
АНУ-ын хууль зүйн яам “”Wellcome to video” нэртэй хүүхдийн порносайтыг илрүүлж 27 улсын 338 иргэнийг эл хэрэгтэй холбогдуулан баривчилснаа өчигдөр мэдэгдлээ. тусгай эрх бүхий хүмүүс нэвтэрдэгг “”Dark web” хаалттай сүлжээнд байдаг эл сайтад хүүхдийн садар самуун, бэлгийн хүчирхийлэл хийж буй 250 мянган дүрс бичлэг агуулагдаж байжээ. Өмнөд Солонгосын серверт байрладаг байсан сайт олон улсын хэрэглэгчдээсээ биткоиноор төлбөөрөө авдаг байсан бөгөөд сайтыг 2018 оны гуравдугаар сард илрүүлэн хаах хүртэл нийт $370,000-тай тэнцэх биткоины орлого цуглуулаад байжээ. Сайтыг ажиллуулдаг байсан оператор Өмнөд Солонгосын иргэн 23 настай Жон Ву Сон Солонгост баривчлагдан хэдийнээ ялаа эдэлж байгаа аж. Хуулийнхан 2017 оны 8-р сард хууль бус крипто валютын гүйлгээ арилжааг мөрдөн шалгааж яваад “Welcome To Video” сайтын мөрөөр оржээ. 2015 оны 6-р сард ашиглалтад орсон эл сайт биткоин хэлбэрээр видео төлбөрийг хүлээн авдаг байж. Сайт хэрэглэгчдийг бүртгэхдээ тэдэнд өвөрмөц дансны дансны хаяг өгдөг байв. Оператор сайтыг эзэмшигчийнх хувь өгөгдөхүүн болон байршлыг далдалж болдог “Tor” хөтчөөр удирддаг байжээ. Гэсэн ч оператор алдаа гарган хууль сахиулах байгууллагын хараанд орсон байна. Мөрөөр нь орсон хуулийнхан Welcome to Video системээс Өмнөд Солонгосын интернет үйлчилгээ удирддаг хоёр нууц IP хаяг илрүүлсэн аж. Энэ хаяг нь Сонын гэрийн хаяг байсан байна. Эл мөрдөн шалгах ажиллагааны явцад АНУ, Британи, Испани зэрэг улсуудад бэлгийн боол болон ашиглагдаж байсан 23 насанд хүрээгүй хохирогчийг аварсан байна. Мөн сайтын фото, видео материалд дүрслэгдсэн хүүхдүүдийг илрүүлж, аврах ажиллагаа дэлхийн олон оронд үргэлжилж байгаа гэнэ. АНУ-ын Ерөнхий прокурорын орлогч Ричард Даунингийн хэлснээр тус улсын Хууль зүйн яам америк хүүхдүүдийг боолчлох боломж гаргахгүй аж. “Өнөөдрийн бидний хийсэн мэдэгдлээс хэрэв та иймэрхүү гэмт хэрэгтэй холбоотой бол бид таныг баривчлахаар ирнэ гэдгийг бүгд мэдэж ав” гэж тэрээр онцолсон байна.