Олон нийтийн урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийн үйлчилгээг орон нутагт хүртээмжтэй хүргэх зорилгоор Монголын уран зургийн галерейгаас Дархан-Уул аймагт анх удаа “Галерей аялж байна” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Хөтөлбөрийн хүрээнд “Монголын шилдэг уран зургууд” тусгай үзэсгэлэнгээ тус аймагт дэлгэх юм байна. Монголын түүх соёлын хосгүй үнэт дурсгалд тооцогддог, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн “Өвгөн хуурч”, Г.Одонгийн “Ажлын дараа”, Н.Цүлтэмийн “Талын айл”, О.Цэвэгжавын “Эмнэг сургагч”, Д.Амгалангийн “Талын эзэд” зэрэг 30 орчим сор бүтээлийг уг тусгай үзэсгэлэнд толилуулах нь. Үзэсгэлэн “Залуучууд” театрт өнөөдөр, маргааш үргэлжлэх нь. Түүнчлэн “Галерей аялж байна” хөтөлбөрийнхөө хүрээнд “Үдийн хоолонд зочилсон хурга” хүүхдийн театрчилсан жүжиг, урлагийн боловсрол олгоход чиглэсэн бусад арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Бэлтгэсэн: М.Оч