Пара жүдочид Азийн аваргаас хос алтан медаль хүртэв
Пара жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казахстаны Астана хотод болж Монголын пара жүдогийн холбооны ерөнхийлөгч, Х.Цагаанбаатар, багийн дасгалжуулагч Б.Нарантуяа нарын удирдлага дор 5 тамирчин эх орноо төлөөлөн оролцсноос хоёр алтан медаль хүртлээ.
2023-05-01
Олимпын эмэгтэй тамирчдыг чадавхжуулах сургалт эхэллээ
МҮОХ-ны Жендэрийн тэгш байдал комиссоос Азийн олимпын зөвлөлийн төслийн хүрээнд зохион байгуулж буй эмэгтэй тамирчдыг чадавхжуулах сургалт-семинар өнөөдөр Олимпик хауст эхэллээ. Энэ удаагийн сургалтад олимпын төрлийн спорт холбоодын төлөөлөл болсон 30 гаруй тамирчин хамрагдаж байна.
2023-04-28
Танилц: ДАШТ-д тулалдах Монголын эрэгтэй 10 боксчин
Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 1-14-нд Узбекистаны нийслэл Ташкентэд болно. Ташкентийн рингэнд 104 орны 667 боксчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд манай улсаас ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунпулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор 10 боксчин дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.
2023-04-27
Б.Болортуяа халз барилдаанд хүч сорих нь
Жин тус бүрт түрүүлсэн тамирчид Киргизийн нийслэл Бишкектирэх зургадугаар сарын 10-18-нд болох Азийн АШТ, Финландын Тамперед аравдугаар сарын 23-29-нд зохион байгуулах ДАШТ-д оролцох эрх авав. Эрэгтэйчүүдийн багаас Гавьяат тамирчин Г.Мандахнаран дасгалжуулагчтай, эмэгтэйчүүдээс Б.Одончимэг дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны тамирчид тэргүүн байрт шалгарлаа.
2023-04-27
Ч.ОТГОНТУЯА: Тамирчин болохын тулд гэрийнхэнтэйгээ багагүй зөрчилдсөн
Ц.Цогтбаяр багш дэвжээнд гарахын өмнө “Биеэ барилгүй, тайван чөлөөтэй барилд. Барилдааны явцад бодож, шийдсэн мэхээ л хийнэ шүү. Хамгийн гол нь өрсөлдөгчөөсөө эмээн бэргэж болохгүй. Аав, ээж тань ямар их баярлах болдоо. Миний шавь хэн гэдгээ одоо харуул, бас хэрхэн барилддагаа үзүүл” гэж зоригжуулсан юм.
2023-04-24
104-р сургуульд олимпын танхим нээлээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын 104-р сургуулийн “Алтан од” олимпын танхимын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Сонгинохайрхан дүүргийн БТСГ-ын дарга Ц.Сосорбарам, тус дүүргийн “Сараево” Олимпын зөвлөлийн дарга Л.Болормаа болон “Токио-2020” олимпын хүрэл медальт тамирчин Б.Болортуяа, 104-р сургуулийн төгсөгч, ДАШТ-ий хүрэл медальт бөх Т.Тулга нар байлцав.
2023-04-20
Эмэгтэй тамирчид Азийн АШТ-ээс дөрвөн медаль хүртлээ
Казахстаны Астана хотод энэ сарын 9-14-нд зохион байгуулж буй, чөлөөт бөх, сонгомол барилдааны насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс Монголын эмэгтэй тамирчдаас дөрөв нь медаль хүртлээ. Тус тэмцээний эхний өдөр Ч.Отгонтуяа мөнгөн медаль хүртсэнийг бид өмнөх дугаартаа мэдээлсэн.
2023-04-14
Ч.Отгонтуяа Монголын бөхчүүдээс медалийн салхи хагаллаа
Тэгвэл 72 кг-ын жинд “Улаанбаатар-2022” Азийн АШТ-ий хүрэл медальт Э.Даваанасан өмнөд хөршийн Жян Чянийг 9:6-гаар ялж, хагас шигшээд ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны тамирчин Жамила Бакбергеноватай барилдана.
62 кг-ын жинд Гавьяат тамирчин П.Орхоналтан медалийн төлөө Токиогийн олимпын мөнгөн медальт, дэлхийн хошой аварга Киргизстаны бөх Айсулу Тинибековатай хүч үзэхээр боллоо.
2023-04-13
Камила Валиева тэргүүтэй уран гулгагчид Монголд ирнэ
Манай улсын Биеийн тамир, спортын хорооныхон хойд хөршийн Уран гулгалтын холбооныхонтой удаа дараа хэлэлцсэнээр тус шоуг зорьж ирэх 16 тамирчны нэрийг тодруулаад буй юм байна. Тэдгээрийн дунд Бээжингийн өвлийн олимпын аварга Камила Валиева багтсан гэнэ.
2023-04-11