Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Боловсрол, шинжлэх ухааны яамны захиалгаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1500 хүүхдийн сургуулийн барилгыг барьж дуусгажээ. Уг ажлын гүйцэтгэгчээр "Содон номин констракшн" ХХК ажилласан байна. Улмаар 2022 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр хүлээн авахаар шийдвэрлэлээ.
Ташрамд дурдахад, Монгол улсын харъяат иргэн Хэрлэн сумын суурин хүн амын тоо 19 000 аж. Аймгийн төв Чингис хотыг багтаадаг тул аймгийн хамгийн олон хүн амтай сумд тооцогддог. Сумын нутаг дэвсгэр захиргааны 8 багт хуваагддаг. Аймгийн болон сумын засаг захиргааны төв байгууллагууд Чингис хотод байрладаг.