Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөрийн эхнэр энэ сарын 8-9-нд шилжих шөнийн 01.09 цагийн үед өндрөөс унаж нас барсан харамсалтай хэрэг гарсныг тус улсын цахим мэдээллийн хэрэгслүүдэд тухайн өдөр онцлон нийтлэв. 17 давхар барилгаас Элчин сайдын гэргий 41 настай Л.Орхон дөрөвдүгээр давхар луу унаж, эмнэлгийн тусламж авч чадал¬гүй нас барсан бөгөөд энэ харамсалтай явдал болсон шалтгааныг тогтоохоор тус улсын цагдаагийн байгууллага ша묬гаж байгаа гэнэ. Тайландын зарим цахим мэдээллийн хэрэгсэлд энэ явдал болохын өмнөхөн их чимээ шуугиан гарч, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан талаар харуул хамгаалалтынханд нь мэдээлэл ирсэн хэмээн бичсэн байсан бөгөөд өнгөрсөн амралтын өдрүүдэд тэдгээр цахим мэдээллийн хэрэгслийнхэн нийтэлсэн мэдээгээ устгасан байв. Элчин сайд А.Төмөрийн хувьд 2020 оны аравдугаар сард тус улсын хаанд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм. Харин түүний гэргий агсан Л.Орхон тусгай хэрэгцээт хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байсан хэмээн Тайландын цахим мэдээллийн хэрэгслүүдэд онцолсон байлаа.
Г.Орчлон