Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Удирдлагын академид сурах төлбөрөө “Вестерн Монголиан девелопмент” ХХК-иар төлүүлсэн албан тушаалтныг шалгаж дуусжээ

Завхан аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтэн Т.Ариунзаяаг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусжээ. Тэрбээр төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийн шаардлагад нийцсэн ахлах түшмэлийн багц сургалтад Удирдлагын академид хамрагдсан юм байна. Ингэхдээ сургалтын төлбөрөө “Вестерн Монголиан девелопмент” ХХК-иас гаргуулж төлүүлсэн гэнэ.
2024-06-27

Үерийн “голомт”-д усны инженерүүдээ ажиллуулъя

Манай улсад зам, дэд бүтэц, барилга, байгууламж, орчны тохижилттой холбоотой аливаа төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхдээ, томоохон бүтээн байгуулалт хийхдээ олон улсад баримталдаг стандарт, журмыг яг таг мөрддөггүй, мэргэжлийн хүмүүсийг энэ ажилд тэр бүр оролцуулдаггүй. Үүний горыг бид хангалттай амсаж буй. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ чинээнд нь тултал хязгаарлуулж, амь, эд хөрөнгөөрөө хохирох болсон. Үүний жишээг сүүлийн жилүүдэд нийслэлд тохиож буй үерээс харж болно.
2024-06-27

Улаанбаатар хотын түгжрэлийг нэг сарын дотор 40 хувиар бууруулах боломжтой гэв

Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас таксины нэг км-ийн үнэ 1000 төгрөг байхаар заасан. Гэтэл өдгөө 1000-1500 төгрөгөөр явж байгаа такси алга шүү дээ. Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газартай байгуулсан гэрээнд үйлчилгээнд явах автомашины насжилт 10 жилээс хэтрэхгүй, зөв талдаа жолооны хүрдтэй, стандарт шаардлага хангасан байна гэж заасан. Үүнийг нь зөрчвөл бидний үйлчилгээг шууд зогсооно. Харин 50 мянган жолоочийг эгнээндээ нэгтгэсэн манай өрсөлдөгч компанид энэ шаардлагаа тавьдаггүй. Төр эрх мэдлээрээ дамжуулж хувийн хэвшлийн байгууллагад давуу байдал олгож байна. Мөн бүх улс төрийн намын мөрийн хөтөлбөртэй танилцахад түгжрэлийг бууруулах шийдэл алинд нь ч байсангүй. Тиймээс зарим намын төлөөллийг энэ талаар хэлэлцэх мэтгэлцээнд урьж байна” гэлээ.
2024-06-26

Улаанбаатарт дурлалын “нар” хаана манддаг вэ

Замын хажуугаар алхахад автомашинууд ус цацална. Хөтлөлцөөд алхахад гудамж нарийдна, замын нүх сүвийг тойрч, эсвэл харайх хэрэг гарна. Дуу чимээний “дарангуйлал” ч их. Залуусын хотод тайван суух цэцэрлэгт хүрээлэн ч үгүй. Ногоон байгууламж нь 100 метр орчим л үргэлжилнэ. Түүнийх нь сүүдрэвчинд хүмүүс багталцахгүй. Бас хотоо тольдоод яриа өрнүүлэх үзэмжтэй газар ч хомс. Хүмүүсийн хамгийн ихээр зорин очдог Үндэсний соёл амралтын хүрээлэн ачааллаа дийлэхгүй шахам байдаг. Саравчтай суудаг хэсгийнх нь орчимд хүүхдүүд бөмбөг тоглоно. Бөмбөгөөрөө бусдыг цохиж гэмтээх эрсдэл их. 
2024-06-26

Америкийн шилдгүүд Парисыг зорих эрхээ авчээ

АНУ-ын ойрын зайн гүйгч Ш.Ричардсан Южин хотод болж буй олимпын сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, Парисыг зорих эрхээ авлаа. Тэрбээр 100 м-ийн гүйлтэд 10,71 секунд гүйж, энэ улирлын шилдэг амжилтын эзэн болсноор олимпын наадамд анх удаа оролцох гэж буй юм. Энэ жил 24 настай Ш.Ричардсон 2021 оны Токиогийн олимпод оролцох байсан ч сэргээшийн шалгалтад бүдэрснээр боломжгүй болсон билээ. Шакарри 100 м-ийн зайд дэлхийн аварга цолыг эзэмшиж буй юм. 
2024-06-26

“Лейкерс” шинэ дасгалжуулагчтай боллоо

NBA-ийн тоглогч асан Ж.Ж.Редик “Лос- Анжелес лейкерс” багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдлоо. Тэрбээр“Би “Лейкерс”-ийг дасгалжуулахыг маш их хүсэж байсан. Өнөө үеийн хоёр агуу тоглогч болох Л.Жэймс, Э.Дэвистэй цагийг сайхан өнгөрүүлнэ гэж найдаж байна. Лос-Анжелест ажиллахаар болсон нь миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэрийн нэг гэдэгт итгэж байна” хэмээн хэвлэлийн багахурлын үеэр ярьжээ. 
2024-06-26

Судалгаанд хамруулсан ойн сангийн 30.4 хувьд нь хөнөөлт шавж голомтлон тархжээ

Төвийн бүсэд Архангай, Булган, Завхан, Орхон, Хөвсгөл аймгийн ойн сангийн нийт 747.6 мянган га талбайд судалгаа явуулахаар төлөвлөснөөс одоогоор 230 мянган га-д нь ажиллажээ. Үүний 52.6 хувь буюу 121 мянган га талбайд нь микробиологи болон авиа микробиологийн аргаар шавж устгах арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай гэж мэргэжилтнүүд үнэлсэн байна. Энэ бүсэд Якобсоны төөлүүрч, эгэл бийрэн сүүлт эрвээхэй ойн санд хохирол учруулах хэмжээнд голомтлон тархжээ. 
2024-06-26

 “2030 он гэхэд дэлхий дахинд учирч болзошгүй гамшгийн тохиолдол 40 хувиар нэмэгдэнэ”

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргасан судалгаанд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн манай улсад сүүлийн 80 жилд агаарын дундаж температур 2.5 хувиар дулаарч, байгалийн гамшигт үзэгдлийн давтамж хоёр дахин нэмэгдсэн. Нийт тохиолдож буй гамшигт үзэгдлийн 30-60 хувь нь аадар бороо, үерээс үүдсэнийг онцолжээ. Тиймээс цаг уурын өөрчлөлтийн эсрэг ногоон байгууламж бий болгож, мод олноор тарьж, экологийн тэнцвэрт байдлыг бий болгох шаардлагатайг дээрх БОАЖ яамнаас уриаллаа. 
2024-06-26

Хугацаат цэргийн 22 алба хаагчид халдсан ахлагчийн гэм бурууг дэнслүүлнэ

Дээрх хугацаанд дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэсэн, цэргийн албанаас оргон зайлсан, байлдааны зэвсэг, галт болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэлтэй харьцах журам зөрчсөн зэрэг цэргийн албаны эсрэг найман хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд Дорнод аймгийн Прокурорын газраас хяналт тавьж, дөрөвт нь яллах дүгнэлт үйлдэн шүүхээр шийдвэрлүүлсэн гэнэ.
2024-06-26

Арванхоёрдугаар тойрог: Этгээд, сонирхолтой нэр дэвшигчидтэй Хан-Уул дүүрэг

МАН-аас энд УИХ-ын гишүүнээ илгээсэнгүй. Харин дүүргийн Засаг дарга, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ж.Алдаржавхлан, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл, УИХ-ын даргын ажлын албаны зөвлөх Л.Нинжжамц нарыг нэр дэвшүүлээд байна. Л.Нинжжамц философич, эрх зүйч мэргэжилтэй ч хэвлэл мэдээллийн салбартай амьдралаа холбосон нэгэн. Тэрбээр “Дөрөв дэх засаглал”, “Ы бямба гараг” зэрэг сониныг эрхлэн гаргаж, өдөр тутмын “Өглөөний сонин”-ы эрхлэгч, 2017-2020 онд МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан билээ
2024-06-25

Наадмын нээлтэд 3D тайз ашиглана

Наадмын ерөнхий продюсер Г.Маргад-Эрдэнэ “Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдалын удирдлага дор залуу уран бүтээлчид нэгдэж буй. Бид дэвшилтэт технологи ашиглан бүрэн автомат 3D театрын тусламжтай хөгжимт жүжгийн хэлбэрээр уран бүтээлээ толилуулахаар ажиллаж байна. Бүрэн автомат 3D тайз нь үзэгчдэд илүү сонирхолтой, бодит мэт мэдрэмж төрүүлнэ.
2024-06-25

“The Hu” хамтлаг Монголд анх удаа бүрэн хэмжээний тоглолт хийх нь

“Хүннү рок” урсгалыг үндэслэгч, “Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг ирэх сарын 10- нд анхны бүрэн хэмжээний тоглолтоо үзэгчдэд хүргэх нь. Энэхүү тоглолтын ерөнхий продюсероор Халзаа буюу М.Даваасүрэн, найруулагчаар Б.Анар ажиллах юм байна. Тэд Монголд урьд өмнө нь байгаагүй шинэлэг шийдэл, тайз засал бүхий тоглолт зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж буй гэнэ. 
2024-06-25

Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд гар урлаачид чуулна

Энэхүү наадам нь гар урлалын төрөл болох хөдрөг, зүймэл даавуун урлалын үнэ цэнийг өсгөх зорилготой үндэсний хэмжээний томоохон уралдаан юм. Түүнчлэн тус наадмын хүрээнд иргэдэд гар урлалыг өдөр тутмын амьдралдаа хэрхэн ашиглах талаар мэдээлэл олгох юм байна. Мөн гар урлалаар дамжуулан өв соёлоо олон улсад сурталчлан таниулах гэнэ.
2024-06-25

Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын багш Б.Цэвэл

Хэд хоногийн өмнө бие чилээрхэж, эмнэлэгт үзүүлэхээр дугаар хүлээж суув. Цагаа хүлээсэн хүмүүс юу эсийг ярих вэ дээ. Өөрсдийн өвчин зовлон, уудаг эм тан, нутаг ус, хашдаг ажил алба гээд юм юм л ярих аж. Надтай зэрэгцэн суусан, насаар ойролцоо болов уу гэмээр эмэгтэй яриа өдөж танимхайрав. Тэр нийслэлийн 14 дүгээр сургуульд багш байсан гэдэг нь надад олзуурхууштай санагдлаа. Учир нь нэгдүгээр ангиас 10 төгстөлөө хамт сурсан нэг нутаг, гол усны минь найз тус сургуульд олон жил багшлаад гавьяаныхаа амралтад гарсан юм. Ойрд бид уулзаагүй болохоор найзынхаа сургийг дуулна гэж олзуурхсан хэрэг л дээ. 
2024-06-25

Есдүгээртойрог: Харьцангуй нам жим хэсэг

Сонгуулийн есдүгээр тойрог болох Баянгол дүүргээс УИХ-д гурван гишүүн сонгоно. 16 нам, хоёр эвсэл болон бие даагч нийт 50 нэр дэвшигч тэнд өрсөлдөж байна. МАН, АН, ИЗНН, Шинэ нэгдсэн эвсэл, Эх орон, Бүгд найрамдах, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Иргэний хөдөлгөөний, ХҮН, Ард түмний хүч, Эрх чөлөөний эвсэл, Иргэдийн оролцооны нэгдэл намынхан тус бүр гурван хүн сойжээ.
2024-06-25

Тоглоомын төвөөр үйлчлүүлэхэд нэг цагийн үнэ нь 15-33 мянган төгрөг байна

Сурагчдын амралт эхэлж, хүүхдүүд гар утас болон зурагт үзэж л өдрийг өнгөрөөж байна. Гараад тоглохыг хүссэн ч тоглоомын талбай ховор. Байгаа хэд нь стандартын шаардлага хангахгүй, нурж унах дөхсөн нь элбэг. Тэдний хувьд аав, ээжтэйгээ тоглоомын төвөөр үйлчлүүлэх нь хөгжилтэй дурсамж бүтээж, гэр бүлийн халуун дотно уур амьсгал мэдрүүлдэг гэнэ. Тиймээс амралтын өдрүүдэд зорин очиход тохиромжтой тоглоомын төвүүдийн мэдээллийг хүргэе. 
2024-06-25

Хэн ялах вэ

УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа өндөрлөх дөхөж байна. Нам, эвсэл, бие даагчид боломжийн хэрээр өрсөлдөцгөөж, бусдаас ялгарч онцгойрон сонгогчдын анхаарлыг татахыг хичээж буй. Ард түмэн МАН, АН хоёрыг сонгохгүй гэж хатуу шийдсэн нь өнөөгийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна. Тэд эрэл хийж байгаа. АН, МАН-аас бусад буюу сонгуульд өрсөлдөхөөр саналаа өгсөн хоёр эвсэл, 19 нам дотор олигтой юм байна уу гэж харж байна. Тэгвэл 2024 оны ээлжит сонгуулийн өмнө ард түмэндээ хэн нь хэн бэ гэдгийг ялгахад нь багахан ч атугай нэмэр болъё. 
2024-06-25

Гадаадад бүртгүүлсэн сонгогчдын 73.2 хувь нь саналаа өгчээ

УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор гадаадад бүртгүүлсэн 13 095 сонгогчоос 9579 нь буюу 73.2 хувь нь саналаа өгчээ. Хилийн чанадад байгаа иргэдийнхээ саналыг авах ажлыг зохион байгуулах Төв комиссынхон үүнийг өндөр үзүүлэлт хэмээн дүгнэж байна. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаадад байгаа иргэдийн санал хураалтад оролцсон хувь 73 хувьд хүрсэн ч бүртгүүлсэн сонгогч нь одоогийнхоос цөөн буюу 7500 байв. Энэ удаа дөрвөн өдрийн турш санал хураалт явуулж, цахимаар бүртгэсэн зэрэг нь үүнд нөлөөлсөн хэмээн үзэж буй аж. Монголчууд олноор амьдардаг улсуудын нэг БНСУ-д 2057 сонгогч бүртгүүлснээс 69 хувь нь оролцжээ. Ер нь цөөн монгол хүнтэй ихэнх оронд бүртгүүлсэн бүх сонгогч нь саналаа өгсөн байна. 20-39 насныхны оролцоо өндөр байж.
2024-06-25

Хоёр хүний амийг бүрэлгэсэн хэрэгт 20 настай залууг шалгаж байна

Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дахь орон сууцад хүний амийг хөнөөсөн тухай мэдээллийг энэ сарын 21-ний 07.10 цагт цагдаагийн байгууллагад ирүүлсний дагуу тус дүүргийн Цагдаагийн газар, ЭЦА, МБА-ныхан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлжээ. Ш гэх 16 настай охин гэмт этгээдийн гарт амиа алдсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад 32 настай З гэх бүсгүйг ч хөнөөн, цогцсыг нь гэртээ нуусан байсан нь тодорхой болсон гэнэ. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн XIX хороонд оршин суудаг 20 настай Д гэх залуу үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдож буй аж. Тэрбээр энэ сарын 8-9-нд шилжих шөнө эхний гэмт хэргээ үйлдээд, хохирогчийн цогцсыг гэртээ нуусан байжээ. 
2024-06-25

“Хар машин”-ыг орон даяар шалган туршлаа

УИХ-ын ээлжит сонгуульд ашиглах “хар машин” гэгддэг автоматжуулсан хэрэгслийн программ хангамж, иж бүрдлийг 21 аймаг, есөн дүүргийн 2198 хэсгийн санал авах байранд өчигдөр нэгэн зэрэг шалган туршлаа. Санал авах байранд ашиглах камерын болон ирцийн мэдээ дамжуулах систем, санал тоолох төхөөрөмж түүний иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгслийг хэсгийн хороодод гэмтэлгүй хүргэж, дүнг саадгүй дамжуулж байгаа, эсэхийг үүгээр шалгав. Эл “шалгалт”-ыг улс төрийн нам, эвсэл болон иргэд, ажиглагчдын төлөөлөл хянаж, хэвлэл мэдээллийн байгууллага нээлттэй сурвалжилсан юм. 
2024-06-25