобуснаасаа хоцорсон тохиолдолд тасалбарын төлбөрийг буцаан олгохгүй

Улс, хот хоорондын зорчигч тээврийн автобуснаас хоцорсон тохиолдолд тасалбарынх нь төлбөрийг ирэх сарын 1-нээс эхлэн буцаан олгохгүй гэнэ. Үүнээс өмнө төлбөрийн 50 хувийг буцаан олгодог байж. Харин өнгөрсөн онд өөрчлөлт оруулсан Ачаа, зорчигч тээвэрлэх дүрмийн дагуу дээрх шийдвэрийг гаргаснаа Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлэв. Түүнчлэн тээврийн хэрэгслээ техникийн хяналтын үзлэгт гурав болон түүнээс дээш жил хамруулаагүй бол бүртгэлээс хасах зохицуулалтыг ч хийх гэнэ. Ингэснээр тээврийн хэрэгслээс шалтгаалах осол, гэмтлээс сэргийлэх, байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, ая тухтай зорчих орчин, нөхцөл бүрдүүлэх зорилготойгоо тус төвөөс мэдээлэв
2024-02-28

“Ботаник хакатон”-д ШУТИС-ийн оюутнууд тэргүүлэв

ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулсны 50 жилийн ойд зориулсан “Ботаник хакатон” уралдааныг тус байгууллагаас зохион байгуулжээ. Энэ сарын 26-27-нд болсон уг уралдаанд их, дээд сургуулийн оюутнууд хамрагдсан юм байна. ШУА-ийн Инновац, технологийн хэлтсийн мэргэжилтнүүд уралдаанд оролцогчдод зориулан төсөл хэрхэн бэлтгэх, санаагаа яаж олох, цаашлаад оновчтой танилцуулах талаарх сургалт явуулсан байна
2024-02-28

Монгол хүүхдүүд “өлсгөлөн” байна

Гремикс нэрээрээ олонд танигдсан юүтүбэр М.Ганбаяр энэ сарын эхээр дуулиан тарив. Gameplay буюу тоглоомын видео болон бусад төрлийн хөгжилтэй бичлэгээрээ “Youtube” сувагт өөрийн гэсэн орон зайг эзэлж, монгол хүүхэд, залуусын үлгэр дуурайл, мөрөөдлийн дүр болсон тэрбээр хоёрдугаар сарын 1-нд “Gremmy’s chest” тоглоомын дэлгүүрээ нээсэн нь хоёр хоногийн дараа “хаалгаа барьсан” юм. Тус дэлгүүрээр хэт олон хүүхэд үйлчлүүлснээс тоглоом нь хоёр хүрэхгүй хоногт дуусаж, тавиур нь хоосорсон тул шинээр бараа татах хүртлээ үйл ажиллагаагаа түр хугацаанд зогсоохоос аргагүйд хүрснээ мэдэгдсэн билээ. Юүтүбэр залуугийн нээсэн дэлгүүрт очиж түүнтэй уулзах, ямар нэг тоглоом худалдан авах хүсэлтэй хүүхдүүд, тэдний эцэг, эхчүүдийн хооронд ширүүхэн “тэмцэл” өрнөж байх зуур М.Ганбаяр илүү өргөн сонголттой шинэ дэлгүүр удахгүй нээхээр төлөвлөснөө зарласнаар энэ бүхэн намжсан
2024-02-28

Ц.ЦОЛМОНБУД: “Ла ла лэнд” бүтээлийг балетын хэлбэрээр анх удаа тоглоно 

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ирэх сарын 10-нд “Ла ла лэнд” энтертайнмент балетын жүжгийг “Корпорэйт конвэшн центр”-т толилуулах гэж буй юм. Тус бүтээлийг Монголд анх удаа балетын хэлбэрт хувирган хүргэж буйгаараа онцлог аж. Энэ тухай “Элит” балет компанийн үүсгэн байгуулагч, балетмейстер Ц.Цолмонбудтай цөөн хором ярилцлаа. 
2024-02-28

Хугацаа нь дууссан сүү авна

Хаваржилт хүндэрсэн үед нялх төлийг нэмэлтээр тэжээхийн тулд малчид чихэртэй цай, хуурай сүүгээр угждаг. Үүнтэй холбоотойгоор хүнсний инженер О.Гал-Очир хугацаа нь дууссан, хүүхдийн сүү авах хандивын аян эхлүүлсэн байна. Тэрбээр “Хүүхдийн сүү төлд шим тэжээл болдог учраас хандивын аян эхлүүлж байна” гэлээ. Иргэд, аж ахуйн нэгжүүд сүү хандивлахыг хүсвэл “Амгалан” захын 327, “Чухаг-2” хотхоны 70, “Сандэй-2” худалдааны төвийн 72 тоот лангуунд аваачиж өгч болох аж
2024-02-28

Хөрсгүй технологиор тэжээл тариалах технологи нэвтрүүлэв

УИХ-ын дарга Г.Занданшатар Баянхонгор аймгийн Онцгой комисст 875 тонн тэжээлийн улаан буудайг хүлээлгэн өгсөн. Энэхүү тэжээлийн улаан буудайг ашиглан гидропоник буюу хүлэмж, гэр, тасалгааны нөхцөлд, хөрсгүй технологийн дагуу ногоон тэжээлийг тариалах юм байна. Ингэж тариалсан ногоон тэжээл нь ядарсан малаа онд оруулахад нэн тустай гэнэ. УИХ-ын дарга Г.Занданшатарын санаачилгаар Баянхонгор аймагт 2021 онд энэ технологийг ашиглан ногоон тэжээл тариалж, малчид малдаа өгч онд оруулж байсан сайн туршлага бий аж. Тэжээлийн улаан буудайн соёолжийг тав хоног ургуулаад, хөрстэй нь хурааж авна
2024-02-28

Улсын хэмжээнд 2.1 сая гаруй мал хорогдлоо

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гараг хүртэл зудын улмаас 1.5 сая мал хорогдоод байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар тэрхүү тоо600 000- аар нэмэгдсэнийг УОК-оос мэдээлэв. Мөн 58 сумд төмөр, 139 нь цагаан зудад өртжээ. Түүнчлэн нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилт хүндэрсэн аж. Малын зүй бус хорогдол Архангай, Баянхонгор, Булган, Дорнод, Дундговь аймагт хамгийн их байгааг албаныхан хэллээ. Хорогдол цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа тулсэг зэмийг стандартын дагуу устгах ажлыг ч эхлүүлжээ. Үүний дүнд устгалын 1336 цэгт мэргэжлийн 6004 хүн ажиллуулахаар төлөвлөсөн байна
2024-02-28

Зудад өртсөн хүүхдүүдэд туслах хандивын аян өрнүүлж эхэллээ

НҮБ-ын Хүүхдийн сан зудад өртсөн малчин айлуудын хүүхдэд туслах зорилготой хандивын аян өрнүүлж байна. Монгол орны газар нутгийн 90 орчим хувьд зуд нүүрлэж, зам, даваа хаагдсанаас малчдын хүүхдүүд эрүүл мэнд, боловсрол, нийгмийн бусад үйлчилгээг авч чадахгүй байгааг тус байгууллагынхан хөндлөө. 
2024-02-28

БНЭУ-ын парламентаас туршлага судалж байна

УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат Бүгд Найрамдах Энэтхэг Улсад ажиллаж буй аж. Манай улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, парламент 126 гишүүнтэй байхаар хуульчилсан. Удахгүй болох сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, тойргоос 78, намын жагсаалаар 48 гишүүн сонгоно. Түүхэнд анх удаа ийм өөрчлөлт хийж буй тул 126 гишүүний суух өрөө тасалгааг бэлдэхээс эхлээд УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг бэлтгэл хангахаар Тамгын газрынхан ажиллаж байгаа юм. Улмаар тэд энэ талаар олон улсаас туршлага судалж буй бөгөөд ээлжит улс нь Энэтхэг болжээ
2024-02-28

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн ажлын байртай болов

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийнхэн судалгааны лабораторийн зориулалттай шинэ ажлын байраа өчигдөр нээлээ. Энэхүү барилга нь судалгааны лабораториуд, оффис, спорт заал бүхий цогцолбор юм байна. Уг барилгыг Шинжлэх ухааны судалгааны лаборатори, спорт танхим нэртэйгээр БШУЯ, ШУА-иас санаачлан бариулж эхэлжээ. Харин 2021 онд БШУ-ы сайд Л.Энх-Амгалангийн шийдвэрээр Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд шилжүүлсэн байна. Мөн тухайн онд уг хүрээлэнд ажиллах судлаачдын тоог 80 болгон баталсан нь судалгаа, шинжилгээгээ тогтвортой, чанартай хийхэд түлхэц болсныг удирдлагууд нь онцоллоо
2024-02-28

Компаниудын ногдол ашиг тараах хугацааг тогтоолоо

СЗХ-ны өчигдрийн ээлжит хуралдаанаар тус хорооны 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн Ногдол ашиг тараах ажиллагааг нарийвчлан тогтоох тухай 28 дугаар тогтоолд өөрчлөлт оруулж, компаниудын ногдол ашиг тараах хугацааг нарийвчлан тогтоолоо. Тодруулбал, ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн компаниуд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор буюу дөрөвдүгээр сарын 30-наас өмнө үүнийг хуваарилж дуусган, тайлангаа СЗХ-нд ирүүлж байх үүргийг ХК-иуд хүлээх нь. Энэ нь хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа хугацаанд нь түргэн шуурхай авахын сацуу хөрөнгө оруулагчдын зах зээлд итгэх итгэл, идэвхийг нэмэгдүүлж, тэдгээрийн эрх ашгийг хамгаалахад ач холбогдолтой гэнэ. 
2024-02-28

АРАЙ Ч ДЭЭ!!!: 45.6 тэрбум төгрөгөөр хотын төвийн явган хүний замыг солихыг эсэргүүцлээ

Нийслэлийн энэ оны төсвийг тодотгохоор ИТХ-аар эхний хэлэлцүүлгийг хийгээд буй билээ. Төсвийн тодотголын төсөлд хотын төв хэсгийн явган хүний замуудыг 45.6 тэрбум төгрөгөөр солихоор тусгажээ. Энэ олон хүний шүүмжлэлтэй тулгарч, иргэд цахим орчноор дамжуулан эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Тухайлбал, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр “Хотын төвийн явган хүний замыг бүгдийг нь ховхолж аваад, оронд нь байгалийн чулуугаар зам засах юм байна. Нийслэлийн иргэд ийм ажил хүсээгүй. Энэ бол яаралтай хийх шаардлагатай ч ажил биш. Үүнийхээ оронд 3-4 сургууль, цэцэрлэг барья” хэмээсэн юм. 
2024-02-28

“Би монгол хүүхэд” ёс заншлын наадам боллоо

“Би монгол хүүхэд” ёс заншлын наадмыг өчигдөр зохион байгууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын 163 дугаар сургуульд болсон энэ наадамд Хан-Уул дүүргийн 19 сургуулийн бага ангийн 200 гаруй сурагч оролцсон юм. Уламжлалт аж төрөх ёс, үндэсний өв соёл, бахархлын талаарх ойлголтыг хүүхдүүдэд өгч, тэдгээрээс суралцах сонирхлыг бий болгоx нь уг наадмын зорилго аж.
2024-02-27

Британи, Герман, Ирланд улс дээд боловсролын үзүүлэлтээр тэргүүлэв

Дээд боловсролын систем, их, дээд сургууль, коллежийн сургалтын чанартай холбоотой судалгаа, үнэлгээг тогтмол хийж, оюутан, залууст зөв сонголт хийхэд нь хөтөч болдог “Campus advisor” олон улсын сүлжээ байгууллагаас 2024 оны Европын шилдэг 15 улсыг нэрлэжээ. Дээд боловсролын тогтолцоо, сургалт хамгийн сайтай, оюутанд ээлтэй орнуудын жагсаалтыг Британи тэргүүлсэн бол удаах байрт Герман, Ирланд, Швейцар, Дани улс орсон байна. Харин 5-10 дугаар байрыг Нидерланд, Франц, Чех, Австри, Швед эзэлж, сүүлийн тавд Португал, Бельги, Финланд, Норвег, Испани жагсжээ
2024-02-27

Улаанбаатар хотын музейн үзмэрүүд усанд автахад ойрхон байна  

“Улаанбаатар хотын музей гэж часхийсэн үзмэртэй ч жижигхэн, ихэд хуучирч муудсан байшин бий. Гурван мянга гаруй үзмэртэй ч 100 гаруйхныг нь дэлгэдэг. Ноднин засварын зардалд нь зориулж 100 сая төгрөгийг нийслэлийн ерөнхий менежерийн багцаас гаргах болсон ч нэг түшмэлийн хүнд суртлын улмаас өнөөдрийг хүртэл ажил хийгээгүй байх юм. Жорлон нь өвлийн хүйтэнд мөсөн зоорь мэт байна. Музейгээ тордож чадахгүй бол хотын аялал жуулчлал яаж хөгжих вэ” хэмээн нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр цахим хуудсандаа бичсэн байв. Нийслэл өнөөгийн өнгө төрхөө олох хүртлээ ямар замыг туулсныг Улаанбаатар хотын музейгээс үзэж болно. Гэвч холбогдох байгууллагынхан нь музейд ер анхаардаггүйгээс үзмэрүүд нь устах аюул нүүрлээд байна. Баянзүрх дүүргийн нутаг, Бөхийн өргөөний дэргэд байрлах уг музейн нөхцөл байдлыг сурвалжиллаа
2024-02-27

“Хөх баавгай” мөсний марафон зохион байгуулах нь

Хөвсгөл аймаг аялал жуулчлалын жишиг бүс болох зорилгоор “Хөх баавгай” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Үүний хүрээнд олон улсын, үндэсний, орон нутгийн хэмжээнд соёл, спорт, бизнесийн арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсний эхнийх нь гуравдугаар 2-4-нд товтой “Хөх сувд” мөсний баяр бол удаах нь дөрөвдүгээр сарын 6-7-нд болох мөсний марафон аж. “Хөх баавгай” нэртэй уг экстрим уралдааныг унадаг дугуй, тэшүүрчдийн дунд тусад нь явуулах бөгөөд оролцогчид Ханх-Модон хүй-Тойлогт-Хатгал гэсэн маршрутаар, нуурын уртын дагуу 130 км замыг туулан уралдах нь
2024-02-27

АНУ-тай уул уурхайн салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулав

УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга, Салбарын хяналтын газрын дарга, Улсын ерөнхий байцаагч Б.Мөнхдөл болон АНУ-ын Хөдөлмөрийн яамны Туслах төрийн нарийн бичгийн даргын орлогч Патрисиа Силви нар хоёр орны геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын техник, технологийн горимын мөрдөлт, геотехник, уурхайн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн чиглэлээр тулгарч буй асуудал, түүнд тавих хяналтын тогтолцоог сайжруулах талаар хамтран ажиллах санамж бичгийг өчигдөр байгуулжээ. Энэ үеэр салбарын дэд сайд эдгээр салбарт тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд олон улсын стандарт, дүрэм, журам, шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулах, мэргэжилтэн солилцож туршлага хуримтлуулах, тэргүүний шилдэг техник, технологи нэвтрүүлэх боломжийг судлах зэргээр хамтран ажиллах нь зүйтэйг дурдсан байна. Мөн геологи, уул уурхай, газрын тос, хийн салбарын үйл ажиллагааг аливаа эрсдэлгүй, үр дүнтэй явуулах нь чухал болохыг тодотгожээ
2024-02-27

“S’outlet” дэлгүүрийн ойр орчмын бургасыг устгахаас өөр аргагүй гэв

Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан гэх “S’outlet” дэлгүүрийг буулгах ажлын хүрээнд ойр орчмынх нь бургасыг булгалж буй дүрс бичлэг нийгмийн сүлжээнд өчигдөр тархаж, олон хүний шүүмжлэлд өртлөө. Уг асуудалтай холбогдуулан Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү мэдээлэл өгөв. Тэрбээр “S’оutlet” дэлгүүрийн ойр орчмын үерийн даланг тэлж, хүчитгээгүй, бас дотор нь бургас ургаж, шороо асгаснаас болж өнгөрсөн зун үерт өртсөн. Тиймээс дэлгүүрийн хажуугийн үерийн далангийн сувагчлалыг нээхээр ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сарын дунд үед шар усны үер болох магадлалтай. Барилгуудыг буулгасны дараа үерийн далан сувгийг ухаж, хогийг цэвэрлэнэ. Ингэснээр ус нэвтрүүлэх чадвар нь сайжирдаг.
2024-02-27