Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах олимпиадын хуваарийг батлав

Боловсролын ерөнхий газраас 2024-2025 оны хичээлийн жилд зохион байгуулагдах шат шатны олимпиадын хуваарийг батлав. Багш, сурагчид хуваарьт тохируулан бэлтгэлээ сайтар хангаж оролцохыг салбарын яамнаас зөвлөв.
2024-08-09

Зэрлэг амьтан гарч ирж болзошгүй 39 газарт анхааруулах тэмдэг байршуулжээ

Нийслэлийн Байгаль орчны газраас зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөн, генетик солилцооны нөхцөлийг сайжруулах зорилгоор Богдхан уулын дархан цаазат, Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газар, Горхи, Тэрэлж болон Хустайн нурууг холбосон экологийн коридорыг шаардлагатай байгууламжуудын хамт байгуулахаар төлөвлөж буйгаа мэдээлсэн. Тэгвэл эл ажлын хүрээнд тус байгууллагынхан Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан дүүрэг дэх зуслангийн бүсийн 110 байршил бүхий 39 газарт зэрлэг амьтан гарч ирж болзошгүйг анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээ байршуулжээ
2024-08-09

159 жолооч согтуугаар жолоо барьж, 35 хүн эрүүлжүүлэхэд хоножээ

Нийт дуудлагын 1015 зөрчлийн шинжтэй, 92 гэмт хэргийн шинжтэй  дуудлага, мэдээлэл
2024-08-09

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн төвийн барилга угсралтыг яаравчлуулна

Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологийн төвийн барилга угсралтыг ойрын хугацаанд дуусгана
2024-08-09

Шизүока мужтай хамтарсан "Багш, сурагч солилцооны хөтөлбөр" 13 дахь жилдээ хэрэгжиж байна

Боловсролын сайд П.Наранбаяр, зөвлөх Д.Гантулга нар Япон Улсын Шизүока мужийн Засаг даргын орлогч Масүй Хироши, Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцааны зөвлөх Г.Эрдэнэхатан, Боловсролын газрын хэсгийн дарга Аоки Томоки болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзав. 
2024-08-09

“Зэвтэй уснаас болж ходоод өвдөж, харшилтай болсон”

Оршин суудаг орон сууцных нь цэвэр усны хоолойноос хоёр жилийн турш зэвтэй ус гарч буйгаас эрүүл мэнд, санхүүгээрээ хохирч байна хэмээн Хан-Уул дүүргийн иргэд өчигдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Тус дүүргийн 23 дугаар хорооны оршин суугч “Сүүлийн хоёр жилийн хугацаанд холбогдох байгууллагын удирдлагууд энэ асуудлыг шийдэж чадаагүй. Өмнө нь дүүргийн Засаг даргаар Ж.Алдаржавхлан ажиллаж байсан. Тэрбээр одоо УИХ гишүүн болсон тул асуудал шийдвэрлэж чадна гэж найдаж байна. Мөн манай тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан, Ч.Лодойсамбуу нарт Хан-Уул дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны зөвлөлийнхөн оршин суугчдын гарын үсэг, өргөдөл гомдлыг хүргэнэ.
2024-08-09

“Орчлон” сургууль Кембрижийн хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх нь

“Орчлон” олон улсын цогцолбор сургууль 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр Кембрижийн хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх зөвшөөрлийг албан ёсоор авсан талаараа олон нийтэд зарлалаа. Тус сургууль 2008 онд эл хөтөлбөрийг хэрэгжүүлэх эрхтэй Монголын анхны сургалтын байгууллага болж байсан бол үүнээс 16 жилийн дараа цахимаар явуулах тусгай зөвшөөрлийг авснаар улсдаа төдийгүй Ази, Номхон далайн бүсдээ анхдагч нь болжээ. 
2024-08-09

Газраа зориулалтын бусаар ашиглаж, хоёрдогч түүхий эд цуглуулан, борлуулж буй зөрчлийг арилгуулж байна

Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг явах зам дагуу өрхийн хэрэглээний газар дээрээ буюу суурьшлын бүсэд хоёрдогч
2024-08-09

Скүүтэр, дугуйнаас үүдэлтэй осол гэмтлийн тоо нэмэгдэх хандлагатай байна

скүүтэр, суррон дугуйны хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотойгоор гавал тархины эдийн гэмтэл
2024-08-09

Гуравдугаар сургууль орчмын явган хүний замыг нарийсгажээ

Нийслэлийн гуравдугаар сургуулийн ойр орчмын явган хүний зам уг нь бусад газрынхаас арай өргөн байдаг. Гэтэл сүүлийн долоо хоногийн хугацаанд тус сургууль орчмын явган хүний замыг нарийсгах нь уу гэлтэй нэг талаас нь ухаад, ундуй сундуй болгоод хаячихав. Явган хүний замыг яагаад эвдсэнийг бид тодруулсан юм. Газар дээр нь очиход тэнд ажиллаж буй хүмүүс “Их тойруу, Бага тойруугийн бүсээс өнгөрсөн жил хийж эхэлсэн дугуйн болон явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажил үргэлжилж байгаа” гэж хэлэв.
2024-08-09

Жуулчдаар мод тариулахыг уриалав

Нэг сая мод тарих зорилт тавин ажиллаж буй “Миний клуб”- ийг үүсгэн байгуулагч, ШУТИС-ийн багш Д.Сэрдарам Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас санаачилсан “Нэг жуулчин, нэг хонь” хөтөлбөрийг “Нэг жуулчин, нэг мод” болгон өөрчилж, хэрэгжүүлэх нь нийгэмд үр ашигтай гэж үзэж байна. Тиймээс манай улстай ойр ажилладаг, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг, Монголыг зорин ирж буй солонгос жуулчдад хандан ийм уриалга гаргасан аж. Түүний эл санаачилгыг “Ногоон хэрэм” төслийнхөн дэмжиж, Тэрэлжийн авто зам дагуух 8.4 га газарт хэрэгжүүлж байгаа ойжуулалтын төслийнхөө талбайд солонгосчуудаар мод тариулж эхэлжээ
2024-08-09

"Да хүрээ" гудамжны авто замын эвдрэлийг засаж байна

Монбет авто засварын төв хүртэл авто зам дагуу
2024-08-09

Хилчид төөрсөн иргэнийг оллоо

Хилийн цэргийн 0286 дугаар ангийн хилийн 0294 дүгээр салбарын хариуцсан хэсэг
2024-08-09

Орхон голын бохирдлын асуудлаар хяналт шалгалт хийж байна

Архангай аймгийн Цэнхэр сумын нутаг, төрийн тахилгат Суварга хайрхны эх орчмын Орхон гол уул уурхайн үйл ажиллагааны улмаас бохирдож байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан. Уг мэдээллийн дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны мэргэжилтнүүд Архангай аймгийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн газар, Орхон, Чулуут голын сав газрын захиргааны холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчидтай хамтран хяналт шалгалт хийж эхэлжээ. Мөн усны бохирдлыг бууруулах чиглэлээр ажлын хэсэг байгуулж, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдээр сэтэрсэн далан, хаалт, суваг шуудууг сэргээн засварлах, бэхжүүлэх ажлыг хийлгүүлж буй гэнэ.
2024-08-09

Улаанбаатар хотын ерөнхий архитектороор Ч.Төгсдэлгэрийг томиллоо

Улаанбаатар хотын ерөнхий архитекторын сонгон шалгаруулалтыг нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд зарлаж, оролцогчдын материалыг сарын хугацаанд хүлээн авахаар төлөвлөөд байв. Үүний дараа нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсэг сонгон шалгаруулалт зохион байгуулж, ялагчийг тодруулах талаар тухайн үед ЗДТГ-аас мэдээлж байсан юм. Гэтэл түүнээс хойших дөрвөн сар гаруйн хугацаанд сонгон шалгаруулалтын сураг алдарч, хотын ерөнхий архитекторын талаар хүмүүс бараг мартаад байтал нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Z үеийн төлөөлөл болсон Ч.Төгсдэлгэр хэмээх бүсгүйг өчигдөр гэнэт л “гаргаад ирэв”
2024-08-09

Т.Чингис: 22-ын товчооны авто замыг ирэх сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байна

Моносын уулзвараас баруун аймаг руу салдаг тойрог хүртэл нийт 9,3 км авто замыг шинэчилж
2024-08-09

Өвөрхангайд аянга бууж, хоёр айлын 500 гаруй бог хорогджээ

Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын нутагт энэ сарын 7-8-нд шилжих шөнө аянга буусны улмаас хоёр өрхийн 500 гаруй бог хорогджээ. Тус аймгийн Онцгой байдлын газраас өчигдөр 13.00 цагийн орчимд энэ талаар тодруулахад “Есөнзүйл сумын нэгдүгээр багийн нутаг, Хөндий хэмээх газарт наймдугаар сарын 8-ны 01.00 цагт аянга бууснаас хоёр айлын 500 гаруй мал хорогдоод байна
2024-08-09

Өнөөдөр дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр буюу наймдугаар сарын 09-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 10-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул, аянга цахилгаан, нөөлөг салхи, уруйн үер, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-08-09