Баянзүрх дүүргийн XX хорооны нутаг, Бурхант хошуу гэх газарт малаа хариулж явсан хүүхдийг буудсан хэрэг өнгөрсөн пүрэв гаригт гарчээ. Хэргийн талаарх дуудлага тухайн өдрийн 23.00 цагт цагдаагийн байгууллагад ирсэн аж. Цагдаагийн алба хаагчдыг хэргийн газарт очиход тус дүүргийн XIII хороонд оршин суух хаягтай, Т гэдэг найман настай хүү зүүн шилбэндээ буудуулсан байжээ.
Түүнийг буудсан хөрш нь болох 63 настай Д “Чоно гүйж байна гэж андуураад буудсан” хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн гэнэ. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтэс шалгаж буй бөгөөд холбогдогчийн “Тоз-8” маркийн бууг хураан авсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хүүгийн биеийн байдал сайжирч байгаа аж.