Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ярилцлага

Б.ШИНЭБАЯР: Монголд биллиард хөгжиж эхэлсэн цагаас тамирчдыг бэлтгэсэн

Дасгалжуулагч, ОУХМ Б.Шинэбаяр Монголын биллиардын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллахын зэрэгцээ тамирчдаа бэлтгэл хийлгэдэг. Холбооныхоо удирдлага, Удирдах зөвлөлийн гишүүд, биллиардын спортыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан найз нөхөдтэйгөө хамтран эх орондоо снүүкер биллиардын 15 улааны “Дэлхийн цом”, зургаан улааны ДАШТ-ийг анх удаа зохион байгуулж, тайлбартай хүргэж буй. Түүний удирдлагад Монголын тамирчид дээрх тэмцээнүүдэд дэлхийн шилдгүүдтэй эн тэнцүүхэн өрсөлдөж, авьяас, ур чадвар, туршлагаар хол хоцрохгүй болсноо тоглолтоороо харуулав. Гадаадын баг тамирчдыг найрсгаар хүлээн авч, тав тухтай орчинд байрлуулан, тэмцээний дундуур Монголынхоо хөгжил, түүх соёл, дурсгалт газруудтай танилцуулж, завгүй ажилласан түүнийг зочноор урилаа.
2024-09-25

З.СОНОР: Амьдралын буруу хэвшлийн улмаас олдмол ивэрхийгээр өвчлөх эрсдэлтэй

Олон улсын ивэрхийн мэс заслын сан болон Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ)-ийнхэн хамтран “Ивэрхийн мэс засал, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” арга хэмжээг манай улсад 11 дэх жилдээ зохион байгууллаа. Уг арга хэмжээний үеэр УХТЭ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч З.Сонортой ярилцсан юм. Ивэрхий өвчний эрсдэл, шалтгаан, сэргийлэх арга зам зэргийг түүнээс тодруулав.
2024-09-24

Б.БАТДЭЛГЭР: Малчин айлын гэрийн дотоод орчинд ч бохирдол их байгааг илрүүлсэн

Б.БАТДЭЛГЭР: Малчин айлын гэрийн дотоод орчинд ч бохирдол их байгааг илрүүлсэн
2024-09-23

ДИДИ: Би Монголд “гацаж” орхисон, энд миний бүх зүйл бий

Түүнийг Габреиль Даулинг гэдэг. Харин хүүхдүүд Диди гэж дууддаг. Монголчуудад Диди нэрээрээ танигдсан австрали эмэгтэй. Манай улсад анх 1993 онд иогийн багшаар ажиллахаар хөл тавьсан ч гэр оронгүй, өнчин хүүхдүүдэд туслахаар сэтгэл шулуудсан түүхтэй. Амьдралынхаа 30 гаруй жилийг асрамж, халамж хэрэгтэй хүүхдүүдийг тойглоход зориулсан, “Бадамлянхуа” төвийн үүсгэн байгуулагч Дидитэй ярилцлаа. “Хүүхдийн эрх ашгийг үргэлж нэгдүгээрт тавьдаг, бүр ухаанаа алддаг хүн дээ” хэмээн ажилтнууд нь түүнийг тодорхойлно лээ.
2024-09-20

Ч.Мөнхтуяа: ИНЕГ 799 эмэгтэй ажилтантай, үүний 34 нь удирдлагын багт ажилладаг

Иргэний нисэхийн ерөнхий газрын удирдлага “Тогтвортой хөгжлийн төлөө” клубийн сэтгүүлчдийг хүлээн авч, байгууллагынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулахаас гадна салбар хэлтсүүдээр нь зочлох боломж олголоо. Уулзалтын эхэнд сэтгүүлчдэд тус байгууллагын удирдлага мэдээлэл өгөхөөс гадна бид өөрсдийн сонирхсон асуултад хариулт авсан билээ.
2024-09-19

Т.ХУАНГАН: Сэргээн засах эмчилгээ нь хүүхдийн өөртөө үйлчлэх чадамжийг сайжруулдаг

Улсын хэмжээнд 18 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд эрүүл мэнд, тэгш хамруулах боловсрол, нийгмийн сэргээн засах тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлдэг ганц байгууллага нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв юм. Таван жилийн өмнө Сонсголонд байгуулсан уг төвийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүд андахгүй биз ээ. Үйл ажиллагааны онцлог болон бусад асуудлаар тус төвийн Эрүүл мэндийн сэргээн засах газрын дарга Т.Хуангантай ярилцлаа.
2024-09-18

Ж.АНУЖИН: Дугуйнаас холдох тухай бодож эхлэх үед өрсөлдөгчид маань хурцалдаг байлаа

“Team Oggi” клубийн тамирчин, спортын мастер Ж.Анужин дугуйн спортын талбарт хөл тавьсан даруйдаа туршлагатай дасгалжуулагчийн удирдлагад хичээллэж, богино хугацаанд цахиур хагалж буй. Дотоодын тэмцээнд өсвөр үеийнхнээс ур чадвараараа спорт сонирхогчдын анхаарлыг татах болсон тэрбээр насанд хүрэгчдийн ангиллынхантай хүчтэй өрсөлдөх болов.
2024-09-18

Ч.МЯГМАРДОРЖ: Агаарын бохирдлын улмаас тархины цусан хангамж муудаж, ой санамжаа алдаж болзошгүй

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэнд, нөлөөллийн үнэлгээний албаны агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардоржтой ярилцлаа. Агаарын бохирдол бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буйг түүнээс тодруулсан юм.
2024-09-16

П.МӨНГӨНТУЛГА: Эдийн засгийн өгөөжтэй, хөгжил дэвшил авчирч чадахуйц зүйлийг бага багаар судлахыг хичээдэг

Олон улсын геологийн 37 дахь конгрессыг БНСУ-ын Бусан хотод өнгөрсөн сарын 25-31-нд зохион байгуулсан. Геологичдын “олимп” хэмээн нэрлэдэг эл чуулганд хэлэлцүүлэх илтгэлийн нэгээр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Геологи, геофизикийн тэнхимийн IV түвшний оюутан П.Мөнгөнтулгын “Монгол орны зарим ордын хүдрийн эрдсүүд: Алтыг талстын энгийн дүрстэй холбох нь” сэдвээр бэлтгэсэн судалгааны ажил шалгарсан юм. Энэ чуулганд манай улсаас бакалаврын түвшний оюутан өмнө нь оролцож байгаагүй аж. Түүнтэй судалгааных нь талаар ярилцлаа.
2024-09-11

П.БАТБААТАР: Авто эргүүлийн чиглэлийг нэмснээр дуудлага, мэдээлэлд 10-15 минутад хүрч байна

Цагдаагийн ерөнхий газар (ЦЕГ)- аас алба хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, дуудлага, мэдээлэлд түргэн шуурхай хүрэх зорилгоор цөөнгүй ажил зохион байгуулж буй юм. Энэ талаар ЦЕГ-ын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатартай ярилцлаа.
2024-09-10

Ц.МЭНДЖАРГАЛ: Аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд хоол үйлдвэрлэлийн салбараа ч дэмжих хэрэгтэй

Ц.МЭНДЖАРГАЛ: Аялал жуулчлалаа хөгжүүлэхийн тулд хоол үйлдвэрлэлийн салбараа ч дэмжих хэрэгтэй
2024-09-09

М.МАНЛАЙЖАРГАЛ: Хурд, эрч хүч, сэтгэл хөдлөлөө гаргаж тоглоход хожил авчирдаг

“Шинэ өнөөдөр” сургуулийн 12а ангийн сурагч, Монголын ширээний теннисний шигшээ баг, “Өсөх зоос” клубийн тамирчин, спортын дэд мастер М.Манлайжаргал шилдгүүдийн эгнээнд хөл тавиад цөөнгүй жил болжээ. Дотоодын томоохон тэмцээнүүдийн хамгийн гол тоглогчоор тодорсон тэрбээр ах нарыгаа өнгөрсөн жилээс амжилтаараа хошуучилж эхэлсэн.
2024-09-06

“Хүнд түвшний даалгавруудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар гүйцэтгэх амаргүй байлаа”

“Хүнд түвшний даалгавруудыг хиймэл оюун ухааны тусламжтайгаар гүйцэтгэх амаргүй байлаа”
2024-09-05

Л.ОДГЭРЭЛ: Бодлогоор дэмжиж, хөрөнгө зарж, хамтын хүчээр олимпын медаль хүртдэг

Л.ОДГЭРЭЛ: Бодлогоор дэмжиж, хөрөнгө зарж, хамтын хүчээр олимпын медаль хүртдэг
2024-09-04

Ч.ГАНБАТ: Олон улсын гэрэл зурагчид хамтарч ажилласнаараа энэ удаагийн олимп онцлогтой

“Парис-2024” зуны 33 дахь удаагийн олимпын үйл ажиллагааг сурвалжилсан спортын гэрэл зурагчин, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Ганбаттай ярилцлаа.
2024-09-03

Г.ГАНТУЛГА: Дэлхийн аварга болохдоо сэтгэл догдлолоо ил гаргаагүй

Монголын жиү жицүгийн спортод Галсандоржийн Гантулга хэмээх залуу цойлж, улсынхаа төдийгүй тив, дэлхийн дэвжээг дайчин, зоримог, уран барилдаанаараа чимж буй. Тэрбээр МУБИС-ийн Биеийн тамирын сургуулийн жиү жицүгийн анги болох “Jump” (jiu jitsu universal management program) хөтөлбөрийн IV дамжааны оюутан, “Jet sharing Mongolia”, “G Mobile” ХХК-ийн тамирчин. Үндэсний бөхөөр хичээллэснээр, спортын гараагаа эхлүүлж, жүдо, самбогийн дотоодын томоохон тэмцээнээс цөөнгүй шагнал гарджээ. Байлдааны самбо бөхийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртсэн түүнд 2023 он амжилт далласан өөдрөг жил байв. Тэрбээр АНЭУ-ын Абу-Дабид зохион байгуулсан сонирхогчдын ДАШТ-ий насанд хүрэгчдийн ангилалд түрүүлсэн Монголын анхны тамирчин болсон юм. Тэгвэл тус хотод өнгөрсөн хавар болсон бүсний ангилалгүй Азийн АШТ-ий неваза төрөлд аваргаар тодорсон билээ. Улаанбаатар хотод улсын наадмын дараа зохионбайгуулсан“Улаанбаатарпро” олон улсын тэмцээнд, мөн Зүүн Азийн АШТ-д тус бүр тэргүүлсэн түүнийг зочноор урилаа.
2024-09-03

Х.ХАНГАЙСАЙХАН: Аянга зайлуулагч нь хүн төрөлхтний нээсэн хамгийн үр дүнтэй сэргийлэх хэрэгсэл

Усархаг аадар бороо орж, аянга буух үзэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж буй билээ. Үүнд хүн, мал өртөх тохиолдол ч цөөнгүй гарсан. Үүнтэй холбогдуулан газар зүйн ухааны доктор Х.Хангайсайхантай ярилцлаа. Тэрбээр Монголд анх удаа үүлний судалгаагаар докторын зэрэг хамгаалсан судлаач юм. Х.Хангайсайхан нь Украины Одесса хотын Ус, цаг уурын их сургуулийг цаг уурын инженер мэргэжлээр төгсөж, МУИС-ийн Цаг уур, ус судлалын тэнхимд нислэгийн цаг уур, радиолокацийн цаг уур, цаг агаарын үзэгдэл, процесст нөлөөлөх физик үндэс, цаг уурын багажийн хэмжилт зэрэг сэдвээр хичээл зааж байсан, арвин туршлагатай нэгэн юм.
2024-09-02

Владимир Владимирович Путин: Монгол, Оросын бүтээлч хамтын ажиллагаа улам арвижна

Халхын голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэх үйл ажиллагааны хүрээнд Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр болсон. Халхын голын байлдааны 85, Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 75, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, Оросын Холбооны Улс хоорондын гэрээг байгуулсны таван жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцох юм. Түүнчлэн хоёр улсын Засгийн газар хооронд байгуулах баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд Ерөнхийлөгч В.В.Путин оролцохоор болжээ. Монгол Улсад айлчлахынх нь өмнө түүнтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.
2024-09-02