Билгүүн, Дөлгөөн, Тэмүүн нарын үнэнч нөхөрлөл, залуусын хайр дурлалын түүхийг өгүүлдэг, МҮОНТ-ийн бүтээл “Хэцүү анги” олон ангит уран сайхны кино өнгөрсөн намар дэлгэцэнд гарч, хүүхэд залуусыг хэсэг байлдан дагуулсан. Тоглосон жүжигчид нь киноныхоо нэрээр алдаршиж, дууг нь дуулсан охин хүртэл телевизийн олон ангит киноны гол дүр бүтээсэн юм. Оюутан, сурагч дын зуны амралтад зориулан “Хэцүү анги” кино өчигдрөөс МҮОНТ-ээр гарч эхэллээ.
Дахин гарахдаа сурагчдыг амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлж, хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд нь туслахаар англи хадмал орчуулгатай болжээ. Кино өдөр бүр хоёр ангиар, 19.00 цагаас гарах юм байна.
Ж.СЭЛЭНГЭ