Цахим орчинд зургадугаар сарын 5-наас тэтгэврийг нэмэгдүүлнэ гэх мэдээлэл түгээжээ. Уг мэдээллийг Монголын баримт шалгах төвөөс шалгаж, нягталжээ. Мэдээлэл түгээсэн хаяг нь хуурамч бөгөөд төрийн байгууллагуудын албан ёсны мэдээлэлд зургадугаар сарын 5-наас тэтгэвэр нэмэх тухай мэдээлэл байхгүй. Хамгийн сүүлд 2024 оны дөрөвдүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоол гарч, бүрэн тэтгэврийн болон цэргийн тэтгэврийн доод хэмжээг 650 мянган төгрөгөөр, нийгмийн даатгалын сангаас олгох хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг болгосон билээ.
Хаягийг шалгахад:
Тус мэдээллийг тараасан хэрэглэгчийн хаяг фейсбүүкийн хайлтын хэсгээс харахад өөр группүүдэд адилхан тайлбартай мэдээллийг түгээсэн байна. Гэвч профайл хаягийг нь шалгахад тэтгэвэр нэмэгдэх талаар мэдээллийг нийтлээгүй бөгөөд хуурамч нэр, зураг ашигласан байгаа юм. Нийтлэлийг зөвхөн фейсбүүк грүппүүдээр дамжуулсан бөгөөд санал асуулгын хариуг хувийн чат руу л илгээхийг уриалжээ. Энэ хуурамч мэдээллийг олонд тарааж , хандсан хүмүүсээс хувийн мэдээлэл, мөнгө зэргийг авдаг фишинг залилангийн хэлбэртэй төстэй байна.
Агуулгыг нягтлахад :
Уг постын текст хэсгийг фейсбүүкийн хайлтын хэсгээс хайхад Mamadou Bah -аас өөр нэртэй олон хэрэглэгч яг адилхан текстийг нийтэлсэн байна. Нийтэлсэн хугацаа нь ойролцоо байгас гадна тэдгээр хаягууд нь хуурамч нэг, зураг ашиглаж буйгаараа нийтлэг байна.