Сүүлийн үед нойр чинь хүрч, бие нь хүндрээд байна уу? Энэ үед амархан ядраад нэг л дархлаа сулрах гээд байдаг. Ядаж байхад хомхой долоох, хатиг гарах гээд л дархлаа суларсныг чинь мэдэгдэх бичил биетүүд биеэр чинь дүүрэн "зочлох"-ыг яана.
Эрүүл чийрэг байна гэдэг зөвхөн байнга гараа сайн угааж, хүмүүсийн хажууд ханиахгүй байхаас илүү өргөн хүрээг хамардаг юм шүү. Ингэхийн тулд дараах зүйлүүдээс зайлсхийгээрэй.
- Сахар
Сахар нь дархлалын тогтолцоог дарангуйлж, жин нэмэгдүүлж, таны биеэс чухал шаардлагатай эрдэс бодисуудыг хөөн гаргана. Маш бага хэмжээтэй байлаа ч сахар таны эрүүл мэндэд хортой. 100 грамм эрсэн чихэр агуулсан хүнсний зүйл эсвэл ундаа (2 лааз хийжүүлсэн ундаа) уухад таны дархлалын тогтолцооны гол эс болох цагаан эсийн нян устгах чадварыг 40 хувиар бууруулдаг. Сахарын дархлал дарангуйлах үйлчилгээ тэр даруйдаа буюу 30 минутаас 5 хүртэлх цаг үргэлжилдэгаж. Сахарыг чихрийн манжин, чихрийн нишингээс гаргаж авдаг боловч боловсруулах явцад бүх шим тэжээлтэй бодисуудыг салгаж авдаг байна.
- Нойр дутуу байх
Хэрвээ таны нойр дутуу байдаг бол магадгүй ханиад томуу болон бусад халдварт илүү өртөмтгий байгаагаа анзаарсан байж болох юм. Сайн унтаж амрахгүй байх нь стрессийн дааврыг илүү их ялгаруулдаг. Энэ нь бие махбодийг үрэвсүүлэхэд хүргэх бас нэгэн шалтгаан байж болох юм. Сайн унтаж амарснаар мелатонины ялгаралт нэмэгддэг бөгөөд энэ нь E аминдэмээс хоёр дахин илүүгээр чөлөөт радикулуудыг цэвэрлэдэг байна.
- Архи
Архи нь хүний бие махбод, сэтгэл санаанд удаан хугацааны, хортой үр дагаврыг бий болгодог. Хэдийгээр бага хэмжээтэй дарсыг өдөр бүр уух нь тархи, зүрхний үйл ажиллагаад тустай гэсэн таамаглал байдаг ч судалгаагаар тархины эсийг 40 хувиар бууруулах эрсдэлтэй зан үйл гэдгийг тогтоожээ.
Удаан хугацаанд архийг хэтрүүлэн хэрэглэх нь дархлалын тогтолцоог 2 замаар сулруулдаг байна. Нэгдүгээрт, хоол тэжээлийн дутагдалд оруулж, цагаан эсийн тоог цөөрүүлдэг. Хоёрдугаарт, хоол боловсруулах замын эрхтэн тогтолцоог гэмтээснээр хоолны шингэц мууддаг. Мөн элэгний бие махбодид шаардлагатай амин дэмүүдийг нөөцлөх чадварыг алдагдуулдаг аж.
- Д амин дэмийн дутагдал
Энэ нь олон төрлийн өвчин эмгэг үүсгэхэд нөлөөлдөг. Хэдийгээр хоол тэжээлээр авч болох ч дулааны улиралд наранд шарах нь сайн эх үүсвэр болдог.
- Шингэн дутагдах
Архаг шингэн дутагдалт нь эрч хүч, нойронд нөлөөлөхөөс гадна бие махбодиос хорт бодис ялгарахыг бууруулдаг байна. Иймээс бие махбодийн шингэний хэмжээг хэвийн хэмжээнд барьж байх нь дархлалын тогтолцоо хэвийн байх бас нэгэн хүчин зүйл юм.
- Эм
Хэдийгээр эмийн бодис нь дархлалын тогтолцоотой хамтран бие махбодийг эмчлэх үйлчилгээтэй байдаг ч ихэнх антибиотекууд бие махбодийн хэвийн, байх ёстой бичил биетүүдийг устгадаг байна.
- Боловсруулсан үр тариа
Боловсруулсан үр тариа буюу цагаан гурил, цагаан будаа, баяжуулсан гоймон болон олон төрлийн түргэн хоол нь бүхэл үр тариаг бодоход маш бага эслэг агуулдаг аж. Иймээс байнга ийм төрлийн хүнс хэрэглэх нь дархлалын тогтолцоог сулруулж архаг өвчлөлд хүргэдэг гэнэ.
- Архаг стресс
Энэ нь хүний бие дэх сайн дааврыг дарангуйлж байдаг кортизолын хэмжээг нэмэгдүүлдэг. Иймээс аль болох уурлаж бухимдахгүй байхыг хичээгээрэй. Хөгжим сонсох, ном унших, иогоор хичээллэх зэрэг олон аргыг туршиж үзэж болно шүү дээ.
- Сэтгэл санаа тавгүйтэх, айдас
Бүх төрлийн сөрөг сэтгэл хөдлөл нь бие махбодийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлдөг. Сөрөг мэдрэмжийг удаан хадгалах нь кортизолын түвшинг нэмэгдүүлдэг байна.
- Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах донтуулагч бодис, хор
Хүнсний будаг, донтуулагч бодис, кокейн зэрэг нь харшил, уушигны багтраа, төрөлхийн гажгууд, хорт хавдрын эх үүсвэр болдог. Үүнээс гадна хүний сэтгэл санааг маш ихээр тогтворгүйдүүлдэг гэнэ.