Сонгож болохгүй УЛС ТӨРЧ#6: Бурхан шашнаар булхайгаа халхалсан бизнесмен Ц.Цэрэнпунцаг
УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, иргэдийн мэдэх эрхийг ханган, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно.
2024-03-26
Цахилгааны үнийг өртөгт нь хүргэхгүйгээр эрчим хүчний салбарыг хөгжүүлэх боломжгүй болсон
Эрчим хүчний салбартаа шинэчлэл хийж чадсан жишиг улс нь Чили юм. Тус улс 1978 оноос шинэчлэлээ эхлүүлж, дамжуулах сүлжээний хувьчлал, тарифын тохируулга, бодит өртгийг өөрчилсөн байна. Хамгийн гол нь энэхүү шинэчлэл улс төрийн савлагаанаас үл хамааран үргэлжилж чадсан нь амжилттай явагдах суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Өнөөдөр манай улсад дээрх шинэчлэлийг хийх шаардлага нэгэнт үүссэн.
2024-03-26
Сургууль, цэцэрлэг рүү чиглэсэн хөдөлгөөн түгжрэлд 20-40 хувиар нөлөөлж байна
Улаанбаатар хотын гол 239 уулзварыг сонгон авч, нийслэлийн нийтийн тээврийн чиглэлүүдийн өгөгдөл, Улаанбаатар хотын бүсчлэл, автобусны төлбөрийн мэдээлэлтэй уялдуулан судалгаа хийжээ. Судалгаагаар боловсролын салбараас үүдэлтэй автомашины хурд хотын төв болон урд хэсгүүдээр 20-40 хувь удааширч байгаа нь судалгаагаар нотлогджээ.
2024-03-26
Өвлийн усанд сэлэлтийн ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ
Өвлийн усанд сэлэлтийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Эстони улсын нийслэл Таллин хотод гуравдугаар сарын 4-9-нд болсон. Тус тэмцээнд 40 улсын 1500 гаруй тамирчин оролцсоноос манай улсын тамирчид алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, эх орондоо ирлээ.
2024-03-12
СОНГОЖ БОЛОХГҮЙ УЛС ТӨРЧ #4: Өв биш "ӨР" үлдээгч С.Батболд
УИХ-ын гишүүн байхаас уйдчихаа юу гэлтэй, эсвэл парламентад хүчээр суулгачихсан аятай ажилладаг хэд хэдэн хүн бий. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн С.Батболд. Хууль тогтоох байгууллагад 2004 оноос хойш тасралтгүй таван удаа сонгогдсон тэрбээр үндсэн ажлаасаа уйдсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тэр өөртэй нь холбоотой сөрөг мэдээллийг нэн даруй няцааж, мэдэгдэл үйлдэн, түүнийгээ төлбөртэйгөөр түгээхдээ тун шуурхай. Тухайлбал, өнгөрсөн оны сүүлчээр УИХ “нүүрсний сонсгол” зохион байгуулж, улмаар хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр түүнийг Тавантолгойн ордоос нүүрсийг хууль бусаар олборлож, тээвэрлэсэн хэрэгт холбоотой гэх мэтээр мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор шинэ он гармагц 10 зүйл бүхий мэдэгдэл гаргаж, тус ордоос нэг ч хүрз нүүрс ашиглалгүйгээр Монголын төр, ард түмэнд шилжүүлэн өгсөн гэж дахин зарласан юм.
2024-03-12
Сонгож болохгүй улс төрч #3: Шийтгэлээс бултагч Б.Чойжилсүрэн
УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий.
2024-03-07
Сонгож болохгүй улс төрч #2: Хууль, дүрмийг уландаа гишгэгч Б.Пүрэвдорж
УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий.
2024-03-07
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахад 150 тэрбум төгрөгийн ипотекийн санхүүжилт хийнэ
Жилд ипотекийн зээлийн санхүүжилтэд 600 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Үүний 50 хувийг орон нутгийн иргэдийг орон сууцжуулахад зарцуулах бол нийслэлийн гэр хорооллын иргэдийн ипотекийн зээлд 150 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ. 2013 оноос хойш нийт 120 гаруй мянган иргэн ипотекийн зээлд хамрагдаж, үүний 40 гаруй хувь нь гэр хорооллын иргэд байжээ. Ипотекийн зээлд хэрхэн зорилтот бүлгийн иргэдийг хамруулах асуудлаар БХБЯ-ны Хөгжлийн бодлого төлөвлөлт, хот байгуулалтын газрын дарга Э.Батболдоос тодруулга бэлтгэлээ.
2024-02-22
С.ЖИГМЭДСҮРЭН: Хүн бүр 100 наслах боломжтой шүү дээ
Завхан аймгийн Алдархаан сумын сургуулийн анхны сурагчдын нэг, эдүгээ 101 настай С.Жигмэдсүрэн гуайг уншигчидтайгаа уулзуулж байна. Хэдхэн хоногийн өмнө Гавьяат багш цол хүртээд буй тэрбээр үндэсний монгол бичгээ олон нийтэд сурталчлан таниулах, хүүхэд, залууст заан сургах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд амьдралынхаа ихэнх хугацааг зориулжээ. Өдгөө ч энэ үйл хэргээ үргэлжлүүлж, “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаанд жил бүр оролцсоор байгаа юм. Уг уралдааны хамгийн ахмад настай оролцогчоор сүүлийн жилүүдэд тогтмол шалгарч буй гэдгээр нь зарим уншигч маань түүнийг эчнээ таних биз ээ
2024-02-08