Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжүүлж байгаа “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ, төлөвлөлт болон эрсдэл шилжүүлэх чадавхыг бэхжүүлэх” техник туслалцааны төслийн хүрээнд Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвд сургалтад ашиглах тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө.
Төслийн институцийн чадавхыг бэхжүүлэх зорилтын хүрээнд нийслэл, Орхон, Дорнод, Өмнөговь, Ховд аймгийн “Иргэдийн гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төв”-ийг тохижуулахад зориулж нийт 73.5 мянган ам.долларын үнэ бүхий тоног төхөөрөмжүүдийг хүлээлгэн өгч байна.