-Нидерландад өнгөрсөн долоо хоногоос мөрдөж эхэлсэн шинэ хуулиар бол олон нийтийн газарт исламын шашинт эмэгтэйчүүдийн өмсгөл, гивлүүртэй явбал 405 евро буюу барагцаагаар 900.000 төгрөгөөр торгуулах болжээ. Франц, Бельги, Испани зэрэг оронд ч ийм хууль бий. Европын холбоо бүрэлдэхүүндээ багтдаг улсуудад ийм нэгдсэн хуультай болохоор ажиллаж буйн нэг жишээ нь энэ юм.
Øâåéöàðèéí Ðåõåòîáåë õîòîä õàäãàëàãäàæ áóé нэгэн лонхонд 490 ëèòð äàðñ ýëáýã áàãòàна. Äàðñíû ýíãèéí ëîíõíîîñ 640 äàõèí òîì гэсэн үг. “Grande Cuvee TBA NV 7” хэмээх дарсанд зориулан Êðà÷åð ôèðì эл лонхыг хийсэн аж.
-Өнгөрсөн жил Мэри Эллен Хардисон 101 насныхаа ойгоор гайхалтай аялал зохион байгуулахыг хүсэж буйгаа 75 настай хүүдээ дуулгажээ. “Хүүтэйгээ хамт залуурт шүхэр /параплан/-ээр ниснэ” гэсэн эмээгийнхээ үгийг ач, зээ, зээнцэр нь тушаал гэж хүлээн авч, өндөр настай хоёр “бүргэдээ” сургалтад хамруулсан аж. Тэд зорилгоо биелүүлж, амжилттай газардсан бөгөөд энэ амжилтыг нь Гиннест бүртгэж авсан байна. Залуугаасаа л амь дүйсэн спортод хорхойтой байсан Эллен энэ мэтээр төрсөн өдрөө сонирхолтой тэмдэглэдэг гэнэ. Тэрбээр 90 насныхаа ойг Диснейн паркад өнгөрүүлж, галзуу хулгана, савлуураар шавиагаа ханатал наадсан аж.
-“Хаббл” 2008 онд дэлхийгээс 400 гэрлийн жилийн зайд хөхөлбөр ягаан туяатай нэгэн гариг илрүүлснийг эрдэмтэд NGC 6240 хэмээн нэрлэснээ зарлалаа. “Хаббл” бол ердөө 13.3 метр урт, 4.3 метр голчтой, нарны эрчим хүчээр “хооллодог”, автомат урдирдлагтай дуран юм. Америк, Европын сансар судлалын агенлагийн хамтарсан төслийн дүнд бүтээсэн эл төхөөрөмжийг дэлхийн тойрог замд байрлуулаад 25 жил болж байна. Сансар судлалын түүхэн дэх 10 том нээлтийн нэгд тооцогддог “Хаббл”-ын ачаар хүн төрөлхтөн асар олон шинэ мэдээлэлтэй болсон. Төлөвлөсөн ёсоор бол огторгуйн
“эрэлч”-ийн томилолтын хугацаа
2018 он
дуусна.
“Хаббл”-ын тусламжтайгаар нарны аймгийн бусад гариг дээрх шуурга, улирал солигдох үзэгдэл, дэлхийн туйлын туяа зэрэг үйл явдлыг хүмүүс мэдэж, харж чаддаг болсон. 2001 онд эл дуран анх удаа нарны аймгаас гадагш орших гаригийн агаар мандлын бүтцийг тодорхойлжээ.