Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмийн импортод “эзэн суух”-ыг санаархав уу
Эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорих иргэдийн виз сүүлийн үед гарахгүй удааширч, заримыг нь хил дээрээс буцаасаар бай хад салбарын сайд Т.Мөнхсайхан эмийн “наймаа” хийсэн шигээ л тэдний дээгүүр “нисэж” явна. Тэрбээр сай дын суудлаа “хаяад”, БНСУ-аас эм импортлох гэж өнгөрсөн оны есдүгээр сараас хойш тасралтгүй ажил ласан гэж байгаа. Ингэж явах даа Т.Мөнхсайхан тус улсын эмийн хэд хэдэн үйлдвэрлэгчтэй үнийн хэлцэл хийн , гэрээ байгуулсан.
Уржигдар 09 цаг 30 мин
Үеэ өнгөрөөсөн Цэнгэлдэхэд улсын наадмаа тэмдэглэхээ больё
Хоёрхон сарын дараа хүй мандлын ногоон дэвжээнд хүлэг морьдын төвөргөөн сонстож, хүүхдийн гийнгоо цангинах нь. Хүчит бөхчүүд ид хаваа гайхуулан, харваачид цэц мэргэнээ сорин, сүр хүчийг үзүүлнэ. Монгол хүн бүрийн бахархал, ондоошил, омогшил болсон, дэлхийд ганц наадам минь ингэж л эхэлдэг. Гэвч жил ирэх тусам монголчууд наадаж чадахаа больж, энэ сайхан өв соёл, үүх түүх, уламжлалаа утгыг нь алдуулан “уландаа гишгэлэх” болов. “Дараа жилийн наадам даанч хол байна даа” хэмээн эрийн гурван наадмаа үзээд хөөр баяр, бахархал дүүрэн сэтгэгдэлтэй, ирэх жил хүртэл ярих сонинтой үлддэг асан ард түмэнд эдүгээ үнэт зүйл ч гэхээр юмгүй л болох нь байна шүү. Учир юу гэвэл, улсын баяр наадмаа бид адаглаад тасалбарын хэрүүл уруулгүй, дараалал хүлээгдэлгүй, “шагчид”-гүй, шахаагүй, тов хийтэл нь тэмдэглэж чадахаа байсан. Тиймээс үеэ өнгөрөөсөн цэнгэлдэхэд жилийн жилд л наадмын нээлт, хаалт гэж “бантан хутгадгаа” одоо больцгооё, та минь.
2025-04-28
Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний “нийлүүлэлт” эрэлтээ хангахгүй байна
Манай улс анагаах ухааны оргил эмчилгээний нэг болох эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулаад 30 орчим жил болжээ. Уг нарийн технологийн чадавх, өвчтөний амьдралын чанарын үзүүлэл түүдээрээ ч бид дэлхийд дээгүүр үнэлэгдэж байна. Өдгөө үйлчлүүлэгчдийн амьдрах чадамж нэг жилд 93.9,гурван жилийн дундаж нь 84.8 хувьтай байгаа.
2025-04-25
Ядаж явган хүний замыг иргэдэд үлдээчхээч, хотын дарга аа
Хотын дарга Х.Нямбаатар иргэдийг залхуу, алхах дургүй, алд, дэлэм зайд ч автомашин хөлөглөж, замын түгжрэлийг өрддөг хэмээн загнасан нь саяхан. Юм л болбол загнаж зандарч, хэрүүл “өдөж” явдаг эрхэм дарга маань хотынхоо өнгө үзэмжийг, явган хүний зам, талбайг, хайс хашлага, гүүр, шатыг өнгөлж тордчихоод ингэж хэлсэн бол бас яая гэх сэн. Үнэндээ иргэдэд дугуй унах зам байтугай амар тайван алхах газар ч олдохоо байсан шүү дээ. Машинаа зогсоолд тавиад скүүтер, унадаг дугуйт жийх гэхээр зориулалтын замгүй. Автомашины дундуур сүлжих нь амиа хорлосноос ялгаагүй. Саарал хотынхоо энэ мэт аюул, бэрхшээл, дэд бүтэцгүйн зовлонг мээр мэддэггүй гэвэл түүн шиг худал зүйл үгүй биз ээ.
2025-04-23
Цаасан дээр дахиад л авто зогсоол “байгуулж” тоглох вий
Хотын төвөөр, төрийн байгууллагуудаар, зах, худалдааны газруудаар үйлчлүүлэх бүрд иргэдийн стресс, нервийг хамгийн их шавхдаг нь автомашины зогсоол билээ. Сүүлдээ нийслэлчүүд хотхон, хороолол дотроо хүртэл түгжирч, гэртээ орж, гарахын тулд чамгүй хугацаа зарцуулдаг болсон. Зогсоолгүйгээс байрнуудын урдуур, хойгуур гэхчлэн хаана тааралдсан газраа иргэд машинаа байрлуулж, нэгэндээ төвөг уддаг, явган хүний зам, гарцан дээр тэгнүүлээд хаячихдаг үзэгдэл ч хавтгайрсан. Үүний улмаас түргэн тусламжийн, мөн гал унтраах машинууд хороолол, гудамжуудад нэвтрэх боломжгүйд хүрч хүний амь хохирох, эд хөрөнгө эвдэрч сүйдэх энүүхэнд болоод буй.
2025-04-16
Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хууль эмч нарын хүлээлтэд хүрэхгүй нь
Манай улс Донорын тухай хуулиа хоёр удаа шинэчлэн найруулж, хэдэнтээ нэмэлт “засвар” хийгээд ч тусыг эс олов. Эцэс сүүлдээ эмч нар нь “эрхтний наймаачид” болж хувиран, энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээ доголдоод удлаа. Тэр дундаа амьгүй донороос эрхтэн шилжүүлэх мэс засал донор олдохгүйн улмаас зогсчихсон. Харин эрх баригчид ниргэсэн хойно нь л хөдлөх шив.
2025-04-10
Хогоо “хямгадъя”
Япончууд хогоо “хаядаггүй”, хураагаад л байдаг. Учир нь тэдгээрийг ангилж, тусгай зориулалтын машинтай хүн ирж ачих хүртэл гаргаж хаядаггүй, гэртээ цуглуулдаг юм билээ.
2025-03-26
“Том болоогүй” гишүүн
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын хүү Батшугарыг иргэд эцгийнх нь нэрээр анддаггүй. Тиймдээ ч өдгөө 38 настай залуу улс төрчийг олон нийт аавынхаа нэр, нөлөөгөөр амьдарч ирсэн гэж ярьдаг.
2025-03-17
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх хөтөлбөрийг орхигдуулжээ
Хүүхдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх элдэв сонин сургалтууд дэлхийн хаа сайгүй дэлгэрсээр байна. Харин манайд энэ талаар харьцангуй сүүлд ярих болов. Өөрөөр хэлбэл, одооноос л хүүхдүүдэд ийм ур чадварыг суулгах нэн шаардлагатай гэж үзэж буй
2025-03-11
Хүүхдүүдийн цахим хэрэглээнд хориг тавьж чадах уу
Манай улс хүүхдүүдийнхээ цахим хэрэглээг хязгаарлаж, хориг тавихаар зэхэж, хуулийн төсөл боловсруулж буйгаа саяхан зарлалаа. Ингэснээр нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насныхныг нэвтрэхийг хориглосон зүйл, заалт бүхий анхдагч хуультай болох юм гэнэ.
2025-02-27
Хорооны дарга нар харанхуй бүдүүлэг байх нь эрх баригчдад ашигтай
Иргэд бидэнд хотын даргатай уулзах, харилцах шаардлага бараг гардаггүй. Харин хорооны даргатайгаа бол хүссэн үедээ уулзаж, асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй. Өөрөөр хэлбэл, төрийн үйлчилгээг бид харьяа баг, хорооны Засаг дарга, эмч, цагдаагаас анхлан авдаг шүү дээ.
2025-02-14
Дарга нарын суртал ухуулга хэвлэлийн эрх чөлөөг боомилж байна
УИХ-ын гишүүд, сайд, дарга нарын пиар, пропаганда “төгсөрчихлөө”. Сонгуулиас хойш тэдний сошиал идэвх нь огт буурсангүй. Иргэд, олон нийтэд гоё харагдахын тулд элдэв нэвтрүүлэг, подкаст, лайв, рийл хийж, янз бүрээр л үзэж тарж, үсэрч наалдаж байна.
2025-02-12
Ш.Энхтуяа: Аминокомплексийг ядаргаа тайлах, дархлаа дэмжих зориулалтаар хэрэглэдэггүй
“Ядраад байна, нойргүй болчихлоо. Архаг ядаргаанд юу сайн бэ” гэх асуултад өрхийн эмч, хувийн эмнэлгийнхэн, эмийн санч нар ихэвчлэн аминокомплекс санал болгодог. Архаг ядаргаанд зургаан сард нэг удаа, дархлаа дэмжих зорилгоор жил бүр хийлгэхэд сайн гэж зөвлөдөг. Гэтэл иргэдийн өргөн хэрэглэх болсон энэхүү аминхүчлийн нэгдэл нь эмд мэдрэг, харшилтай хүмүүст гаж нөлөө үзүүлээд зогсохгүй аминд нь хүртэл аюултай болохыг клиникийн профессор, эмнэл зүйн эм судлаач Ш.Энхтуяа сэрэмжлүүллээ.
2025-01-28
Амаржих газрууд авлига авна, төрүүллээ гэж бас төсөв цөлмөдөг болох нь
Төрөх эмнэлэгт амаржсан эх, нярайд ямар нэгэн хүндрэлгүй л бол эмчилгээ хийдэггүй. Нэг ч аминдэм, дусал залгахгүйгээр эмнэлгээс гаргах нь нийтлэг. Харин ч эсрэгээрээ эхчүүд төрөх эмнэлгээс шаарддаг нэг удаагийн живх, тос, хуурай, нойтон цаас зэрэг ахуйн зүйлийг өөрсдөө бэлтгэсээр ирсэн. Хэн, хэзээ, яагаад, ийм тушаал шийдвэр гаргасан нь тодорхойгүй.
2025-01-23