Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг, Мянган оюутны байрны орчим явж байсан найман машин мөргөлдөж, хоёр хүүхэд гэмтсэн осол өнгөрсөн мягмар гаригт гарчээ. “Тоёота Ланд-крузер” автомашины жолооч Н согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж, осол гаргасан аж. ЗЦА-ны эх сурвалж ослын талаар “Иргэн Н нь согтуугаар жолоо барин хөдөлгөөнд оролцож байсан найман машиныг мөргөсөн. Хүүхдүүд ноцтой гэмтээгүй” гэв.
Осол гаргасан жолооч тухайн үед өөрийгөө хянах чадваргүй байжээ. Эл хэргийг Баянзүрх дүүргийн Замын цагдаагийн хэлтэс шалгаж буй аж.