ШУУРХАЙ: Үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж
Өнөөдөр ихэнх нутгаар, зургаадугаар сарын 20-нд Хөвсгөл, Архангай, Булган, 20-21-нд шилжих шөнө Булган, Сэлэнгэ, Төв аймаг, Улаанбаатар хот орчим, 21-нд Төв, Сэлэнгэ, Хэнтийн нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул борооны өмнөх хүчтэй салхи, мөндөр, үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2024-06-19
Хуурамч бүтээгдэхүүний жагсаалтад “Zextra sure” бүтээгдэхүүн орсон
Тайландын Хүнс, Эмийн захиргаанаас гаргасан Вьетнамын хуурамч бүтээгдэхүүний жагсаалтад “Zextra sure” бүтээгдэхүүн орсон ба хэрэглэхгүй байхыг зөвлөжээ. Мөн тус бүтээгдэхүүний албан ёсны сертификат нь өөр, өөр компанийнх байна. Иймд хуурамч сурталчилгаа бүхий бүтээгдэхүүн дур мэдэх хэрэглэхээс зайлсхийж заавал эмчид хандаарай.
2024-06-19
Модны хөвөн шатаасан гэх гал түймрийн 31 дуудлага иржээ
Манай улсад хамгийн өндөр тархацтай модны төрөл бол улиас бөгөөд жил бүрийн зургадугаар сарын дунд үеэс хойш бидний хэлж заншсан модны хөвөн буюу боловсроогүй үр нь гудамж талбай, олон нийтийн газар их хэмжээгээр унасантай холбоотой нийслэлийн хэмжээнд сүүлийн 2 хоногт бүртгэгдсэн гал түймрийн 40 дуудлагаас 31 нь модны хөвөн шатсан гэх дуудлага мэдээлэл байна.
2024-06-19
Японы Бурханы шашны төлөөлөгчид Гандантэгчэнлин хийдэд зочиллоо
Японы Бурханы шашны Ничирэн-шү урсгалын төлөөлөгчид МБШТөв-Гандантэгчэнлин хийдэд зочиллоо. Уг бүрэлдэхүүнд Ничирэн-шү урсгалын номлолын салбарын захирал Хасигава Юүчи, Шүнкэйжи сүмийн хамба лам Сайто Гёоэн, Ничирэн-шү урсгалын гадаад харилцааны менежер Ошима Кейжи, Ришшү их сургуулийн дэд захирал доктор Сүзүки Ацүши, тус сургуулийн эх бичиг, сурвалж судлалын багш доктор, дэд проф Фүмио Шожи нар Тэргүүн Их Хамба лам, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандоржид бараалхлаа.
2024-06-19
29 сая төгрөгийн дэмжлэг үзүүлжээ
Биеийн тамир, спортын улсын хороо болон Монголын тусгай олимпын хороотой хамран Бүгд найрамдах Солонгос улсын гангвон-до мужид 06.13-06.18-ны өдрүүдэд заалны хоккей-floorball-ны тэмцээнд оролцож байна.
2024-06-19
Олон улсын геологийн II аварга шалгаруулна
Олон улсын геологийн II аварга шалгаруулах “ГЕОВЫЗОВ” тэмцээн ирэх есдүгээр сарын 3-13-нд болох нь ээ. ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсад болох уг тэмцээн орос, англи дээр явагдана.
2024-06-18
Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийнэ
Сэлбэ голын голдирлыг өөрчлөн барьсан “S’Outlet” дэлгүүрийн төмөр бетонон хийцээр хүчитгэсэн таван давхар барилгыг өнгөрсөн тавдугаар сард буулгаж дууссан. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Сэлбэ голын голдирлыг тэлж, түшиц хана хийх “Сэлбэ - Дунд голын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн угсралтын ажил”-ын тендерийг зарласан бөгөөд маргааш буюу зургаадугаар сарын 13-ны өдрийн 11:00 цагт нээнэ. Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга М.Балдандоржоос тодрууллаа.
2024-06-13