“Chess amateurs Mongolia open” олон улсын чансаа тооцох шатрын тэмцээний хоёр дахь цуврал болж өндөрлөлөө. Олон улсын арбитр Г.Оюунчимэг, Олон улсын шатрын холбооны мастер Г.Мөнхбаяр нарын хамтран зохион байгуулдаг энэхүү тэмцээнд БНХАУ, ОХУ, Казахстаны тамирчид өрсөлдөв. Тус тэмцээнд 1799 хүртэлх оноотой, оноогүй 127 шатарчин швейцар системээр есөн өрөг тоглосон. Тэднээс эмэгтэйчүүдийн ангилалд 2025 онд сурагчдын ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Ш.Уранзаяа дэд байр эзэлж, өнгөрсөн жил сурагчдын ДАШТ-нээс хүрэл медальтай ирсэн М.Урангоо III байрт шалгарав. Эрэгтэйчүүдээс олон улсын чансаагүй ангилалд “Стейниц Монголын шат¬рын академи”-ийн тамирчин Б.Байдар түрүүллээ. Сонирхуулахад, “Дата бэйнк” ХХК-ийн тамирчин, “Стейниц Монголын шатрын академи”-ийн тоглогч Б.Буянхишиг Олон улсын шатрын холбооны мастер АНЭУ-ын Аль-Айн хотод болсон Азийн АШТ-ий дараа Олон улсын шатрын холбооны мастер, түүнтэй хамт тивийн тэмцээнд хамт өрсөлдсөн Ш.Нарансолонго Олон улсын шатрын холбооны дэд мастер цол хүртлээ.