Өмнөд хөршид зохион байгуулсан “Ханжоу-2022” Азийн зуны спортын наадмын дараах байдлаар тамирчдын амжилтын чансааг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шинэчлэн зарлалаа. Чансааг гаргахдаа ДАШТ, Ази, Европ, Пан-Америк, Aфрик болон Далайн орнуудын АШТ, Азийн болон Пан-Америкийн наадам, Хорват, Eгипет, Киргиз, Унгарын “Ranking series” тэмцээний оноог оруулан тооцсон байна. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монголын тамирчдаас Т.Тулга дэлхийн чансааны тэргүүнд бичигдэв. Эрэгтэйчүүдээс жин бүртээ эхний 10 байрт багтсан манай гурван бөх бий. Б.Бат-Эрдэнэ 86 кг-д ес, Г.Ганхуяг 92 кг-д долоодугаарт байрт жагсжээ. Эмэгтэйчүүдээс 68 кг-ын жинд Э.Дэлгэрмаа чансааны хоёрдугаарт бичигдсэн юм. Жин бүртээ эхний 10-д багтсан Монголын таван бөхөөс Э.Даваанасан 72 кг-д гурав, Д.Отгонжаргал 50 кг-д дөрөв, Б.Болортуяа 53 кг-д тав, Ч.Отгонтуяа 55, Х.Болортуяа 59 кг-д тус бүр долоодугаар байрт эрэмбэлэгдэв.