3х3 сагсны баг ДАШТ-д оролцохоор Австрийг зорилоо
3х3 сагсан бөмбөгийн ДАШТ тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 4-ний өдрүүдэд Австрийн нийслэл Вена хотноо болно. Дэлхийн дэвжээнд өрсөлдөх Монголын эрэгтэй, эмэгтэй сагсчид өнөөдөр эх орноосоо мордож байна.
2023-05-25
Монголын тамирчин Г.Оргилболд дэлхийн хошой аварга боллоо
Африкийн бүгд найрамдах улсын Сан Сити хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монгол улсаас дасгалжуулагч Х.Энхболдын удирдлага дор Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны 28 тамирчин өрсөлдсөнөөс өчигдөр Галдангийн Оргилболд алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв.
2023-05-25
Волейболчид Азийн клубүүдийн АШТ-ий шигшээ наймд шалгарав
Сонирхуулахад, БНСУ-ын волейболын дээд лигийн ази тамирчдын сонгон шалгаруулалтад Тайвань, Индонез, Филиппин, Япон, Малайз, Хонконгийн 24 тамирчин нэр дэвшсэн. Драфтын эхний сонголтоор манай волейболчдоос Ж.Энх-Эрдэнэ“Samsung bluefangs”, Б.Баярсайхан дөрөв дэх сонголтоор “Ansan оkman” багт сонгогджээ.
2023-05-24
Мастеруудын дараагийн наадам Абу-Дабид болох нь
Өнгөрсөн жил зохион байгуулахаар товлосон ч цар тахлын улмаас хойшлуулсан Ази, Номхон далайн орнуудын мастеруудын II наадам энэ сарын 12-20-нд БНСУ-ын Жонбүк хотод боллоо. Тус наадмын спортын 16 төрөлд ур чадвараа сорьсон Монголын тамирчдаас олонх нь медалийн тавцанд зогсов. Наадмын сүүлийн өдрүүдэд гольфын төрөлд өрсөлдсөн тамирчдаас 45-55 насныхны ангилалд Б.Мягмарсүрэн мөнгө, А.Тамир хүрэл, 65-75 насныхнаас Н.Цогтоо хүрэл медаль хүртжээ.
2023-05-22
Монголын тамирчид мастеруудын наадмаас медалийн хуртай ирэх нь
БНСУ-ын Жонбүк хотод Ази, Номхон далайн орнуудын мастеруудын наадам үргэлжилж байна. Тус наадамд Монголын баг тамирчид спортын16 төрөлд өрсөлдөж медалийн хур буулгасаар байна. Тухайлбал, усанд сэлэлтийн эмэгтэй тамирчдаас Д.Туяа 40+ ангилалд 100 метрийн араар даллах, эрэгтэйчүүдээс Орхон аймгийн “Хангарьд” клубийн Х.Ержан 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд аварга боллоо. Мөн 45+ ангилалд ур чадвараа сорьсон оролцогчдоос Г.Хулан 200 метрийн мэлхий сэлэлтээр түрүүлж, “Remax” клубийн Э.Оюун-Эрдэнэ 30+ ангилалд удаалав. Буухиа сэлэлтийн өврөөр даллах төрөлд “Хангарьд” клубийн тамирчин У.Болдбаатар, П.Батбилэг, Х.Ержан, Н.Содсайхан нар хүрэл медаль зүүжээ.
2023-05-18
Б.Тэгшбаяр олимпын эрхийн оноогоо ахиуллаа
Ингэснээр олимпын эрхийн оноогоо ахиулжээ. Тэрбээр энэ сарын 10-нд болсон өмнөх цуврал тэмцээнд VIII байрт орж, 11-нийхэд аман хүзүүдсэн юм. Сонирхуулахад, БНСУ-д болсон Ази, Номхон далайн мастер ангиллын дугуйчдын уралдаанд манай улсаас оролцсон Т.Түмэндэмбэрэл мөнгөн медаль хүртжээ.
2023-05-16
Монголын хоёр боксчин медалийн төлөө тулалдана
Боксын эрэгтэйчүүдийн ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотноо үргэлжилж байна. 5.2 сая ам.долларын шагналын сантай, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд 200, 100, 50 мянган ам.доллар гардах тус тэмцээнд Монголын 10 боксчин өрсөлдсөн.
2023-05-10
Азийн наадмын спорт авиралтын төрөлд оролцох тамирчдын нэр тодорлоо
“Ханжоу-2022” буюу 19 дэх удаагийн Азийн наадмыг БНХАУ-д ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлөөс уг наадмыг цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан билээ. Үүнд 50 гаруй орны тамирчид спортын 40 төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас эл наадмын спорт авиралтын төрөлд өрсөлдөх тамирчдын нэр тодорсон байна. Тэд дасгалжуулагч Х.Нямдоо, Б.Пүрэвсүрэн нарын удирдлагад бэлтгэл базааж оролцох юм.
2023-05-05