Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 32 бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна.
Зургаагийн даваанд улсын арслан Б.Орхонбаяр Ховд аймгийн Булган сумын харьяат аймгийн арслан Г.Ганхуягт өвдөг шороодлоо. Ингэснээр аймгийн арслан Г.Ганхуяг улсын харцага цолын болзол хангалаа.
Ховд аймгийн арслан Г.Ганхуяг нь дөрөвийн даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг давсан юм.
Энэ даваанд улсын аварга хоёр, арслан хоёр, гарди нэг, заан хоёр, харцага гурав, начин цолтой нэг, аймаг, цэргийн арслан цолтой таван бөх барилдав.