Та эмнэлэгт хэвтэх үедээ эм тарианы зардлыг өөрөөсөө гаргаж байсан уу? Энэ тохиолдолд хаана хандах вэ? Даатгуулагч та хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийнхээ Чанарын албанд эм тариа авсан зардлын И-баримтыг хавсарган хүсэлтээ өгснөөр өөрөөс гаргасан эм тарианы зардлыг буцаан авах боломжтой. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн та ЭМДЕГ-тай гэрээтэй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үедээ өвчтөний түүхэнд бичигдсэн эм, тариаг өөрөөсөө гаргасан тохиолдолд мөнгөө буцаан авах эрх үүсдэг байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйл /Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын эрх, үүрэг/-ийн 13.1.8-д заасны дагуу...