Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын I багийн нутаг, Хашаат гэх газарт майханд унтаж байсан дөрвөн хүн автомашинд дайруулж, хоёр нь амиа алдсан хэрэг өнгөрсөн мягмар гаригт гарчээ. Тус сумын харьяат Г нь “Хьюндай Старекс” автомашин жолоодож явахдаа хариуцлага алдаж, осол гаргасан аж.
Ослын улмаас майхан дотор унтаж байсан тус сумын харьяат А, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн XX хорооны иргэн О гэх хоёр эмэгтэй амиа алдав. Тэдэнтэй хамт байсан Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат О, Э нар эмнэлэгт хүргүүлжээ.