Банкны нэг хувийн шимтгэлийн асуудлаар өмгөөлөгчидтэй үргэлжлүүлэн хамтран ажиллах нь
Тус газраас дээрх шүүхийн маргаанд эрх зүйн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байсан зарим өмгөөлөгчтэй үргэлжлүүлэн ажиллахаа илэрхийлж, цаашид энэ асуудлыг өөрсдийн нэр хүндээ өсгөх, олон нийтэд танигдах буюу улс төрийн зорилгоор ашиглахгүй, шударга байх зарчмыг онцгойлон сануулж өчигдөр гэрээ байгуулжээ. Учир нь шүүхийн шийдвэрийг банкууд сайн дураар биелүүлэх хуулийн хугацаа үргэлжилж байгаа бөгөөд тухайн хугацаанд биелүүлээгүй тохиолдолд улсын байцаагчийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх, шийдвэрийн хэрэгжилтийг хангах үйл ажиллагааг зохион байгуулах шаардлага үүсэж буй тул эл хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхэд өмнө нь хамтран ажиллаж байсан өмгөөлөгч С.Ялалт, Б.Цэнгэл, Г.Чинбат нартай үргэлжлүүлэн хамтран ажиллахаар болсон гэж мэдээлэв.
2023-09-22
18 дугаар сургуулийн 21 сурагч хордож, ангийг нь битүүмжилжээ
Тэд өчигдөр 16.17 цагийн орчимд бөөлжиж, суулгасан гэх шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хүргүүлсэн аж. Нийслэлийн Эрүүл мэндийн газар болон цагдаагийн байгууллагынхан газар дээр нь очиж шалгаад хүүхдүүд хий үнэрлэсэн байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Тиймээс ангийг нь битүүмжилжээ. Өчигдөр 19.45 цагийн үед хүүхдүүдээс дөрвийг нь ЭХЭМҮТ-д хэвтүүлэн эмчилж байв. Бусдынх нь биеийн байдал хэвийн болсон тул гэрт нь хүргэжээ. Манай сонины дугаар шилжих мөчид хордлогын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж байлаа.
2023-09-22
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн санг тусгай сангаас хасна
Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцээд, холбогдох журмыг шинэчлэн баталлаа. Уг санг 2001 онд байгуулж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд төрийн бодлогын хүрээнд харилцаа холбооны зайлшгүй шаардлагатай үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд бодит үнээр хүргэх, шинээр сүлжээ байгуулах, харилцаа холбооны орчин үеийн дэвшилт технологийг нэвтрүүлэх, өргөтгөх, шинэчлэхэд тус сангийн хөрөнгийг зарцуулахаар заасан. Үүнийг боловсронгуй болгох өөрчлөлтүүдийг дээрх журамд тусгасан байна. Тодруулбал, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, эл санг тусгай сангаас хасах, хөрөнгө зарцуулах үйл ажиллагаанд нь төрийн оролцоог багасгах, хувийн хэвшлийнхнийг дэмжиж, зохион байгуулалтыг өөрчлөн, менежментийг нь сайжруулах шаардлагатай гэж үзсэн Цахим хөгжил, харилцаа холбооны яамны саналыг дэмжжээ.
2023-09-21
Албан тушаалын томилгоонд шалгалт хийхийг даалгав
Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, Дархан-Уул аймагт ес, Сэлэнгэ болон Архангайд тус бүр долоон томоохон төсөл, хөтөлбөрийг ирэх онд хэрэгжүүлэхээр шийдвэрлэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сард 10 аймагт ажиллаад буй. Тэрбээр тухайн орон нутгийн иргэдийн эрэмбэлсэн томоохон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрийг ирэх оны төсөвт тусгуулахаар мэдэгдсэн юм. Дээрх бүтээн байгуулалтад шаардлагатай санхүүжилтийг нь шийдвэрлэхийг Сангийн сайдад даалгаснаас гадна “Шүүр” ажиллагааны хүрээнд төрийн болон улс төрийн албан тушаалын томилгоонд шалгалт хийж, танилцуулахыг Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дарга Б.Баасандоржид үүрэг болголоо.
2023-09-21
Тендерт оролцох эрх хязгаарлах “хар жагсаалт”-ын бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлнэ
Мөн гүйцэтгэгчээс гадна захиалагч талын хариуцлагыг нэмэгдүүлэх, ажлаа сайн гүйцэтгэсэн компаниудыг “цагаан жасгаалт”-д оруулдаг болох шаардлага байгааг хэлэлцсэн байна. Улмаар шалгаруулалтад оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэл хөтлөлтийг эрчимжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгав. Түүнчлэн худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан, илт худал мэдээлэл бүхий материал ирүүлсэн аж ахуйн нэгжийн мэдээллийг холбогдох нотлох баримт, мэдээллийн хамт худалдан авах ажиллагааны улсын байцаагч нарт хүргүүлэхийг захиалагч нарт үүрэг болголоо.
2023-09-21
БНХАУ-ын ноолуурын аж үйлдвэрийн туршлагаас судаллаа
БНХАУ-ын Хүнс, үндэсний бүтээгдэхүүн, малын импорт, экспортын худалдааны танхим, Монголын ноос, ноолуурын холбоо хамтран зохион байгуулсан аж үйлдвэрийн хурлын хүрээнд “Монголын хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, дээрх холбооны гишүүн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл урд хөршийн Чинхэ дэх ноолууран бүтээгдэхүүн боловсруулагч, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцсаныг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Монгол, Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал уржигдар, өчигдөр самнасан ноолуур бэлтгэлийн томоохон төв Чинхэд болсон аж. Тус хотод ноолуурын олон улсын худалдааны үзэсгэлэн зохион байгуулдаг агаад энэ онд 30 дахь удаагийнх нь болжээ. Үүнд манай улсын 30 орчим ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна.
2023-09-21
“Их тойруу” төвд улсын бүртгэлийн үйлчилгээний цэг нээжээ
Сүхбаатар дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Их тойруу” худалдааны төвийн нэгдүгээр давхарт улсын бүртгэлийн үйлчилгээний цэг нээжээ. Тус цэг ирэх даваа гаргаас эхлэн иргэдэд үйлчилж эхлэх нь. Улсын бүртгэлийн ерөнхий газраас мэдээлснээр төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах үүднээс уг ажлыг хэрэгжүүлжээ. Түүнчлэн уг цэг нь амралтын өдөр буюу бямба гарагт 10.00-18.00 цагт ажиллахаараа онцлогтой аж. Харин лхагва, ням гарагт амрах юм байна. Иргэд эндээс улсын бүртгэлтэй холбоотой бүх төрлийн үйлчилгээг авах боломжтой. Ташрамд дурдахад, нийслэлийн хэмжээнд одоогоор улсын бүртгэлийн 30 цэг бий гэнэ.
2023-09-21
Төв аймгийн таван сургууль, зургаан цэцэрлэгийн барилгын төсвийг шийдвэрлэх нь
Түүнчлэн Манзуширын хийд рүү инженерийн дулааны шугам сүлжээ татах, цагдаагийн байгууллага зориулалтын байртай болох, хөдөө аж ахуйг хөгжүүлэх төслийг санхүүжүүлэх, дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг төрөөс дэмжих, нийтийн тээврийн таксины үйлчилгээг сонгон шалгаруулах тендерийн зөвшөөрөл өгөх, шинэ суурьшлын бүсэд дэд бүтцийг нь шийдвэрлэж, цахилгаанаар хангах, заавал нийгмийн даатгал төлөх бус, хадгалдаг, түүнийг барьцаалж зээл авдаг тогтолцоог бүрдүүлж өгөх зэрэг саналыг иргэд хэлж байлаа. Мөн залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх газар дутмаг, шилжин ирэгсдэд ээлтэй бодлого байхгүй, аймаг, орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ үгийг сонсохдоо хойрго байгааг шүүмжлэв.
2023-09-21
Казахстаны Ерөнхийлөгч ирэх онд Монголд айлчилна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулганд оролцож буй. Энэ үеэр Төрийн тэргүүн Швейцарын Холбооны Улсын Холбооны Ерөнхийлөгч Ален Берсе, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио нартай уулзлаа. Талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, олон улсын харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцсон юм.
2023-09-21
Завхан аймгийн Яруу сумд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ
Эл нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс хуралджээ. Халдвар авсан байж болзошгүй иргэн аймгийн төвд ирж, овооны тахилгад оролцсон тул ойрын хавьтлын хүн нь нэлээд олон байх магадлалтай гэнэ. Хавьтлуудыг тогтоох ажил өчигдөр үргэлжилж байв. Түүнчлэн аймгийн Засаг дарга захирамж гаргаж, Улиастай, Яруу сумд зургаа хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Тарваган тахал өвчний нууц үе нь зургаа хоног учраас ийнхүү шийдвэрлэсэн байна. Эл шийдвэртэй холбоотойгоор МИАТ компаниас энэ сарын 21, 23, 25-нд товлосон Улиастайн чиглэлийн нислэгээ цуцлахаа өчигдөр мэдэгдлээ.
2023-09-21
“Чингис хаан” музей мягмараас бусад гарагт нээлттэй
“Чингис хаан” үндэсний музей өвлийн цагийн хуваариа гаргажээ. Эднийх ирэх оны тавдугаар сарын 14 хүртэл мягмараас бусад гарагт 09.00- 17.00 цагийн хооронд ажиллах аж. Тасалбарыг 16.00 цаг хүртэл худалдана. Хуулийн хүрээнд 0-16 насны хүүхдүүд музей үнэ төлбөргүй үздэг. Ахлах ангийнхан, оюутнууд, ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 15, том хүнд 30 мянган төгрөгөөр үйлчилдэг. Гадаадынхан мөн 30, харин хүүхдүүд нь 15 мянган төгрөгөөр үзэх боломжтой. Музейн мэргэжлийн тайлбарлагч авах бол тухай бүрт нэмэгдэл үнэ төлнө.
2023-09-20
Баррель газрын тосны ханш 95 ам.долларт хүрэв
Мөн энэхүү бүтээгдэхүүний үнэ 2023 онд гурван оронтой тоонд хүрч өсөхийг үгүйсгэхгүй гэж төсөөлснөө “Citi” группийн стратегичид дурдав. Ойрын хугацаанд баррелийнх нь ханш 100 “ногоон”-д хүрэх магадлалтай хэмээн тооцсоноо “Chevron” корпорацынхан хэлснийг “Bloomberg” дамжуулсан юм. Саудын Арабын Эрчим хүчний сайд Канадад болсон хурлын үеэр “Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) зах зээлийг тогтвортой байлгах, эрчим хүчний аюулгүй байдалд анхаарч байгаа” гээд, тус улс нийлүүлэлтийн хэмжээгээ сар бүр өөрчлөхийг ч үгүйсгээгүй аж. Ташрамд дурдахад, “харалт”- ны ханш гурван долоо хоног дараалан өсөөд буйг шинжээчид онцолжээ.
2023-09-20
Төв аймагт барьж буй цахилгаан станцын ажил 26 хувьтай байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төв аймгийн Зуунмод хотод барьж буй 640 хүүхдийн суудалтай спортын төрөлжсөн сургуулийн болон 30 мегаваттын дулааны станцын барилгын ажлын явцтай өчигдөр танилцжээ. Сургуулийн барилгыг 2019 онд улсын төсвийн 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн ч санхүүжилт дутсанаас зогссон юм байна. Барилгыг бүрэн ашиглалтад оруулахад 2.9 тэрбум төгрөг хэрэгтэй байгааг гүйцэтгэгчээр ажиллаж буй “Эл Си Би” компанийн захирал Я.Дашдорж танилцуулсан аж. Усан бассейнтай сургууль барихаар төлөвлөсөн атлаа зургийг нь орхигдуулсан, спорт заалны шалыг стандартын дагуу гүйцэтгэх хэрэгтэй гэсэн тайлбарыг тэрбээр хэлжээ.
2023-09-20
Автомашингүй өдрийг энэ сарын 23-нд зохион байгуулах нь
Автомашингүй өдрийг Улаанбаатарт энэ сарын 23-ны бямба гарагт зохион байгуулахаар болсныг нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. Тухайн өдөр уламжлал ёсоор хотын төв зам дагуух тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 07.00-18.00 цагт хязгаарлах юм байна. Түүнчлэн төв талбайд “Эрсдэлгүй, эрүүл орчныг хамтдаа” өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ үеэр эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, мэдээллүүдийг нэг доороос авах боломж бүрдүүлэхээрээ онцлогтой аж. Мөн соёл, урлаг, спортын арга хэмжээнүүдтэй гэнэ. Автомашингүй өдрөөр гэр бүлээрээ алхах, дугуй унахыг нийслэлийн Эрүүл мэндийн газраас уриалсан юм. Ташрамд дурдахад, үүнээс өмнөх автомашингүй өдрийг өнгөрсөн зургадугаар сарын 3-нд зохион байгуулсан. Уг өдөр “Улаанбаатар марафон” олон улсын тэмцээн болсон билээ.
2023-09-20
“Намрын ногоон өдрүүд-үндэсний үйлдвэрлэл 2023” арга хэмжээ болно
Тэгвэл баасан гарагт 11.00-15.00 цагт газар тариалангийн салбарын танилцуулах, 15.00-17.00 цагт баруун бүсийн аймгуудын өв соёлыг танилцуулах өдөрлөг зохион байгуулах нь. Харин бямба гарагт 11.00-13.30 цагт төвийн бүсийн аймгуудын өв соёлыг танилцуулах, 14.00-17.00 цагт хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн салбарын өдөрлөг болох гэнэ. Түүнчлэн ням гарагт зүүн, хангайн бүсийн аймгуудын өв соёлыг танилцуулах аж. Мөн энэ сарын 25-нд B2B гэрээ хэлэлцээ хийх, хамтын ажиллагааны уулзалт 14.00-17.00 цагт болох нь. Энэхүү үзэсгэлэн худалдаанд зориулж цэнгэлдэх хүрээлэн дотор 240 асар бэлтгэжээ.
2023-09-20
Таван голоо авч үлдэх гэсэн Эрдэнэ цагааныхан Улаанбаатарт ирж шүүхдэж байна
Хариуцагч АМГТГ-ын Кадастрын хэлтсийнхэн “Цөмийн энергийн тухай хуулийн дагуу олгогдсон ураны хайгуулын лицензтэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу ердийн ашигт малтмал буюу хүрэн нүүрсний лиценз олгох боломжгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 24.1-т “Хайгуулын лицензтэй талбайд зөвхөн уг лиценз эзэмшигч нь ашиглалтын лиценз хүсэж, өргөдөл гаргах эрхтэй” гэж заасан. Эрдэс баялгийн зөвлөлийн 2018 оны тавдугаар сарын 17-ны хуралдаанаар хэлэлцэж, Эрээн толгойн нүүрсний ордын нөөцийг Улсын нэгдсэн санд бүртгэсэн хэдий ч ураны хайгуулын талбайд гаргасан хүрэн нүүрсний ашиглалтын лицензийн өргөдлийг хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
2023-09-20
Бидэнтэй хамт 27 жил байсан уншигчдадаа баярлалаа
“Өнөөдөр” сонины 27 жилийн ой өнөөдөр тохиож байна. 1996 оны есдүгээр сарын 20-нд Монголын нэрт сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Цэрэндоржийн Балдоржийн санаачилгаар үндэсний өдөр тутмын чөлөөт сонин “Өнөөдөр” анхны дугаараа уншигчдадаа өргөн барьсан билээ. “Өнөөдөр” сонин нь 27 жилийн турш хараат бус, хариуцлагатай сэтгүүл зүйг хөгжүүлэх, үнэн бодит байдлыг эрхэмлэх, шударга ёсны дуу хоолой болох, олон ургалч үзлийн талбар байхыг гол зарчим болгон ажилласаар ирсэн. Энэ хугацаанд бидэнтэй хамт байсан уншигч та бүхэндээ баярлалаа. Бид цаашид ч олон нийтийн мэдээлэл авах эрхийг дээдэлж, ёс зүйтэй сэтгүүл зүйн төлөө ажиллах болно.
2023-09-20
50 тэрбумын нөхөн төлбөрт бүдэрсэн “Шинэ Зуунмод” төсөл
Уг нь гурван жилийн дотор нөхөн төлбөрийг нь олгоод, газрын асуудлыг нь нэгмөсөн цэгцлэх боломжтой ч шийдэлгүй удаашруулсаар өдий хүрлээ” гэсэн нь үнэн бололтой дог. Иргэд, аж ахуйн нэгжид олгох нөхөн төлбөрийг 2022, 2023 оны төсөвт суулгуулахаар санал оруулсан ч дэмжээгүй юм байна. Харин 2024 оныход эхний ээлжид яаралтай чөлөөлөх шаардлагатай 31 нэгж талбарын эздэд олгох төлбөрийг л суулгуулахаар санал оруулж. Танаж, хассаар 185-аас 31-т нь олгохоор хүсэлт илгээсэн гэсэн үг.
2023-09-20
Энэ намрын анхны цас Говь-Алтайд орлоо
Говь-Алтай аймагт энэ намрын анхны цас оржээ. Өчигдөр 14.00 цагийн байдлаар Алтай, рдэнэ сумд цас орсон байв. Мөн Төгрөг, аян-Уул, Тайшир, Гуулин, Есөнбулаг сумд цас, бороо холилдон оржээ. Тус аймгийн тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвөөр энэ сарын 21-нд хойд хэсгээр, 22, 26-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хэсгээр, 24, 25-нд нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орох аж. Манай орны нийт нутгаар энэ сарын 22-ноос агаарын температур сэрүүсэж, зарим газраар цас орохыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулжээ.
2023-09-19
УИХ-ын гишүүд Беларусьт айлчлах гэнэ
Б.Энх-Амгалан хоёр орны хооронд гадаад худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэх, салбар бүрийн хамтын ажиллагааг бодит ажил хэрэг болгох талаар хөндсөн байна. Парламент хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал ач холбогдолтойг тэрбээр тэмдэглээд, хөдөө аж ахуйн салбарын харилцаанд түшиглэн том оврын ачааны авто машины дистрибьютер, тракторын механикжсан автобааз, ачааны галт тэрэг угсрах үйлдвэр зэргийг зорилтот бүс нутагт байгуулснаар эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ гэдгийг онцоллоо.
2023-09-19